Бичлэгийн тоо 2,391

Айсуй шар тахлын аюул

Уншсан 1869 vote 0 2009.10.29 13:50:09

 Зургаан тэрбум 250 сая төгрөг хэний халаасанд ордог вэ-

Тарвага зурамнаас үүдэлтэй, айхтар хурдан тархдаг аймшигт тахлыг хар хэмээнэ. Нэгэнтээ европчуудаас 70 сая хүний нь толгойг залгисан болохоор ийнхүү нэрлэжээ. Тиймээс нэгэн цагт тахал гарсан газрынхан тосгон суурингийнхаа дэргэд өндрөөс өндөрт хар туг хийсгэдэг байлаа. Энэ нь энд аймшигт тахал гарсан шүү гэдгийг илтгэдэг, бас сэрэмжлүүлнэ. Одоо ч манайх тарваган тахлаасаа салаагүй байгаа л даа.

Түүнээс гадна хүрэн тахал гэж бий. Фашизмыг хэлдэг юм. Үзэл бодлын хувьд аймшигтай тахалд тооцогддог тул түүнийг бодож олсон герман өвөг нараасаа энэ нутгийнхан одоо хүртэл ичиж явдаг. Тэгвэл эдүгээ дэлхий нийтийг бас нэгэн тахал нөмрөөд буй бөгөөд түүнийг шар хэмээн нэрлэсүгэй. Шар тахал. Тэрбээр богино хугацаанд энэ дэлхийн нэгэн тивийг идчихээд Монголын нутгийн тал талаас нь мэрэх болсон байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү шар тахал дэгдэх хөрсийг Монголын төр засаг маш ихээр торддог гээд бод доо.

Үүнийг манайхан цөлжилт хэмээн өхөөрдөн нэрлэдэг юм. Товчхондоо шар элсэнд л дарагдаж байгаа хэрэг шүү дээ. Мөн энэхүү шар тахлаа алтан шар гэх зэргээр цоллон, аялгуу дуундаа магтана. Гэтэл энэ шар тахал Африк тивийг арслан заан, юутай хуйтай нь зооглочихоод хээв нэг зогсч байна. Одоо тэндхийнхэн шар тахлаас дүрвэн ойрын хэдэн жилд л гэхэд 50 сая хүн харь орныг зорих гэж байна шүү дээ.

Ингэхэд бид цөл гэхээр зөвхөн Өмнөговь аймагт хэсэгхэн газар байдаг хэмээн ойлгодог асан цаг бий. Одоо ч замбараагаа алдлаа л даа. Хөвсгөлийн улаан тайгын хөрс цөлжиж эхэлсэн гээд бодохгүй юу. Тэнд өдгөө зөвхөн гүрвэл л гүйх дутаж байх шив дээ.

Ер нь хангай маань хангай гээд хэлэх гэхээр ам ангайхад бэрх болоод буй. Хаа сайгүй улаан тоос, шар элсээр шуураад л. Өнөөдөр ийнхүү бид бүхнийг ангайж суухад Монголын нийт нутгийн 72.3 хувь нь цөлжиж, 160 сум суурин элсэнд дарагдсан тухай судалгааг Швейцарийн хөгжлийн агентлагийнхны тусламжтайгаар манай мэргэжилтнүүд гаргажээ. Өөрөөр хэлбэл, манай улсад 320 гаруй сум бий гэж үзвэл түүний яг тэн хагас нь элсэнд булуулчихсан хэвтэж байна гэсэн үг шүү дээ. Энд говийн сумдын тухайд ойлгомжтой. Гэтэл Завхан, Хөвсгөлийн цэл ногоон хангай гэгддэг Тэлмэн, Жаргалант сумдыг тун удахгүй металл хайгчийн тусламжтайгаар элсэн дороос эрэх хэрэг гарч магадгүй байгаа. Энд гүн цас орсон мэт нил шар элс хөлөөс чангаан, урагш гишгүүлэхээ болиод удаж буй. Хангайд ийм сум суурин зөндөө, зөндөө.

Ингэхэд газрын хөрс цөлжиж, гайтай шар тахал дэлгэрэх явцад мэдээжийн хэрэг олон хүчин зүйл нөлөөлөлгүй яахав. Дэлхийн дулаарал, хөрсний эвдрэл гээд л. Ингэхэд түрүүн би дээр өгүүлсэн дээ, манай төр засаг энэхүү шар тахал дэлгэрэхэд ихээхэн тус дэм үзүүлдэг гэж. Дэлхийн улс орнууд түүнтэй тэмцэх гээд хамаг арга чаргаа барж суухад манайхан чанх өөдөөс нь сөрөөд л. Магадгүй төр засгийн магнайд манхайж байгаа эрхэм дарга нар бид яаж дэмжсэн юм хэмээн уурлаж буй биз. Тэгвэл ингэж гэдгийг нь хэлээд өгье.

Шар тахал буюу элсэнд даруулахад хамгийн их нөлөө үзүүлдэг нь мал. Бэлчээрийн даац нь хэтрээд ирэхээрээ нөгөө магтаад байдаг уул тал маань цөлжих араандаа шулуухан ордог жамтай.

Төр “Мянгат малчин”, “Сайн малчин”, гавъят энэ тэр гэсэн цолыг өгч эхэлснээр угийн атаархуу Монголчууд бие биенийхээ дээр гарах гээд ёстой үзэж тарав. Ингэснээр орон даяар мянгатууд олширч, тэр хэмжээгээр элсний хэмжээ томорсоор байлаа. Ямаа гэдэг салаа туурайтан ам, хөл хоёроороо газрын хөрсийг улаанаар нь эргүүлдэг гэдгийг мэдсээр байж толгой дараалан 5000 төгрөг өгнө гэснээс болоод айлын хотон дахь ишигний тоо үлэмж нэмэгдэв. Тэр хэрээр мөн л нөгөө шар гайхал хүрээгээ тэллээ. Ноолуурын ханш унавал төр худалдаж авах тухай УИХ-ын гишүүд яриад унахаар айлуудын сүрэг дэх ямааны тоо үлэмж өсч байгаа юм. Түүнээс гадна малчдыг малын хөлийн нь татвараас чөлөөлөөд орхихоор хуц, ухна, жилдээ ганц бус заримдаа хоёр ч удаа жаргалаа эдлэх болж, өдгөө Монголын мал 50 саяд хүрчээ.

Дарга нар их баярлаж байна аа. Ам нь халахаараа бараг л бид өөрсдөө хээлтүүлээд малаа өсгөчихлөө гэх нь халаг юм болно. Гэтэл малчид нь болохоор, “энэ их мал уу, зуд ган л зохицуулахгүй бол ч бид малдаа идүүлж үхэх үйлийн үртэй хүмүүс шиг байна” хэмээн халаглах аж. Ямар ч байсан малчид гэхээр зөнд хаях хүмүүс бус бидний талаар төрийн бодлого бас байх естой хэмээн ярих болжээ.

Түүнээс гадна манай төр засгийн цөлжилтийг дэмжиж байгаа нэг хэлбэр нь засаг захиргааны нэгж. Энэ талаар хэдэн ч жил ярив бүү мэд. Ер нь засаг захиргааныхаа нэгжийг томсгож, нааш цааш чөлөөтэй нүүх нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй бол ч цаашдаа хэрэг явдал ундарна даа, ундарна. Наад зах нь өвөлжөө хаваржаанаасаа болж хэдэн ч хун хутгалалцхыг бүү мэд. Эсвэл ингэж байгаад энэ хэсэг малчнаа устгаад авъя, тэгээд өөрийн эрхгүй суурин мал аж ахуйгаа орно биз гэсэн хар хайрцагны бодлоготой юм болов уу.

Төрийн бас нэг цөлжихөд тусалдаг зүйл нь онгон дагшин гэх уул овоогоо төрийн тахилгатай болгох явдал. Төр тахиж байна гээд эв эрүүл байсан газрын хөрсийг ганцхан хоногт улаан нялга болгоод хаячихдаг. Томчуудын сургаар тэр аймгийнхан хуйгаараа ирнэ гээч.

Ингэхэд одоо хамгийн сонирхолтой зүйлээ хэлье. Манай Засгийн газар өнгөрсөн тав, зургаан жилд цөлжилт буюу  шар тахалтай тэмцэж ирсээн, хөөрхий. Гэхдээ цаасан дээр. Бас “Ногоон хэрэм” гэдэг нэг юм байгуулахаар сүр дуулиантайхан ажил эхлүүлсэн Ц.Элбэгдорж маань өнөөдөр Ерөнхийлөгч болчихоод юун шар тахал, авилгатай тэмцэх гээд завгүй явна. Хэрэм ч боссонгүй. Харин энд тэнд цэгэн төдий хэдэн бут сөөг бий болж, гадна дотныхонд түүнийгээ үзүүлэн хэдэн төгрөг тоншихыг хичээнэ.

Дундговь аймагт л гэхэд Солонгосчуудын тарьсан хэдэн модыг манайхан “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд хийсэн хэмээн ичих ч үгүй танилцуулах болсоор хэдэн ч жил бусдын нүдийг хуурав бүү мэд. Өмнөговьд нэг гэр бүлийн хоёр залуу аймгийнхаа төвийн дээхнэ талд хэсэг мод суулгаад тэр нь эдүгээ бараг ойн хэмжээнд очжээ. Түүнийг гудийх ч үгүй бас л манай хийсэн ажил хэмээн туудаг түшмэдүүд зөндөө. Одоо бүүр хачирхалтай зүйл ярих уу. Манай Засгийн газар олон улсын Риогийн конвенци гэгч юманд нэгдсэн учраас тэдний өмнө авсан үүргийнхээ дагуу жил бүр нэг тэрбум төгрөгийг төсвөөсөө шар тахалтай тэмцэхэд зориулан гаргадаг юм байна л даа.

Мөн “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэмжээнд 250 сая төгрөгийг гаргадаг байна. Гэтэл эдгээр мөнгө усанд хаясан чулуу шиг л алга болдог аж. Ямар ч байсан үүнийг мэдэхийн дээдээр мэдэх ёстой Байгаль орчныхон мэддэггүй юм байна лээ. Бас цөлжилтийн талаар судалгаа хийдэг эрдэмтэд ч мөрийг нь мөшгөөд олдоггүй. Элсэнд зориулсан энэ мөнгө элс рүү хийсэн ус шиг л алга болсон байдаг. Тэгэхээр энэхүү Засгийн газрын жил бүр хуваарилдаг нэг тэрбум 250 сая төгрөг чухам хэний халаасанд ороод мань мэт нь шар тахалд нэрвэгдэн үгүйрч хоосрохынхоо дэнсэн дээр тавигдаад байгааг зохих газрууд нь олох хэрэгтэй юм.

Сүүлийн таван жил ийм хэмжээний мөнгө гаргасан гэхээр зургаан тэрбум 250 сая төгрөг хаачив. Хэний халаасанд оров. Одоо үүнд БОАЖ-ын яам өөрийн эрхгүй хариу өгөх хэрэг гарч дээ. Эсвэл ийм мөнгийг цаасан дэр л төсөвлөдөг гэдгээ Засгийн газар хүлээх хэрэгтэй. Ингэхэд манай БОАЖ-ын яаманд цөлжилтийн талаар үг хэлэх ганц ч мэргэжилтэн байхгүй гээд бод доо. Орон тоо ч байхгүй. Байхгүй учраас цөлжилтөнд зориулсан мөнгө хаачив гэх зэргээр сураг тавих арга байдаггүй. Зориуд ч ингэдэг юм бил үү хэн мэдхэв.

Ямартай ч шар тахал та биднийг хаа сайгүй нэрмэж эхэллээ. Монгол шар тахалд нэрлэгдэж эхэллээ хэмээн алсын Швейцарь, ойрын Солонгос гээд улс орнууд түгшүүрийн харанга дэлдэж, зарим нь 8-9 тэрбум төгрөг нааш нь шидэж байх юм. Гэтэл БОАЖ-ын яамныхан Засгийнхаа гаргаж өгснийг хулгайлчихаад хэнэг ч үгүй сууцгаах аж. Шар тахалд нэрвэгдэн гэрийнхээ хаяанд шар туг хатгасан Монгол Улсын дүр зураг нэг иймэрхүү.

Д.Баасанжаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2357809/707/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:43:01
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24468
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115745
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4948
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3285
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2920
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2077
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1553
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
» Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청