Бичлэгийн тоо 2,391

 

БНМАУ 1946 оны 6 дугаар сарын 24-нд НVБ-ын гишvvн болох єргєдлєє єгч олон улсын тvгээмэл vйл явцад оролцоход чиглэсэн анхны алхмаа хийжээ. Єргєдєлдєє 25 жилийн туршид тусгаар тогтносон улсын бvх чанарыг бvрэлдvvлэн бататгаж, улмаар дэлхийн хоёрдугаар дайны vед нэгдсэн vндэстнvvдийн vйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол улс НVБ-ын гишvvн болох эрхтэйг нотлон тайлбарласан байна. 1946 оны 7 дугаар сард НVБ-ын Аюулгvйн Зєвлєлєєс байгуулсан шинэ гишvvн элсvvлэх хороогоор Монголын єргєдлийг урьдчилан хэлэлцэхэд АНУ, Австрали, Египет, Нидерланд, Их Британи зэрэг улсын тєлєєлєгчдийн гаргасан саналын
vндсэн дээр БНМАУ-ын талаарх материал хангалттай бус байгаа тул нэмэгдэл мэдээллийг доорхи асуудлаар авахыг хvсч НVБ-ын ЕНБД-аас БНМАУ-ын ГЯЯ-ны сайдад асуулга ирvvлж байжээ. Vvнд:

1. Эдvгээ Монголын улс тєр, эдийн засаг, нийгэм ба соёл боловсролын харилцааг оруулан гадаад харилцаа ямар байгаа болох,
2. Монголын засгийн газраас гадаад харилцаагаа хєгжvvлэх, ялагуяа дипломат буюу консулын тєлєєлєгчдийг солилцох явдлыг хэрхэн vзэж буй,
3. Хятад ба ЗСБНХУ-аас гадна одоог хvртэл ямар улсууд дипломат ба консулын тєлєєлєгчдийг БНМАУ-тай солилцох санал илэрхийлсэн ба тэдэнд ямар хариултыг єгч байсан,
4. Тус Хорооны зvгээс а/ БНМАУ-ын Vндсэн хууль болон тус орны засаг засаглал, гадаад харилцаанд холбогдох бусад баримт сэлт, б/ улсын тєсєв, тvvн дотор гадаад харилцааны зардлын талаар тодорхой мэдээлэл авахыг хvссэн байна.
1

МАХН-ын ТХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга, Ерєнхий сайдын нэгдvгээр орлогч Ю. Цэдэнбал, ГЯЯ-ны орлогч сайд Н. Лхамсvрэн, хэлтсийн дарга Б. Жаргалсайхан нарын бvрэлдэхvvнтэй тєлєєлєгчид мєн оны 8 дугаар сард НVБ-ын тєв байр байрлах Нью Йоркт очиж, гишvvн элсvvлэх Хорооноос тавьсан асуулгын дагуу БНМАУ-ын талаар нэмэгдэл мэдээлэл хийж, манай єргєдлийг Аюулгvйн Зєвлєлд хэлэлцэхэд ажиглагчаар оролцжээ.
2
Уг тєлєєлєгчид Нью Йорк орох замдаа Парисаар дайран Ю. Цэдэнбал В.М. Молотовтай уулзахдаа "НVБ-ын Аюулгvйн Зєвлєл, Ерєнхий Ассамблей гэж хоёр єєр юм байгаа юм уу" гэж асууж байсан тухай ахмад дипломатч Ц. Дэмиддагва дурсан бичжээ.
3 Єєрєєр хэлбэл, Ю. Цэдэнбал тухайн vед НVБ-ын дvрэмтэй танилцаагvй, маш их бэлтгэл муутай явж байжээ гэсэн сэтгэгдэл тєрж байна.

НVБ-ын Аюулгvйн Зєвлєл хуралдаж эхлэхээс ємнє болж байсан урьдчилсан хэлэлцvvлгийн vед Гоминьданы Хятадын тєлєєлєгч "БНМАУ-ыг НVБ-д элсэхэд эсрэг саналтай байгаа мэтээр биднийг буруу ойлгож болохгvй. Харин ч бид тавьсан асуулгуудын хариуг БНМАУ-аас авах хvсэлтэй байгаа бєгєєд тэдгээр хариултууд нь бидний бодож байсан бvхий л эргэлзээг арилгах хариу байх болно гэж найдаж байна" гээд Хятадын тєлєєлєгчийн хуьвд авч ярьвал бид Монголын єргєдлийг дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэж байжээ.
4
Харин Аюулгvйн Зєвлєлєєр яг хэлэлцэхийн ємнє Гоминьданы хятадын тєлєєлєгч "гадаад харилцааны туршлага дутмаг" гэсэн шалтагаар БНМАУ-ын єргєдлийг нэг жилээр хойшлуулах санал гаргажээ. АНУ энэ саналыг дэмжиж БНМАУ-ын єргєдлийг "НVБ-д шинээр гишvvн элсvvлэх асуудлыг дараагийн удаа хэлэлцэх" хvртэл хойшлуулахыг санал болгожээ. Гэвч ЗХУ-ын тєлєєлєгч хойшлуулахыг эсэргvvцсэн тул БНМАУ-ын єргєдлийг бусад 7 орны єргєдлийн хамт Аюулгvйн зєвлєлєєр хэлэлцэж санал хураажээ.

Аюулгvйн Зєвлєлийн хурлаар єргєдєл гаргасан улс тус бvрээр хэлэлцэн санал хураахад Байнгын гишvvн 5 орноос АНУ, Их Британи Монголын хувьд татгалзсан байна. Харин байнгын гишvvдээс ЗХУ, Гоминьданы Хятад, Франц гурван улс дэмжиж саналаа єгчээ. Байнгын бус гишvvдээс Голланд татгалзаж, Египет, Австрали хоёр тvдгэлзэж, Бразил, Мексик, Польш гурав дэмжиж саналаа єгсєн байна. Египетын тєлєєлєгч тvдгэлзэх болсон шалтгаанаа "БНМАУ-ын тухай мэдээлэл хомс" байгаагаар тайлбарласан байна.

Их Британийн тєлєєлєгч "хоёрхон оронтой дипломат харилцаатай байгаа нь НVБ-ын ажилд зохих хувь нэмэр оруулахаар хангалттай гэж vзэхvйц олон улсын туршлага хуримтлуулж чадаагvй" гэдгийг харуулж байна гэж тэмдэглэж байв. Тvvнчлэн НVБ-ын гишvvн бусад орнууд "Бvгд Найрамдах Монгол Ард Улс" гэсэн албан ёсны нэрээр нэрлэж байсан бол Их Британийн тєлєєлєгч Монгол улсыг "Гадаад Монголын засгийн газар" хэмээн нэрлэж байсан байна.
5
Ийнхvv НVБ-д элсэх гэсэн анхны оролдлого амжилтгvй болсон боловч 1946 оны 10 дугаар сард БНМАУ Алс Дорнодын Комисст єргєдєл єгсєн байна. Алс Дорнодын Комисс нь 1945 оны 12 дугаар сард Москвад болсон Их гvрнvvдийн ГЯЯ-ны сайд нарын зєвлєгєєнєєр байгуулагдсан бєгєєд ялагдсан Японы талаарх холбоотон гvрнvvдийн бодлогыг зохицуулах vvрэгтэй комисс байв. Алс Дорнодын комисс нь тухайн vед Японы тvрэмгийлэлд нэрвэгдсэн Хятад, Филиппин зэрэг орнуудад Японоор хохирлыг нєхєн тєлvvлэх асуудлыг хэлэлцэж байжээ.

Vvнтэй холбогдуулан БНМАУ-ын Ерєнхий сайд бєгєєд ГЯЯ-ны сайд Х. Чойбалсан 1948 оны 10 дугаар сарын 2-нд Алс Дорнодын комиссын дарга ноён Фрэнк Маккойд захидал илгээсэн байна. Уг захидалд Японы милитарстууд 1935 оноос эхлэн БНМАУ-ын эсрэг зэвсэгт халдлага хийж ирснийг дурдаад 1933-38 онд Монголын арми 233 хvнээ алдаж, 11 сяа тєгрєгийн хохирол vзсэн, Халхын голын дайнд Монголын арми 1131 цэргээ алдаж, 60 гаруй сая тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Тvvнчлэн НVБ-ын нийтийн хэрэгт хувь нэмрээ оруулах vvднээс 1945 оны 8 дугаар сарын 10-нд Японд дайн зарлаж Японыг бvрмєсєн бутцохиход оролцсоноо дурдаад энэхvv vйл ажиллагаанд Монголын тал 75 хvнээ алдаж, 249 сяа тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Ийнхvv БНМАУ-ын нийт хохирол 1935-45 оны хооронд 2039 хvний амь, 321 сая тєгрєг болсон гэж танилцуулсан байна. Ингэснээр БНМАУ Японы тvрэмгийллээс болж хохирсон эд материалын хохирлыг нєхєн тєлvvлэхийн тулд Японоос нэхэмжлэх бvрэн эрхтэйгээ Алс Дорнодын комиссын даргад сонордуулсан байна.
6
ГЯЯ-ны архиваас vзвэл Алс Дорнодын Комиссын ерєнхий нарийн бичгийн дарга Нельсон Жонсон 1947 оны 3 дугаар сарын 20-нд Х. Чойбалсанд хариу захидал ирvvлж тvvний захидлыг хvлээн авснаа мэдэгдэхийн хамт "Японоос тєлбєр нэхэмжлэх эрхтэй орнуудыг хэрхэн тодорхойлох тухай болон нэхэмжлэгийг ямар журмаар хийх тухайд Алс Дорнодын Комиссоос одоогоор тогтсон зvйл vгvй байгааг" мэдэгджээ. Захидлын эцэст Жонсон "гэвч эдгээр шийдвэрийг гарахаас ємнє Комисс танай хvсэлтийг анхааралдаа авч байгаагаа мэдэгдэхэд таатай байна" гэж манж зан гаргажээ.

Маршал Чойбалсан энэ захиаг аваад 1947 оны 5 дугаар сарын 1-нд АДК-ын дарга Маккойд дахин нэг захидал илгээжээ. Тэрээр захидалдаа Жонсоны хариуг иш татаад "Японоос авах нэхэмжлэлийн процентын хувийг сонирхол бvхий улс тус бvр дээр тодорхойлох тухай асуудлыг Алс Дорнодын Комисс хянан vзэх хэмээж байгаа тул БНМАУ-ын засгийн газар Японоос авах нэхэмжлэлийн ерєнхий дvнгийн хоёр буюу гурван процентыг нэхэмжилж буйгаа илэрхийлмvй" гээд "БНМАУ-ын Засгийн газар нь тус улсаас Японы тvрэмгийллийг бутцохих хэрэгт хvргэсэн тус нэмэр ба мєн тvvнд Японоос учруулсан эд материалын хохирол зэргийг харгалзан vзэж, Японоос авах тvvний хууль ёсны нэхэмжлэлийг ёсоор болгон єгєх болбуу хэмээн итгэж байгаагаа илэрхийлмvй" гэжээ.
7 Єєрєєр хэлбэл, маршал Чойбалсан Японоос тєлєх нийт дайны тєлбєрийн 2-3 хувийг авах хууль ёсны эрхтэй хэмээн маргаж байсан байна.

АНУ-ын судлаач Жерард Фритерс 1949 онд хэвлvvлсэн номондоо маршал Чойбалсангийн АДК-ын даргад илгээсэн захидлыг бvрэн эхээр нь иш татаад "Монголын НVБ-д элсэх єргєдєлд татгалзсан хариу єгчихсєн байсан тул Японоос тєлбєр нэхэх эрх зvйн vндэс хангалтгvй байсан" гээд НVБ-д элсэх тухай єргєдєл болон АДК-д Японоос дайны тєлбєр нэхэж ирvvлсэн захидал дах vндэслэлvvд нь тун адилхан байсныг тэмдэглэж байжээ.
8

Байтаг Богд ба Сталин, Чойбалсан
нарын 1947 оны уулзалт

1947 оны 6 дугаар сард БНМАУ-Шинжааны хилийн районд Байтаг богд уул орчмоор , хятадууд Пэйташань хэмээх газар нэг талаас Гоминьданы хятад цэрэг болон тэдэнтэй нийлсэн Оспаны хасгийн дээрэмчид, нєгєє талаас Монголын хилийн цэргийн хооронд хэд хэдэн зэвсэгт мєргєлдєєн гарсан явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж, Монгол улсын НVБ-д элсэхэд хvртэл сєргєєр нєлєєлсєн билээ.

Хилийн цэргийн генерал Б. Цэдэн-Ишийн бичясэнээр "Алтайн Таван Богд уулаас эхлэн Монгол Алтайн нуруугаар Булган, Чингэл голын хоорондуур Байтаг, Бага Хавтаг, Их Хавтаг уулын зvvн суга хvртэл байгаа 850-иад км урт хил нь 1730-аад оноос эхлэн тогтоогдож ирсэн боловч цаг тєрийн байдлаас янз бvрээр улирах, хувьсахын туйлыг vзэж ирсний эцэст Монгол, Хятадын 1962 оны хилийн гэрээгээр тодотгогдон тогтоогдож албан ёсны хил болж дахин батлагдсан" ажээ.
9
1946 оны дунд vеэс эхлэн манай Байтаг Богд уулын цаадах Хєв усанд байрлаж байсан гоминьданы хятадын цэргийн анги хасгийн морьт дээрэмчдийг зэвсэглэн Байтаг уулын орйгоор байгаа манай улсын хилийг зєрчин тагнуул, туршуул vйлдэж, мєн уулын оройн чухал єндєрлєгvvдээр цэргийн хориглолтуудыг байгуулсны улмаас манай хилчид ба хятадын цэргийн хооронд зэвсэгт мєргєлдєєн удаа дараа гарсан байна. Эдгээр нь гоминьданы хятадын талаас Байтаг богд уулыг бvхэлд нь эзлэн авах оролдлого болон хувирсан бєгєєд хэрэв энэхvv оролдлого нь амжилтанд хvрвэл Хиагтын гурван улсын гэрээгээр Монголоос таслагдсан Алтайн хязгаар гэдгийн нутаг дэвсгэрийг бvрэн эзлэх гэсэн дараагийн алхмыг хийж болзошгvй vзэгдэл гарч байсан гэж Б. Цэдэн-Иш дvгнэжээ.

10
Ийм нєхцєлд БНМАУ-ын засгийн газраас баруун хязгаарын хилийн хамгаалалтыг бэхжvvлэх зорилгоор хоёр отрядыг Vенч, Булганд, Ховдын 5 дугаар отрядыг Баян-Єлгийд байрлуулж, нисэх онгоцны эскадриль, ардын цэргийн нэг батальоныг тус тус нэмэн суурьшуулж, хязгаарын ба дотоодын цэргийн командлалаас бvлэг офицеруудыг томилон явуулж, дайсны хєдєлгєєн байдлыг судлан илрvvлэх ажиллагааг зохион байгуулсан байна.
11
Ховдын 5 дугаар отрядын 1-р тасгийн дарга Баасанжав, сумангийн туслах Ж. Нэхийт нар 1947 оны 4 дvгээр сарын 21-нд тус улсын нутаг Хужиртын аманд дайсны хvч нэмэгдvvлсэн суман цэрэг нууцаар орж ирж байрласныг илрvvлжээ. Хилийн асуудлыг хурцатгахгvй байх зорилгоор манай улсын хилд хууль бусаар орж сэм суурьшсан Гоминьданы цэргийн ангид гарч явахыг шаардсан 24 цагийн хугацаатай тулган шаардах бичгийг хvргvvлсэн байна. Тэд манай шаардлагыг хvлээн авахаас эрс татгалзаж шаардах бичгийг авч очсон элч Б. Бадамыг барьж авсан тул БНМАУ-ын хязгаарын цэргийн ангиуд 1947 оны 6 дугаар сарын 5-8-нд тэдэнтэй зэвсэгт тулгаралт хийж Хужиртын районоос хєєн гаргасан байна. Тэр байлдаанд М. Зайсановын командалсан нисэх онгоцны эскадриль онцгой vvрэг гvйцэтгэж, дайсныг сарниулан, єєрийн ангийн давших бололцоог хангажээ.
12
БНМАУ-ын хязгаарын цэрэг Хужиртын районыг дайснаас цэвэрлэн 1947 оны 6 дугаар сарын 16-нд Байтаг Богдын районд тус улсын нутаг Улиастайн гол, Хужиртын гол, Нарийн харгайтын голд хvч нэмэгдvvлсэн заставуудыг байгуулжээ. Гэвч гоминьданы хятадын цэрэг хасгийн дээрэмчдийн отрядтай хvч хавсран 100 гаруй зэвсэгт хvч 1947 оны 6 дугаар сарын 27-нд Хужиртын голд байсан манай хилийн застав руу дайран довтолж хvн ба мал, эд хєрєнгийн vлэмж хохирол учруулав. БНМАУ-ын Засгийн газраас 1947 оны 6 дугаар сарын 27-нд Гоминьданы хятадын засгийн газарт явуулсан эсэргvvцлийн ноотонд: 1947 оны 6 дугаар сарын 27-нд хятадын олон тооны хvн бvхий зэвсэгт отряд Монголын хилийг Байтаг Богдын орчим дахин зєрчиж тус БНМАУ-ын нутаг дэвсгэрт 15 км дотогш нэвтрэн орж тэнд байсан Монголын хилийн харуулыг буудсан болохыг БНМАУ-ын засгийн газраас Гоминьданы хятадын засгийн газрын сонорт хvргэнэ. Ийнхvv хятадын зэвсэгт отряд нь БНМАУ-ын нутаг дэвсгэрт дахин нэвтрэн орж тvvнээс монголын хилийн харуулыг буудсан тухай эрс хатуу эсэргvvцлийг мэдэгдэж, БНМАУ-ын хилийг зєрчсєн гэмт этгээдvvдийг хатуугаар цээрлvvлэн шийтгэх ба vvнээс хойш энэ мэтийн зєрчлvvдийг дахин гаргуулахгvй байх баталгааг шаардаж, дээр дурдсан хятадын зэвсэгт отрядаас монголын талд учруулсан хохирлыг тєлvvлэн авах шаардлагыг хятадын засгийн газрын ємнє тавих эрхийг БНМАУ-ын засгийн газар нь єєртєє хvлээнэ гэжээ.
13 Энэ мэтчилэн Москва хотноо суугаа БНМАУ, Гоминьданы Хятадын ЭСЯ-дын хооронд 10 гаруй ноот солилцсон байна.

Гоминьданы зэвсэгт отряд Оспаны хасгийн хvчтэй хавсран 1947 оны 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 4-нд Нарийн харгайтын болон Хужиртын заставаар тус тус дайрч байжээ. Эдгээр хилийн довтолгоонууд нь 1948 оны 1-ээс 3 дугаар сард мєн удаа дараа давтагдсан байна. 1948 оны 6 дугаар сарын эхээр Их Хавтагийн районоор хил зєрчин орж ирсэн 22 зэвсэгт этгээдтэй Мэргэн уулд зэвсэгт тулгаралт хийж хоёроос бусдыг нь бvгдийг устгасан байна. Манай улс НVБ-д элсэн орохоор єргєдлєє єгєєд байсан vе тул БНМАУ-ын засгийн газраас баруун хил дээрх зэвсэгт тулгаралтуудыг дайн байлдаан болгож єргєжvvлэлгvй, орон нутгийн хэмжээнд хязгаарлан барьж намжаахад ач холбогдол єгч байжээ. 1947 оны 8 дугаар сард НVБ-ын Аюулгvйн Зєвлєлєєр БНМАУ-ын єргєдлийг дахин авч хэлэлцэх vед Гоминьданы хятадын тєлєєлєгч Байтаг богд буюу Пэйташаний районд болсон хилийн будлианы асуудлыг сєхєж тавьжээ. Хятадын тєлєєлєгч БНМАУ-ыг "єргєдєл гаргагч нь манай Шинжаанд зэвсэгт халдлага хийж, тэндэх Пэйташань районы нутгийг эзлэн авах оролдлого хийсэн" гэж яллаад "єргєдєл гаргагчыг энхийг эрхмлэгч орон гэж vзэхгvй байна. Ємнє нь ч НVБ-ын гишvvн байх болзлыг хангасан гэдэгт зарим эргэлзээ байсан тєдийгvй одоо бол болзлуудыг хангаагvй гэдэг нь бvр тодорхой боллоо. Иймд бид ноднин жилийн адил гишvvнээр элсvvлэхийг дэмжих бололцоогvй" гэж мэдэгджээ.
14
Гоминьданы Хятад ба ЗХУ аль аль нь Байтаг богдод болсон хилийн будлианы талаар єєр єєрийн тайлбарыг НVБ-д бичгээр єгчээ. Хятадын тал зэвсэгт тулгаралт болсон нутаг нь Хятадын хилээс дотогш 200 км-т болсон гэж батлахыг оролдсон бол ЗХУ-ын тал энэхvv тулгаралт нь БНМАУ-ын хилээс дотогш 15 км- т болсон гэж маргажээ. Хоёр тал аль аль нь єєр єєрийн газрын зургийг нотолгоо болгон хавсаргасан байна. 1947 онд Шинжаанд очсон АНУ-ын сурвалжлагч Кристофер Рэнд Пэйташань районы талаар сонирхолтой ажиглалт хийжээ. Тэрээр уг районд казахууд оршин суудаг бєгєєд 1945 онд Зєвлєлт-Хятадын гэрээ байгуулагдах vед тэд БНМАУ-ын зvгээс тусламж авч байсан бол 1946 оноос Гоминьданы Хятадад дагаар орж тэднээс буу зэвсэг, эд материалын тусламж авах болжээ гэж бичжээ. Монгол, хятадын тал аль аль нь казахуудыг найдваргvй гэж vздэг тул энэхvv маргаантай хил хязгаарын нутаг нь 1947 оны 6 дугаар сард, мєн 1948 оны 2 дугаар сард тус тус зэвсэгт мєргєлдєєн vvсгэх шалтгаан болжээ гэж vзэж байжээ.
15
БНМАУ-ын засгийн газар ДИУ-тай Ховдын хязгаараар залгадаг хилийн шугамыг тодруулах vvднээс ГЯЯ-ны хэлтсийн дарга Ж. Самбуу тэргvvтэй комиссыг байгуулжээ. Комисс 1947 оны 11 дvгээр сард Ховдод очиж бичгийн сурвалж тэмдэглэл, хилийн овоо тэмдэг, нутгийн хvмvvстэй уулзах зэргээр шаргуу ажиллаж Байтаг Богдын хавь нутаг бол БНМАУ-ын хилийн дотор гэсэн тvvхэн vндэслэлийг гаргажээ. Тус комисс хилийн шугамыг тодотгох ажлыг 6 анги гарган 1947 оноос 1948 оны 3 дугаар улирлын дотор хийж дуусгасан байна. Энэ нь сvvлд БНМАУ, БНХАУ-ын хооронд хилийг албан ёсоор тогтооход чухал бэлтгэл ажил болж єгчээ.
16

Х. Чойбалсан эрvvл мэндийн байдлаас ЗХУ-д эмчлvvлж сувилуулахаар 1947 оны 6 дугаар сарын 1-нд гэр бvлийн хамт Улаанбаатраас гарчээ. Тэрээр 8 дугаар сард хар далайн эрэг дээрх Сочи хотын амралт сувиллын газарт сувилуулж байх vест тэр орчинд амарч байсан И.В. Сталин тvvнийг 8 дугаар сарын 27-нд урьж уулзсан байна. Уулзалт албан ёсны бус байсан тул Монголын талаас Чойбалсанг дагаж очсон референт Д. Шарав, бие хамгаалагч Банзрагч нараас єєр хvн байсангvй. Эхлээд Сталин, Чойбалсан нар амралт сувиллын талаар ердийн зvйл ярилцаж байснаа яваандаа улс тєрийн шинжтэй чухал асуудлуудад шилжсэн байна.

Сталин Хятад-Монголын харилцааны асуудалд ихээхэн анхаарал хандуулсан тухай тvvхч Лхамсvрэнгийн Бат-Очир тэмдэглэжээ. Сталин юуны ємнє Хятад, Монголын хооронд элчин солилцсон эсэхийг сонирхон асуужээ. Тvvний дараа "Танай хил дээрх будлиан юу болж байна? Єнєєх Оспан юу болсон бэ?" гэж асуусанд, Чойбалсан: "Хятад, Монголын хооронд хараахан элчин солилцоогvй байна. Тэдний элчингvйгээр бид дутах юм алга. Чан Кайшихэний тєлєєлєгч байснаас байгаагvй нь ч дээр байх. Хилийн будлиан одоогоор намдаж байгаа боловч Байтаг Богдын хавиар маргаан тасраагvй. Тэр нутаг аль ч талаар манай нутаг юм. Харин Оспан биеэ худалдаж уравсан тул тvvний байсан газраар Шинжааны цэргvvд нэвтрэн ирэх болсон" гэж хариулжээ.
17
Ярилцлагын явцад Монголд байгуулах тємєр замын асуудал хєндєгдсєн байна. Чойбалсан єнгєрсєн жил энэ тухай асуудал тавихад тvр хvлээлгэснийг дурдаад тємєр зам байгуулах техникийн хvч чадал дутагдалтай гэдгээ тайлбарлав. Сталин: "Одоо байдал єєр боллоо. Наушкаас Улаанбаатар хvртэл тємєр зам тавина. Энэ барилгыг бид 1945 онд єєрийн хvчээр барьж 1950 он гэхэд дуусгана. Одоо энэ тухай Та єєрийн намын Тєв Хорооны Улс тєрийн товчоонд мэдэгдэж болохоор барахгvй, бvх нийтэд зарлаж болно. Чан Кайшийн чихэнд ч шивнэж болно. Уур нь намжиж тайтгараг." гэж ярьсан байна.

Сталин ярилцлагын vеэр Дотоод Монгол одоо хятадын коммунистууд ба Гоминьдан хоёрын алины гарт байгаа хийгээд хятадын коммунистууд монголчуудад хэрхэн хандаж байгаа, Дотоод Монголын ноен Дэван хаана байгаа гэх мэтийг сонирхоод эцэст нь "Бvх монголчууд нэгдэхийн тулд Ард тvмэн нэг удирдагчийн удирдлагын дор нэгдэх ёстой. Бvх монголчуудыг маршал Чойбалсангийн удирдлагын дор нэгтгэхийн тєлєє" хэмээн хундага єргєж уулзалтыг єндєрлєсєн байна.
18Єєрєєр хэлбэл, Сталин Євєр, Ар Монголын нэгдэх асуудал нээлттэй хэвээр байгаа, ХКН-ын удирдлагаар нэгдэх vv, эсвэл ЗХУ-ын дэмжлэгтэй маршал Чойбалсангийн удирдлагаар нэгдэх vv гэсэн асуудал нээлттэй хэвээр байгаа гэсэн санааг Чойбалсанд хэлэх гэсэн бололтой.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2355305/53f/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:43:20
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24469
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27985
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115749
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4948
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3286
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2920
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2077
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1553
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
» НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청