Шингэж буй наран

 

Уулын цаагуур шингэж буй наран
Өглөө гэхэд дахин тэнгэртээ мандана
Урдах амьдралын нэг өдөр шинээр эхлэнэ
Өнгөрсөн өдөр бүхэн дурсах түүх  болон хоцорно

 

Цаг хугацааны эртны наран зүгээс
Цагаахан түүх бүүр түрхэн зүрхнээ
Цэцэг атаархам бүсгүй ялдам царай
Цэл залуухан хайрын тухай хааяа нэг шивнэнэ

 

Зүрх зүсэн одсон дурлалын шархан
Зүүд зэргэлээ мэт оргүй сорхи үлдээжээ
Зөрөг цэцэгийн дэлбээ гудайж
Заяа минь тавилантай эвлэрсэн

 

Догдлож явсан чиний харцанд
Дурсаж явах учиртай юм гэжүү
Уярч явлаа чиний хайранд
Урсч явах тавилан юм гэжүү

 

Уулын цаагуур шингэж буй наран
Өглөө гэхэд дахин тэнгэртээ мандана
Урдах амьдралын нэг өдөр шинээр эхлэнэ
Өнгөрсөн өдөр бүхэн дурсах түүх  болон хоцорно

 

Батунка Кореа.2010

profile