Охин  насанд  минь  цэг  тавьж 

Орчлонд  намайг  ээж  болгосон

Хархан  нүдтэй  бумбагархан  хацартай

Харсан  бүхний  хайрыг  татсан

Ховорхон  заяат  үр  шүтээн  минь

Эмээ  өвөөгийн  нандин  эрдэнэ

Ээж  аавын  зүрхэн  титэм

Энхрийхэн  хацар  нь  хонхойж  инээнэ

Эрэвгэрхэн  нүд  нь  тормолзон  гайхширна

Энэ  бүхэн  чинь  гайхалтай  өхөөрдөм  хөөрхөн

Ээж  чинь  болсон  наддаа  үр минь чи

Эрхмийн  дээд  энхрий  эрдэнэ