Цагийн зүүний зам хөндлөн гарах
Цатгалан хар муурыг өнгөртөл унтаж хүлээнэ
Цагаан шугамны манаач өвгөнийг
час улаан нүдээ анитал зогсож хүлээнэ
Өлгөж амжаагүй аз жаргалын хаягыг
Өлсгөлөн хулгана мэрж дуустал үсэглэж хүлээнэ
Танихгүй шувуу сүнс шүүрэн нисэхэд
Там диваажин хоёроос сонголт иртэл хэвтэж хүлээнэ...

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар