Б. Лхагвасүрэн   " Чамдаа  би  хайргүй байхын  аргагүй " 

       

   Уул   бууралтахад ухаарч  хамт  байлаа   

   Урийн  шувууд  ирэхэд  ганганаж  хамт  байлаа  

   Найр хайрын  дунд уярч  хамт байлаа  

   Нас  насны  хөлд  улирч  хамт  байлаа  

   Чамдаа  би  хайргүй  байхын аргагүй    

   Өвөг дээдсээ  нутаглуулахад  уйлж  хамт  байлаа   

   Өлгий  живх хоёр  оёход  инээж  хамт  байлаа 

   Үүл  нарны  ээлжинд  үргэлж  хамт байлаа  

   Үхэхгүй  юм  шиг  ургаж  хамт  байлаа  

   Чамдаа  би  хайргүй  байхын  аргагүй 

   Он  жилүүдийн  урсгалд элж  хамт  байлаа  

   Од  харваж  унахад эрж  хамт  байлаа  

   Саахалтын  чинээхэн  холдоход  зүүдэлж  хамт  байлаа 

   Санаан  зоргоороо  хоёулаа  эрхэлж  хамт  байлаа 

   Чамдаа  би  хайргүй  байхын  аргагүй