Тэнтэр тунтар алхсан vрээн харж баяссан ээж минь

Тэнvvн ухаант ханиа харж жаргасан ээж минь

Амьдралын ширvvн урсгалд урсаана vгvй ээж минь

Алдаа онооны дэнсэн дээр тэнцэж явсан ээж минь

Цэл залуугаараа енчирсенч та

Цэцэн ухаанаар амьдралаа тэгшилсэн билээ

Энэрэлгvй энэ орчилонд

Эгэлхэн амьдралыг туулахдаа сехреене vгvй билээ та

Сартай шене хvv тань таныгаа санан санан суунам

Санаж сарвайх ээж минь наддаа та ирээч

Нартад таныгаа жаргааж чадаагvй бол

Намайгаа та уучилаа ч

Хорвоод таныгаа баясгаж чадаагvй бол

Хонгор хvvгээ уучил ээж минь

Ертенцед ээж минь дахин тервел наддаа та мэндлээрэй