Хожих хачин дуртай

Хонжворт сугалаанд бишээ хө

Зүгээр л  элдэв тоглоомонд

Зүтгэл бяр хүч

Зүгээрч үгүй арга  ухаан

Авхаалж самбаа тэвчээр

Анхаарал соргог мэдрэмж

Анзаарагдамгүй бяцхан заль

Аятайхан уян хатан авир

Этгээд ч гэмээр эв дүй

Энэ бүхнийг цогцлуулж

Эсрэг тоглогчоо хожих нь

Үгээр төсөөлөхийн аргагүй

Үнэхээр гоё тааламжийг

Үргэлж надад үлдээдэгд нь

Хачин их дэндүү дуртай

Хааяа худал хожигдох нь

Дараалан тав хожихоос ч

Даамай сайхан байдаг даа

 

khan