Нуурын усанд  хун шувуу
Нулимсаа дусаахад сувд ургасан
Хулан шаргал сүйн бөгжний
Хумсанд шигтгэж гоёл болгосон
Хунгийн нулимс гялтганасан бөгжийг
Хуруундаа зүүхэд хурим болсон
Зүр гурийн эгшигт хайр
Зүүдэнд хувирахад нулимс амилсан
Зүс цагаан хун шувууны
Зүрхний гунигыг тайлтал уйлсан....
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар