Оруулсан:олайн

Ордос нутгийн элсэн манханд чи минь санаанд орлоо,

Онц хайртай газраар намар орой явсан сэтгэлд ургалаа.

Энхжиний орон мэт дөлгөөн, Ирасекийн сайхан нутаг,

Немцов Боженын эмээгийн голоор явахад минь

Намрын шар навч чи бидэн дээр эргэлдэн унаж билээ.

Шар навч дарж, хог ургасан балтгар чулуун хүн,

Чаг бас! Божены минь хайртай эмээ энэ гэж үү?

Эмээгээ сэтгэлд мөнхжүүлсэн Божена ч гэсэн

Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь,

Эзэн Чингисийн сүмийг гүдгэр дээр босгосон

Элсэн манхан Ордос талд хамхуул өвс бөмбөрч,

Шарчигнан өнхрөхөд, сэтгэлд таатай Ян Хүс багшийн

Сэргэлэн нутгаар ноднин явсан минь санаанд орлоо.

Элсэн довд ганданхан шарласан өвс, ордос талд

Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь,

Юухан гэж надад шивнэсний нь мэдэв үү, чи минь.

Ордос. 1957.09 сар

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...