Оруулсан:батака

Сайн байна уу эрхэм дүү минь, эх нутгаа санаж байгаад тань, ижий ааваа элгэн саднаа санан санан байгаад тань таларханам.

Тиймээ монгол хүн бүр эх нутгаа санан байна, магадгүй эх орон нь бүр ч илүү санаад л байгаа. Гадагшаа урсгалтай голуудтай ч дотогшоо сэтгэлтэй монгол байж чадсанд тань талархнам.

Миний монголын хүмүүс монголоо дандаа санаж байгаасай. Бэтгэртлээ санасан нутаг нь хүнийх болохоос нь өмнө та нар минь бидэн дээрээ ирээрэй. Нутгийн салхи нь, нуурын мандал нь эхийн сэтгэл нь, эцгийн хараа нь, үрийн сэтгэл, андын нөхөрлөл нь , ардын дуу нь бид бүгд зүрхээ даран даран та нарыгаа зүгээр л ирэхийг чинь хүлээж байна.<

Хурай, хурай, та нар минь монголоо өөрчилж, монголоо огт өөрөөр ийм болно гээд л хязгааргүй эрч хүчтгэйгээр хуйлран ирээд цэвэрлэ. Энэ нийгмийн цаана эх орон минь алтран шаргалтах тариагаа халиуруулан, эрдэнэт баялгаа харийнхаас нуун нуун омогшин, байдаг чадлаараа тэмцэн байна. Зуу зуун, мянга мянган жилийн нууцыг зуурдын салхи хийсгэх гээд байна, эх орон чинь, эрхлэн тоглодог элс чинь, эрчлэн урсдаг гол чинь, ихэмсэг монгол охид чинь, эрүүл монгол сэтгэлгээ чинь эмтэрч сэмэрхээс нь элэгдэж хорогдохоос нь өмнө байгаа дээр нь өнгөлж тордох эх оронч сэтгэлтэй миний дотогшоо сэтгэлтэй элэг нэгтнүүд минь наашаа ирээч, сэтгэлээрээ зүрхээрээ бид хамгаас эрхэм эрдэнэ мэт эх орноо хамгаалах хэрэгтэй байна.

Эх орондоо чи л хэрэгтэй байна, сэтгэлд чинь мөнхөрсөн дов толгодоороо, сэмхэн дурсдаг нууцхан хайраараа, сэрээд харахад хол байдаг цэлмэг хөх тэнгэр, ододоороо сэм сэмхэн хурайлан хурайлан өр зүрхэнд тань, үнэгчлэх нойронд тань богтлоотой байнам.

Тиймээ, хүн болж хүйг тань дарсан чулуу чинь энд байна, хөлд орж унан боссон газар шороо чинь энд байна, хөлгүй цэнхэр далай шиг хөхөмдөг уудам мөнх тэнгэр тань байна, хүрч бас боломгүй энхрий ялдам хонгор чинь байна, эвийлэн хүлээх ээж аав элгэн садан тань байна, эв нь олдохгүй энэ бас нийгэм ч байна. Дэлхийн зулай дээр байдаг, дэндүү сайхан миний монгол, сайхан бүхний дээдийг өвлүүлэн, өвлөх, үр хойчдоо захих үлгэр туульс нь үнэн бодит бидний эрх чөлөөний түүх байг.

Тиймээ монгол хүн бүр эх нутгаа санан байна, магадгүй эх орон нь бүр ч илүү санаад л байгаа. Гадагшаа урсгалтай голуудтай ч дотогшоо сэтгэлтэй монгол байж чадсанд тань талархнам.


profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...