Хэзээ нэгэн цагт
Хэн нэгэн хүмүүнд
Асар чамин хийцтэй
Аль эсвэл жирийн
Авс зайлшгүй хэрэгтэй


Үлдэгсэд нь сүүлчийн удаа
Үүрд тайван нойрсоорой  гэж
Үхэгсдэд зориулсан хүндэтгэлтэй
Үдэхдээ бэлтгэсэн хайрцагыг
Үдүүлэгч нь харин мэдэхгүй ээ
Үнэхээр ямаршуухан байх нь
Үхсэний дараа ялгаагүй л дээ

Амьд сэрүүн үедээ
Авсаа харин би бүтээе
Булагдаж өгөрч муудахгүй
Булан өнцөг хэлбэргүй
Будмал бүрмэл ч биш
Өмнө нь хэн ч урлаагүй
Өвөрмөц гойд авсыг
Үсэг холбож үг
Үг хэлхэж шүлэглэж
Ирсэн зүг рүүгээ хандаж
Итгэл төгс бүтээнэ. 
 khan.  3/27   18.12m