Эрхэм зорилгоо биелүүлэхээс нааш Эргэж буцаад яах вэ гэж Эхнэр хүүхдээ санасан ч Эрийн шийр заасан Өсгөлүүн сайхан биеэрээ Өөр үндэстнүүдээс ялгарч Сэтгэн бодох чадвараараа Сэхүүн америкийг ч тэвдүүлсэн Хөгжөөн сэргэлэн аашаараа Хөлсөлсөн эздээ гайхуулсан Бядлаг гайхам бяраараа Баян хадагтайг нь бишрүүлсэн Ханийнхаа итгэлийг эвдэхг?й гэж Халуун хайраа гагнасан Үрийнхээ заяаг сэвтээхгүй гэж Үлэмж хүслээ хязгаарласан Морин төвөргөөнд уярдаг Монголын сайхан хөвгүүд минь Нулимс гартал хайрламаар Нутгийн сайхан эрчүүд минь Эх оронд чинь хүлээж суугаа Эхнэр хүүхдийн чинь их хайр Эргээд очиход баясан угтах Элгэн садны чинь өгөөмөр магтаал Буцаад очиход духы чинь үнэрлэх Буурал аавын чинь адисласан ерөөл Хэзээд чамайг нялхад тооцох Хэврэгхэн ээжийн чинь маанийн шившлэг Тив алгассан энэ Америкт Тэтгэлэг шүтлэг чинь болж Буцаад өөрийг чинь харьтал Бурхан сахиус чинь хамгаалах болтугай.