өнөөдөр  ямар новшийн өдөр вэ
юм бүтэхгүй уур хүрнэ
хорвоо хараар будагдах шиг
сэтгэл л тавгүй
уйлаад ч нулимсыг минь
хэн ч тоохгүй мэт
үхсэн ч хэн ч анзаарахгүй юм шиг
нэг л хачин
монголд би байгаа билүү
аль эсвэл харьд ч байгаа юм шиг гадуурхагдана
үхэл л энэ бүх шаналлыг аваад хаячих юм шиг
өөр юу ч надад туслахгүй юм шиг ганцаардана
хорвоо чи нараа нээгээч
хөмхий зуусан нүүрээ тэнийлгээч
алив бурхан чи байдаг бол туслаач
агаа өөр би юу ч хүсмэгүй
тоолж баршгүй зовлон шаналлыг бодохоор
толгойтой үс минь буурал нэмж гундах шиг
ахиад он жил урдаас минь тосно
аяа би түүнийг сөрөн тэмцэнэ