Бичлэгийн тоо 3,329
Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав

Гэтэл гурван цаг үргэлжилсэн мэс ажилбарын явцад эмч нар бөглөөнөөс гадна илүү үнэ цэнэтэй зүйлийг түүний биеэс гаргаж авчээ. Ходоодон дотор нь тус бүр нь 400 грамм жинтэй 12 гулдмай алт байсан аж. Ноён Ганг Рамагийн нэрэмжит эмнэлгийн ерөнхий мэс засалч Си Эс Рамашандран өөрийн практикт ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй гэдгээ өгүүлэв. “Нэг удаа би өвчтөний шээсний сувгаас нэг кг жинтэй чулуу гаргаж авч байсан юм. Харин ходоодон дотроос алтан гулдмай олно гэдэг байж боломгүй зүйл билээ” хэмээн тэрбээр ярьжээ.
Хагалгааны дараа цагдаа нар болон гаалийн албаны ажилтнууд өвчтөнийг байцаасан бөгөөд өвөрмөц олдворыг хурааж авсан гэнэ. Энэтхэгт үнэт эдлэлийн контрабанд нэлээн түгээмэл болсон билээ. Тус улсын засаг захиргаа алт болон алтан эдлэлүүдийн импортын татварыг мэдэгдэхүйц дээшлүүлсэн учраас ийм үйлдэл олон гарах болжээ. Эх сурвалж www.wikimon.mn