Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг


Жил ирэх тусам манай гаригийн тэнгэр баганадсан барилгын тоо хэдэн зуугаар нэмэгдсээр байна.Топ-10 булангийнхаа энэ удаагийн дугаарт 2014 оны байдлаар манай дэлхийн хамгийн өндөр 10 цамхгийн тухай жагсаан сонирхуулж байна.

10. Виллис цамхаг

АНУ-ын Чикаго хотноо орших Виллис цамхаг хэдийгээр 108 давхартай боловч есдүгээр байрт бичигддэг Хятадын 89 давхар өндөртэй Зифенг цамхгаас 8 метрээр намханд тооцогдож эхний аравдугаар байрт бичигддэг. 1970 онд барилгын ажлыг эхэлж 1973 онд 108 давхартай, 442 метрийн өндөртэйгөөр барьж дуусгасан юм. Энэ цагаас эхлэн 1998 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Америкийн Скидмор Овингс ба Меррил хэмээх инженерчлэл, архитектурын алдартай фирм энэ барилгыг хариуцаж ажиллаж байлаа.Сонирхуулахад уг цамхгийг “Трансформерс-3” кинонд ашиглаж байсан ба бие засах газрыг 103-р давхарт, гудамжны түвшнээс 412 метрт байршуулсан байдгаараа онцлог гэнэ. Дашрамд дурдахад энэ цамхаг нь Хятадын Kingkey цамхагтай яг адил 442 метрийн өндөртэй ч 50 см-ийн илүүгээр эхний аравт бичигддэг аж.

9. Зифенг цамхаг

Урд хөршийн Нанжин хотод 89 давхар бүхий 450 метрийн өндөртэй Зифенг цамхаг сүндэрлэдэг. АНУ-ын Скидмор Овингс ба Меррил фирм энэхүү өндөр барилгын архитектурыг хариуцан гүйцэтгэсэн ба ерөнхий архитектороор нь алдарт Бурж, Жин Мао, Трамп цамхгуудын зураг төслийг хийлцсэн Адриан Смит ажиллажээ. 2005 онд эхэлсэн барилгын ажил 2010 онд дуусаж улмаар тус оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж байлаа.Цамхагт олон төрлийн үйлчилгээний байгууллагууд болон оффисууд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн дээд давхарт нь олон нийтэд зориулсан одон орныг ажиглах төв байдаг аж.

8. Малайзын Петронас цамхаг

Петронас буюу хос цамхаг нь Малайзын нийслэл Куала Лумпурт бий. Энэ цамхгийг 1993-1996 оны хооронд босгосон ба 1998-2004 оны үед дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байв. Улмаар Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв террорист халдлагаас болж нурсны дараа дэлхийн хамгийн өндөр хос барилгад тооцогдсоор байна. Петронасын ихэр цамхаг нь тус бүртээ 452 метрийн өндөртэй ба 88 давхар. Цамхгуудыг Аргентины уран барилгач Цезар Пеллигийн удирдлага дор архитекторын ажлыг нь гүйцэтгэжээ. Энэ барилгыг Куала Лумпур хотын морин тойруулгын суурин дээр барихаар газрын гадаргаас 30 метр гүн нүх ухаж 500 ачааны машин дүүрэн шороог шөнө бүр зөөж суурийн хэсгийг цутгаж байжээ. Ган болон шилэн гадаргуугаас бүтсэн Петронас цамхаг исламын уран бүтээлийг санагдуулам төдийгүй малайзын лалын шашны дүр төрхийг тодорхойлдог. Өөр нэгэн онцлог нь гэвэл тус барилгын хөндлөн огтолсон хонгил юм.

7. Хонконгийн олон улсын худалдааны төв

118 давхартай ба 484 метрийн өндөртэй тул энэ барилга дэлхийд долдугаарт бичигддэг. Зочид буудал, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ барилгыг 2002 онд барьж эхэлсэн ба найман жилийн дараа буюу 2010 онд үүдээ нээж байлаа. Дашрамд давхрын тоогоороо дэлхийд дөрөвт бичигддэг барилга юм. Барилгын архитектурыг дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэжээ. Хятадын барилгын томоохон компанид тооцогддог Сан Хунг Кай пропертис барилга угсралтын ажлыг гардан гүйцэтгэжээ.

6. Шанхайн дэлхийн санхүүгийн төв

Хятадын Шанхай хотын Пудонг дүүрэгт орших Дэлхийн санхүүгийн төвийн барилга нь 492 метрийн өндөртэйд тооцогддог. Хятадын эдийн засгийн хүчин чадлыг бэлгэдсэн 101 давхар энэхүү барилгад дэлхийн алдартай банк, санхүүгийн байгууллагуудаас эхлээд олон нийтэд зориулсан зочид буудал, музей, одон орныг ажиглах төв үйл ажиллагаагаа явуулдаг. 1997-2008 онд баригдаж дууссан байна. Барилгын гадаад хэлбэр нь шилний бөглөө онгойлгогчтой төстэй тул ард иргэдийн дунд “бөглөө онгойлгогч” гэсэн нэрээр алдаршсан байдаг. Барилгын архитектурыг Хонконгийн олон улсын худалдааны төвийн барилгад ажилласан АНУ-ын дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэсэн байна. Барилга угсралтын ажлыг Японы Mori Building компани хийжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр нь Хятадын Барилга, инженерчлэлийн төрийн корпораци ажиллажээ.

5. Тайпей 101

Тайванийн нийслэл Тайпей хотноо дэлхийд алдартай “Тайпей 101” цамхаг сүндэрлэн оршино. 2004-2010 оны хооронд дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан Тайпей цамхаг 101 давхартай ба 509 метрийн өндөртэй барилга юм. 1999-2004 оны хооронд Тайпейгийн санхүүгийн төв корпорацийн захиалгаар Торнтон Томасетти компани барьж байгуулсан. Цамхгийн архитектурыг Cи Уай Ли ба Түншүүд фирм гүйцэтгэжээ.

4. Эрх чөлөөний цамхаг

АНУ-ын Нью-Йорк хотноо орших энэ нүсэр байгууламжийг 2006 онд барьж эхэлсэн ба энэ зун албан ёсоор нээлтээ хийнэ. Манхеттэний шинэ гоо үзэсгэлэн болсон Дэлхийн худалдааны төвийн 541.3 метрийн өндөртэй 104 давхар энэ барилгын хэдийгээр угсралтын ажил 2013 онд бүрэн дууссан ч дотоод засал чимэглэлийн ажил үргэлжилсээр буй гэнэ. Террористуудын халдлагаар нуран унасан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг орлон сүндэрлэсэн энэ аварга барилгын гүйцэтгэгчээр Тишман Констракшн компани ажиллаж дуусчээ. Архитектурыг Скидмор Овингс ба Меррил фирм хийжээ.

3. Абраж эл Бэйт цамхаг

Саудын Арабын Мекка хотноо орших 601 метрийн өндөртэй 120 давхар энэ барилгыг Арабын цагтай цамхаг хэмээх нэрээрээ алдартай. Саудын Арабын вангийн буюу нэг ёсондоо төрийн өмчид хамаарагдах энэ цамхгийг тус улсын дотоодын компаниуд барьж босгосон. Лалын шашны ариун сүмийг бэлгэдсэн архитектурын шийдэлтэй ба дэлхийн хамгийн том цаг суурилуулсан гэдгээрээ онцлог. 2004-2012 онд барилгыг ашиглалтад оруулжээ.

2. Шанхайн цамхаг

Манай гаригийн хамгийн өндөр барилга байгууламжийн хоёрдугаар бичигдэх энэ аварга цамхгийг 2015 онд барьж дуусгана. Гэсэн хэдий ч 632 метрийн өндөртэй, 121 давхар энэ цамхгийг төлөвлөгдсөн хэмжээгээр нь ийнхүү хоёрдугаар байрт оруулжээ. Шанхайн дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон энэ цамхгийн оройн хэсгийг далайн түвшнээс дээш 630 метрийн өндөрт барьж байгуулсаар байна. Энэ цамхгийг 2.2 тэрбум ам.доллараар барьж босгож байгаа аж. Шанхай констракшн болон Торнтон Томасетти, Генслер зэрэг алдартай компаниуд хамтран бүтээн байгуулж байна. Бүрэн баригдаж дууссаны дараа дэргэдээ орших Шанхайн дэлхийн санхүүгийн төвөөс даруй 140 метрээр өндөр болох юм.

1.Бурж Халифа

Манай гаригийн бахархал, бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон Бурж цамхаг 2010 онд ашиглалтад орсноосоо хойш дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдсээр байна. Дээр дурдсан Шанхай цамхгаас даруй 200-гаад метрийн өндөртэй буюу 832 метрийн өндөртэй 163 давхар энэ цамхаг арабчуудын бахархал нь юм. Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо сүндэрлэдэг энэ барилга 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй баригджээ. Алдарт Адриан Смит ерөнхий архитектураар нь ажилласан ба Өмнөд Солонгосын Самсунг инженеринг констракшн компани гол гүйцэтгэгчээр нь оролцжээ. Ингээд дэлхийн хамгийн өндөр барилгын тухай бяцхан өгүүлье.

Бурж Халифад тусгайлан зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон цутгалтыг зөвхөн шөнөөр асар том мөсөн байгууламж босгон дунд нь хийдэг байжээ. Барилгын ажил долоо хоногт 1-2 давхар барих хурдтайгаар явагдаж байсан. 160 давхар хүртэл бетон хийцийн ажил үргэлсэн ба дараа нь 180 метр урт металл хийцийг угсрах ажил залгажээ. Байшингийн галын аюулгүйн систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Цамхаг өөрийгөө эрчим хvчээр хангадаг. Үүний тулд салхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, бас байшингийн 15000 хавтгай дөрвөлжин метр талбайтай хананд байрлуулсан олон нарны батерейтай. Цамхаг нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай хаалттайн дээр энэ нь өрөө тасалгаануудыг халаадаггүй тул сэрүүцүүлэх шаардлагагүй юм. Эргэн тойрны бүх өвс ногоо, пальм мод жинхэнэ биш. Гэхдээ л байнгын усалгаагүй бол хиймэл ургамлууд ч амархан хатах аж.

Барилгын өндрийг нээх хүртэл нууцлаж байв. Учир нь барилгыг барих явцад хэд хэдэн удаа төлөвлөснөөс илүү өндөр хийж болох тухай яригдаж байжээ. Байшинг өндөр барихад техникийн биш, харин эдийн засгийн хүчин зүйл саад болж байв. Учир нь Бурж цамхгийн хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай. Ийм учраас барилгын дотоод ашигтай орон зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8042582/1cd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1929 Аргентинд 9 жилийн турш гараашид амьдарсан охиныг олж аварчээ 2014-04-20 4245
1928 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-20 4311
1927 Ерөнхий сайд БНСУ-ын осолдсон иргэдэд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээлээ 2014-04-19 4644
1926 Ходоодноос нь 12 гулдмай алт гаргав 2014-04-19 4105
1925 Тавтай унтахад тустай зөвлөмж 2014-04-18 4733
1924 Монголыг зорьсон орос хүүхдүүд алга болжээ 2014-04-18 4842
1923 Ерөнхийлөгч нэг ч машингүй Ерөнхий сайд хоёр машинтай 2014-04-18 4266
1922 Үсээ баярлуулмаар байвал хөргөгчөө онгойлгоорой бүсгүйчүүд ээ 2014-04-17 4576
1921 287 хүн ор сураггүй хэвээр байна 2014-04-17 4489
1920 Хоёрдугаар төрхийн эмч нар бүсгүйн эрхтнийг авснаа нуужээ 2014-04-17 4582
1919 Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц 2014-04-16 5349
1918 Хүүхэддээ эдгээр үгсийг хэлж болохгүй шүү... Эхчүүдээ! 2014-04-16 4522
1917 459 зорчигчтой онгоц живжээ 2014-04-16 4556
1916 Нүүрээ будахгүйгээр сайхан харагдах аргууд 2014-04-15 5308
1915 Хоёр настай хүүхдэд ДОХ-той цусаа өгсөн сувилагчийг шүүж байна 2014-04-15 4604
1914 Улаанбаатар , Пусан хотын хооронд шууд нислэг хийгдэнэ 2014-04-15 4480
1913 БИЕИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ АРГУУД 2014-04-14 4816
1912 7 хүүхдийн цогцостой хайрцаг олжээ 2014-04-14 4676
1911 Дөчин жил услаагүй шилэн лонхонд дүүрэн өвс ургажээ 2014-04-14 5001
» Дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг 2014-04-13 5023
배너신청
자생병원

배너신청