Улаанбаатар , Инчон хотын хооронд сүүлийн 15 жилийн турш Солонгос улсын талаас Korean Air компани дангаараа ажиллан , 7 хоногт 6 удаагийн нислэгийг үйлдэж ирсэн билээ.
Энэхүү эрхийг Монгол улсын Засгийн газраас Korean Air компантай байгуулсан гэрээний дагуу хийж байсан бөгөөд адилхан зайтай бусад орнууд руу үйлдэх нислэгээс 50-60 % өндөр хувь үнэтэй байдаг онгоцны тасалбарыг , үйлчлүүлэгчдийн 90% нь байдаг Монгол улсын иргэд халааснаасаа төлсөөр ирсэн юм.
Гэвч Солонгос улсын Шударга өрсөлдөөний газраас 2009 оноос эхлэн энэ байдлыг зогсоохыг шаардаж байсны үр дүнд ирэх 2016 оны 6 сараас эхлэн Улаанбаатар , Пусан хотын хооронд Солонгосын Asiana Airlines компани, долоо хоногт 2 удаагийн нислэгийг үйлдэх эрхээ өчигдөр авсан байна.
Д.Амар