Бичлэгийн тоо 3,329
290 хүн ор сураггүй хэвээр байна

Уг хэрэг нь 16-ны өдрийн үдээс өмнө болсон бөгөөд Өмнөд Солонгост аялж явсан “sewol 6825” дугаартай хөлөг онгоц усанд автаж хазайгаад дараа нь живсэн юм. Уг хөлөг онгоцонд Соурын захын Ансанд байдаг ахлах сургуулийн сурагчид 300 шахам мөн дээр нь бусад зорчигчдыг оролцуулаад нийтдээ 475 хүнийг тээвэрлэж явсан бөгөөд өмнөд солонгосын эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр ахлах сургуулийн хоёрдугаар ангийн эрэгтэй сурагчид болон зорчигчдын нийт зургаа хүн амь насаа алдсан болохыг тогтоожээ. 179 хүнийг авраад байгаа ч гэсэн 287 хүн одоог хүртэл ор сураггүй хэвээр байна.
Осол болохын өмнө зорчигчид тог хийсэн хүчтэй чимээг сонссон бөгөөд удалгүй хөлөг хазайж, живжээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөлгийг живүүлсэн гэх том чулуу онгоц цоолох хэмжээнийх байгаагүй гэж үзсэн байна. Тиймээс ослын шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Б.Даваахүү