Бичлэгийн тоо 3,329
Японы томоохон мэдээллийн цахим хуудас болох “Nikkei portal21”-ийн хурдыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монголын “Ай Эн Ай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнгөнсүхтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр дээрх төслийн менежерээр ажилласан юм.

-Мэдээллийн технологоор дэлхийд тэргүүлдэг Япон улсын томоохон цахим хуудасны системийн шинэчлэлтийг монгол инженерүүд амжилттай хийснийг сонсоод бахархаж байна. Яаж энэ төслийг гүйцэтгэх болсон талаараа ярихгүй юу?

-Анх “Fujitsu” компани “Nikkei portal21”-ийн хурдыг сайжруулах төслийн талаар мэйл явуулсан. Энэ нь манай компанийг мундаг болохоор бус, харилцаатай компаниуддаа мэдэгдэж, чадалтай хүн байвал оролцохыг урьдаг. Би Японы “Fujitsu” компанийн охин компани болох “Fuji Infox-net” компанид төслийн менежерээр ажилладаг. Монгол дахь салбар нь манай “Ай Эн Ай” юм. Гэтэл бид ийм том төсөл гэж ойлгоогүй, нэг их ойшоогоогүй. Ямар ч байсан танилцуулах хуралд нь оролцохоор очлоо. Уг хуралд ирсэн компаниудын тайлбар их учир дутагдалтай санагдсан. Тиймээс туршлагадаа тулгуурлан уг цахим хуудасны хурд удаашралтай байгаагийн шалтгаан байж болох 20 орчим алдааг самбар дээр зурж тайлбарласан. Яагаад удаан ачаалж байсан гэхээр япончууд нэлээд хуучны компьютер хэрэглэдэг. Учир нь тэр компьютерууд дээр нь хуучны мундаг системүүд нь ажиллаад, сүүлийн үеийнх дээр ажиллахаа больчихдог. Тэгэхээр олон сая иен зарцуулж хийсэн системээ компьютер шинэчилсний төлөө ашиглаж чадахаа болино гэж байхгүй. Тиймээс яг тэр хуучны компьютерууд дээр “Nikkei portal21” дээд тал нь хоёр секундэд ачаалдаг болгох шаардлагыг тавьсан. Тухайн үед зарим хуудас нь 50 хүртэл сек ачаалж байсан. Мөн тэр хуучны компьютер нь бидэнд ердөө ганц байлаа. Системийг нь Монголдоо оруулж ирэх боломжгүй учраас сэдээлэл технологийн 17 инженерээ дагуулаад Япон явсан. Ингээд найман сарын хугацаанд төслийг амжилттай гүйцэтгэж дуусгасан юм.

-“Nikkei portal21” цахим хуудасны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ бол Японы мэдээллийн маш том цахим хуудас. Яг л Монголын “Mongolnews”, “Olloo” “Gogo” шиг. Гэхдээ тэр хуудсан дээр нэг ч реклам, баннер байдаггүй бөгөөд бүх мэдээллийг нарийн төрөлжүүлсэн. Мэдээлэл бүр төлбөртэй. Зөвхөн Япон улс дотооддоо ашигладаг. Хувийн ID, нууц үгээрээ л нэвтрэх боломжтой. 130 гаруй сая хүнийг мэдээллээр хангадаг маш том цахим хуудас. Уг хуудсанд дэлхийн II дайны үеэс эхлээд бүхий л мэдээлэл хадгалаатай байдаг гэхээр мэдээллийн ямар том сантайг нь ойлгох байх.

-Манай инженерүүдтэй хэчнээн компани өрсөлдсөн бэ?

-Уг системийг анх бүтээсэн “NRI”, “ACTIS” гэсэн Японы хоёр том акул компани өрсөлдсөн. Анхандаа япончууд манай инженерүүдийг нэг их таатай хүлээж аваагүй. Үл ойшоосон маягтай байсан. Тиймээс бид системийн тодорхой хэсгийн хурдыг сайжруулж үзүүлэхээр 14 хоногийн хугацаа авсан. Улмаар 16 сек ачаалдаг байсан хуудсыг 1.5 сек болгох ажлыг долоо хоногийн дотор гүйцэтгэсэн. Нэлээд хичээсний эцэст төслийг гүйцэтгэх гэрээ байгууллаа. Бид нэгэнт ийм том хэмжээний төсөл авчихаад япон хүмүүсээр хийлгэчихвэл сонин биш. Тиймээс инженерүүдээ Японд аваачиж ажиллуулсан. Төслийг нийт найман сарын хугацаанд гүйцэтгэхдээ системийн 500 мянган мөр кодыг цоо шинэ технологийн тусламжтайгаар 50 мянган мөр код буюу багтаамжийг нь 10 дахин багасгаж чадсан даа. Бидний энэ технологийг япончууд их үнэлсэн.

-Ер нь төсөлд оролцсон манай 17 инженер хэр туршлагатай байв?

-Нэлээд туршлагатай. Жайкагийн санхүүжилттэй Монголбанкны төсөл, Дэлхийн банкны санхүүжилттэй Авлигатай тэмцэх газрын программчлалын төслийг хэрэгжүүлж байснаас гадна Японоос том, жижиг ажлууд авч, хийж байсан. Тухайлбал Японы Худалдааны яамны төсөл, Эмнэлгийн захиалгын систем болон Мэдээлэл технологийн компаниудын жижиг төслүүдийн гүйцэтгэсэн за луус байгаа. Харин энэ удаагийнх том хэмжээний анхны төсөл болсон юм. Гэхдээ мэдээж дан монголчуу дын хүч гэж болохгүй. “Fujitsu” тодорхой хэмжээгээр оролцсон. Гэхдээ “Nikkei portal21”-ийн бүх кодыг шинэчлэхэд нэг ч япон оролцоогүй гэдгийг бардам хэлнэ. Системийн кодыг энгийн, давхардалгүй, цэгцтэй, бага хэмжээтэй болгосон бидний технологи үнэхээр үнэлэгдсэн.

-Монголын мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд яваа гэж та үздэг вэ?

-Боловсон хүчний дутагдалд нэлээд орсон. Их, дээд сургуулиуд нэлээд сайн боловсон хүчин бэлтгэж байгаа ч Монголын зах зээлийг төдийлэн хангаж чадахгүй байна. Манай мэдээлэл технологийн чиглэлээр төгсөж байгаа залуус ихэвчлэн дунд сургуульд байхдаа математик сэтгэлгээ сайтай, манлайлах чадвар өндөртэй, гүйлгээ ухаантай байдаг. Тиймээс хүний удирдлагад ажиллахыг хүсдэггүй, өөрсдөө компани байгуулаад явчихдаг. Нөгөө талаар байгаа чадалтай боловсон хүчин нь багаа бүрдүү лээд программ хийдэг ч захиалж байгаа тал нь системийн үнэлгээ хийж чаддаггүй. Түүнчлэн зүгээр нэг вэб дизайн хийдэг залуус бага үнээр вэб сайт хийх захиалга авдаг. Гэтэл захиалагчийн сэтгэлд нийцтэл сайт хийж чаддаггүй. Яагаад гэвэл түүний цаана маш олон үйлдэл, нэмэлт задаргаа байдаг. Энэ мэт асуудлаас болоод Монголын мэдээлэл технологийнхон чадваргүй, чанаргүй ажил хийдэг, нэмэлт өөрчлөлт буруу хийдэг гэсэн ойлголт бий болчихсон юм шиг ажиглагддаг. Программ хийхэд үнэтэй байгаагийн учир түүний нэмэлт өөрчлөлтүүдийг хийхэд байдаг. Машинаар бол урсгал зардал гэсэн үг. Үүнийг анхнаас нь тооцох хэрэгтэй. Ер нь бол монгол инженерүүдийн гүйцэтгэх чадвар өндөр болсон.

-Цаашид та бүхэн гадаадын өөр том төсөл дээр ажиллах уу?

-Эхний захиалгууд ирсэн. Бас хурд сайжруулах төсөл байгаа. Одоогоор компанийн нэрийг зарлах боломжгүй. Ер нь манай компанид Япон, Монгол компаниуд итгэж, хамтран ажиллах нь чухал. Манай байгууллага бусад компанийн инженерүүдийг булаан авах бус, хамтран ажиллаж, монгол инженерүүдээ сургахыг зорьдог.

Р.ОЮУНЦЭЦЭГ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6894539/ff6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청