Бичлэгийн тоо 3,329

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос дүрмийн өөрчлөлт хийснээ зарлалаа. Үүнд тэмцээн зохион байгуулах дүрэм, шүүлт болон чансаа тогтоох шинэ дүрэм гаргажээ. Тэмцээн зохион байгуулах дүрэм болон шинэ шүүлтийг 2013 оны хоёрдугаар сард Францын Парис хотноо болох Их дуулгын тэмцээнээс 2013 оны наймаас есдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейрод болох ДАШТ хүртэл туршилтын журмаар хэрэгжүүлж үзэх юм. Олон улсын холбооноос зохион байгуулж байгаа албан ёсны тэмцээнүүд буюу ДАШТ, тивийн аваргын тэмцээнд бүх насны ангилалд дээд тал нь есөн эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин оролцож байхаар болсон. Урьд нь эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин орж болдог байлаа. Өөрөөр хэлбэл нэг улсаас бүх жинд хоёр бөх оролцож болдог байсан бол одоо долоон жингийн хоёрт нь л хоёр тамирчин оруулж болно гэсэн үг.

Мөн “Дэлхийн цом” хэмээх тэмцээнийг хааж, Хотуудын нээлттэй тэмцээн гэж нэрлэх, гэхдээ тивийг нь заавал дурдахаар тогтсон байна. Жишээ нь Италид болох Дэлхийн цом гэж нэрлэхгүй Ромын Европ тивийн нээлттэй тэмцээн (European Open of Roma), Улаанбаатарын Дэлхийн цом гэхгүй Улаанбаатарын Азийн нээлттэй тэмцээн (Asian Open Ulaanbaatar) гэж нэрлэнэ. Тивийн нээлттэй тэмцээнүүдийн алтан медалийг 100, мөнгөн медаль 60, хүрэл медаль 40 оноогоор үнэлэгдэнэ. Харин гранпри тэмцээнд алт 300, мөнгө 180, хүрэл 120 оноо, тивийн аваргын тэмцээний алтан медаль 400, мөнгө 240, хүрэл 160 оноо, Их дуулгын тэмцээнд алт 500, мөнгө 300, хүрэл 200 оноо авна. Тэгвэл “Мастерс” тэмцээний аваргууд 700, аман хүзүүний тамирчин 420, хүрэл медальтан 280 оноо, дэлхийн аваргууд 900, мөнгө 540, хүрэл 360 оноо чансаандаа нэмэх юм. Мэдээж хамгийн их оноотой тэмцээн бол олимп.

Олимпийн аваргууд 1000, мөнгөн медаль 600, гуравдугаар байрны тамирчин 400 оноо авч байхаар боллоо. Мөн ямар ч тэмцээний урьдчилсан жижиг барилдаанд ч ганц ч ялсан байсан оноо авч байхаар зохицуулжээ. Гранпри тэмцээний шагналын сан 100 мянга, Их дуулга 150 мянга, Мастерс 200 мянга, дэлхийн аваргынх 200 мянган ам.долларын шагналын сантай байна. Шинэ улирлаас эхлэн тамирчдын жинг тэмцээний өмнөх өдрийн орой 19.00 цагаас үзэж байхаар тогтлоо. Урьд нь тэмцээний өдөр жин үздэг байлаа. Хэрэв тамирчин жиндээ орж чадахгүй байгаа бол тэмцээний өдөр жинг нь үзэж болно. Барилдааны өмнө тамирчид бие биендээ мэхийн ёслох бөгөөд тэмцээн эхлэхээс өмнө гар барьж болохгүй. Оноо өгөх болон шийтгэх дүрэм ч өөрчлөгдсөн байна.

Жүдогийн дээд оноо болох Иппоныг зөвхөн өрсөлдөгчөө нуруугаар нь шидсэн тохиолдолд өгнө. Өрсөлдөгч нь мост хийсэн ч иппон гэж тооцогдох болно. Шидо торгууль тамирчдын хэн нэгэнд давуу байдал өгөхгүй, самбар дээр зөвх өн техникийн оноо л гарна. Харин оноо тэнцсэн то хиолдолд л шидо цөөтэй тамирчинд ялалт өгөх юм. Барилдааны үеэр гурван шидо өгч болох бөгөөд дөрөв дэх шидогоо авсан тамирчинг хансокэ макэ хэмээн үзэж, өрсөлдөгчид нь ялалт өгнө. Талбай дээр мэх хийсэн бол талбайгаас гарсан хойно ч шүүгч нар зогсоохгүй, үргэлжлүүлэх бол сон. Даралтад 20 секунд дарахад иппон цэ вэр ялалт өгнө. Урьд нь 25 секунд байсан билээ. 10 секунд дарахад юүко, 15 секун дэд вазари үнэлгээ өгнө.

Эцэст нь олон улсын жүдо бөхийн холбооноос тив бүрт шүүгч нарт зориулан семинар хичээл заахаар болжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6875211/a21/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
» Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청