Бичлэгийн тоо 3,329

“Өнөөдөр” сонин шинэ жилийн баярын өмнөхөн “Найзууд” хэмээх шинэ булангаа уншигчдадаа хүргэж байна. Энэ буландаа бид нөхөрлөлөө олон жилийн турш хадгалан яваа урлаг соёл, улс төр, эрүүл мэнд зэрэг салбар бүрийн эрхмүүдийг урин оролцуулж, найзаар нь найзыг нь тодорхойлуулж байх юм. Шинэ булангийн маань анхны зочноор дуучин Р.Номин-Эрдэнэ, С.Сэрчмаа, Ч.Солонго нарыг урилаа.

-Найз гэдэг чухам юун дээр тогтдог вэ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

С.Сэрчмаа: Найз гэдэг бол цаг хугацааны явцад шалгарч үлдсэн, нэгнээ хамгийн сайн ойлгодог хүнийг хэлнэ. Төрсөн ах, төрсөн дүү гэж байдаг шиг төрсөн найз гэж байдаг гэж ойлгодог. Түүний нэг жишээ нь бид гурав. Бид хувийн амьдрал, уран бүтээлээ ярилцдаг дотнын найзууд. Найзаар минь намайг таньдаг учиртай гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр Солонгоор, Номкигоор намайг таних учир байгаа байх.

Ч.Солонго: -Найзууд олон янз. Ажил хэргийн, уран бүтээлийн, он цагийн туршилтаар шалгарч үлдсэн найзууд гэж байна. Харин жинхэнэ найз гэж хэн бэ гэдгийг цаг хугацаа л харуулдаг.

Р.Номин: -Найзууд гэхээр юу сэтгэлд буудгийг манай хоёр хэлчихлээ. Ер нь найз гэдэг их үнэ цэнэтэй зүйл. Танил бол хүнд зөндөө л байдаг. Бидэнд бол Монголоор дүүрэн танил, Facebook-ийн ачаар дэлхийгээр дүүрэн найз байна. (инээв). Харин бодит амьдрал дээр тунаж найзална гэдэг том шалгуур.

-Тэгвэл удаан найзалсан хүмүүсийг сайн найз гэж хэлж болно гэсэн үг үү. Та гурвыг ямар шалгуураар сайн найз гэж тодорхойлох вэ?

С.Сэрчмаа: -Бид амьдрал, уран бүтээл гээд бүхий л зовлон жаргалаа хуваалцдаг найзууд. Мөн бид гурвуулаа Хөгжим бүжгийн колле жид хамт сурч байсан. Яалт ч үгүй урлаг, уран бүтээл, хийж байгаа бүхэн маань бид нийг салшг үй холбодог. Бидэнд ижил төсөөтэй зүйл олон учраас бусад хүмүүсийг бодвол нэгнээ илүү сайн мэдэрч, харцаараа л ойлголцдог. Энэ бү хэн бид гурвыг сайн найз болох шалтгаан болсон байх.

Р.Номин: -Бид багаасаа л хамт сурч, уран бү тээл хийж ирсэн. Бүгдээрээ ээж болцгоосон. Тий мээс бусдаас илүү нэгнийгээ ойлгодог. Харцаараа л ойлголцдог гэж Сели хэллээ. Нэг нээ ойлгоно гэдэг чухал. Ижил зүйл олон бай даг нь дотно найзлах том гүүр юм. Найз нөх дийн хамгийн сайхан зүйл нь бие биедээ урам өгч, сэргээж чаддагт оршдог. Найзууд нэг нэгнийгээ ямар үед сэтгэлээр унадаг, ямар үед баяр ладаг гэдгийг нь сайн мэддэг. Тиймээс би найз нартаа чин сэтгэлээсээ хандаж, урам өгч байхыг хичээдэг.

Ч.Солонго: -Манай хоёр ер нь хэлчихлээ. Бид адилхан Хөгжим бүжгийн коллежийн “бүтээгдэхүүнүүд”. Сургуульд байхаасаа л нэгнээ мэддэг байсан. Ур ла гийн тогоонд ч олон жил чанагдаж, урла гийн салбарын түүхээс бичилцэж яваа улс. Миний хувьд АНУ-аас ирснийхээ дараа Номкио, Сэрчмаа хоёртой илүү ойртож, дотно нөхөрлөх болсон. Яагаад гэвэл хүүхэд бай сан үе ард хоцорч, ээж, жинхэнэ эмэгтэй хүн болцгоосон учраас бие биеэ илүү ойлгож, нөхөрлөл маань нандин, бид сайн найзууд болж чадсан.

-Та гурав нэг нэгнээ нэг өгүүлбэрээр тодорхойл гэвэл юу гэж хэлэх вэ?

Р.Номин: -Өмнө нь ер энэ талаар бо дож байгаагүй юм байна. Нэг бус нэлээд өгүүлбэр хэрэг болоод байна. (инээв). Сели их бүсгүйлэг, уянгалаг. Хоолойных нь тембр Селиг тодорхойлдог юм болов уу. Бид уран бүтээлч учраас тэр талыг нь илүү хардаг байж магад гүй. Манай Сели харагддагаасаа илүү хөөр хөн. Сайхан сэтгэлтэй. Бусдад тусархуу. Түүнийг үнэхээр алиа хошин зантай гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Бид уулзахаар инээсээр байгаад л таардаг. Энэ бол давуу чанар гэж бодож байна. Уран бүтээлийн тал дээр ч гэсэн Сели маш ухаалаг ханддаг. Зөвлөгөө өгнө. Хүмүүс ойлгохдоо биднийг өрсөлддөг, нэг нэгэндээ атаархдаг гэж боддог шиг байгаа юм. Тэг вэл эсрэгээрээ. Ингэвэл гоё болно, ингэж хий вэл илүү зүгээр гэсэн зөвлөгөөг манай Сели харамгүй өгдөг. Ухаалаг бөгөөд нээлттэй. Солонго бид хоёрын ажил ойрхон байдаг болохоор завтай үедээ ойр ойрхон уулзана. Бие биенийхээ асуудлыг хуваалцана. Солонго той би нээлттэй ярилцаж, дотоод сэтгэлээ онгойл гож чаддаг. Мэдээж би хэн нэгэнтэй хаа хамаагүй ярилцаж чадахгүй, ярих сэдэв маань ч хязгаарлагдмал байна. Харин манай Солонго үнэхээр итгэж болмоор хүн. Энэ бол хүний чу хал чанар. Тийм учраас би найзуудынхаа ит гэлийг дааж явах юмсан гэж хичээдэг.

Ч.Солонго: -Манай Номкио хүнд урам өгч, сэргээж чаддаг нь их гоё. Ямар ч хүн ороод ирэхэд сайхан сэтгэгдэл төрүүлж, тэр хүнд дутагдаж байгаа зүйлийг нь нөхөж, эрч хүчээр сэргээ гээд гаргадаг. Сэтгэлээр унасан хүнийг Номкио урам, зоригоор тэтгэж чаддаг нь авууштай чанар. Яарсан, сандарсан үед их тус болно. Ямар ч асуудал гарсан Номкио сайхан сэтгэлээр тусалдаг. Сэрчмаа бол Номкиогийн хэлсэнчлэн уриал гахан, ялдамхан. Хүн болгоны саналыг нааш тай хүлээн авч, бүгдийг болж бүтэх талаас нь авч үздэг. Хэзээ ч “үгүй” гэдэггүй. Бас их сэтгэ лийн хаттай, тэвчээртэй, мундаг эмэгтэй гэд гийг нь олж харж байна. Яагаад гэвэл Сэрчмаад харамсалтай явдал тохиолдож, саяхан хайр тай ээжийгээ алдсан. Ажил ихтэй байгаа болохоор бид сүүлийн үед ойр ойрхон уул заж байгаа. Амьдралын хэцүү бэрх ийм үеийг яаж да ван туулж байгааг нь хараад найзаараа бахархаж, энэ хүнээс үлгэр жишээ авах зүйл олон байгааг харж байна.

С.Сэрчмаа: -Энэ хоёрыг ярих хооронд би най зуудыгаа тодорхойлох цөөхөн гоё үг бодоод олчихлоо. Сэрэл мэдрэмжийн дээд цэг гэж (инээв). Манай найзууд эрч хүчтэй, сэтгэ лийн хат тай. Үзэсгэлэнтэй. Гоё дуулдаг. Нарийн мэдрэмжтэй. Энэ бүхнийг нэгтгээд дээрх тодорхойлолтыг өгмөөр санагдлаа. Ер нь хүн болгон өв тэгш биш. Дутагдалтай тал байдаг ч сайн талууд нь манай найз нарт давамгайлдаг.

-Эмэгтэйчүүдийн нөхөрлөл богино гэдэгтэй хэр санал нийлэх вэ?

Ч.Солонго: -Санал нийлэхгүй. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл удаан оршин тогтнож чаддаг. Хам гийн эхний үлгэр жишээ гэвэл би “Sweetymotion” хамтлагийг нэрлэнэ. Хүмүүс эмэгтэй хамтлаг удаан оршин тогтнохгүй гэж ярьдаг. Яагаад гэвэл эмэгтэйчүүд хоорондоо хэрэлдэж, уйлалдаж, нэгэндээ амархан гомддог гэж тэд тайлбарладаг. Гэтэл манай хамтлаг 15 жил хамтдаа байж, уран бүтээл туурвиж байгаа нь энэ үгийг үгүйсгэх том жишээ гэж бодож байна. Бас “Киви”, “Гурван охин” гээд олон хамтлаг байна. Бид нэг зүйлийн төлөө явж байгаа болохоор бие биедээ зөвлөж, тусалдаг. Тиймээс дотно найзууд байж чаддаг. Манай Хөгжим бүжгийн ангийнхны нөхөрлөл гэхэд зургаан наснаас эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бид дор хаяж сард нэг удаа заавал уулзаж, амьдрал ахуйгаа ярилцаж, зовлон жаргалаа хуваалцдаг.

Р.Номин: -Заавал эмэгтэйчүүд гэж онцолж байгаа нь өрөөсгөл санагдаж байна. Ялангуяа, орчин үед эмэгтэйчүүд их чадалтай болсон. Улс төр, урлаг, спорт, нийгмийн бүхий л сал барт эмэг тэйчүүд хүч түрж, эрчүүдээс дутахгүйгээр хувийн амьдралаа, байгууллагыг авч явах чадал тай гэдгээ харуулж байна. Өмнө нь эрчүүдийг ал сын хараатай гэдэг байсан бол өнөөдөр эмэгтэй чүүд ч холч ухаантай болсон гэж боддог. Найз шиг найз байж чаддаггүй, үерхэлдээ үнэнч үлдээ гүй эмэгтэйчүүд байдаг л байх. Бидний нөхөр лөл бол тийм биш. Ер нь ухаантай хүн хү нийг хүндэлж, эргээд хүнээр хүндлүүлж чаддаг гэж боддог. Тиймээс хүн хүнээсээ л болно. Сай хан нөхөрлөл гэдэг хүнд хэцүү үед эр нөхрөөс гадна түшиж тулах багана байж чаддаг.

-Урлагийнхантай уулзаж байгаа боло хоор уран бүтээлийнх нь талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Уран бүтээлийн олз омог хэр байна вэ?

С.Сэрчмаа: -Ая зохиогч Gang-тай хам тарч “Бүх нийг чамдаа үлдээе”, “А Sound” хамтлагийн Тэ мүүлэнтэй хамтарч “Чамайг үгүйлнэ”, ди-жэй Шамантай “Хайр бид хоёр” дуу гаргалаа. Дуулахаас гадна өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийлээ. Киноны продюссер байхын зовлон, жаргалыг амталлаа. Үнэхээр хэцүү ажил юм байна. Замын дунд шантрах үе зөндөө байсан ч шүд зуугаад ард нь ямар ч байсан гарсан. Зургаахан настайгаасаа урлагийн тогоонд чанагдсан болохоор бэрхшээл болгоныг туулж байж улам ирлэгдэн хурцлагдаж, өнгө зүс ордог гэж боддог. Киногоо он гаргаад үзэгчдэдээ хүргэнэ.

Ч.Солонго: -2012 оныг ажлын болон уран бү тээлийн өндөр амжилттай үдэж байна. Энэ ян заараа 2013 оныг нэлээд завгүй угтах шинжтэй. Шинэ уран бүтээл гэвэл хөгжмийн зохиолч Л.Балх жавын зохиосон “Айзам, аялгуутай ца сан” дууг бичүүлээд өчигдөрхөн дууслаа. “Өвлийн уянга” киноны дуугаа шинэчилсэн найруулгаар бичүүлсэн. Сэрчмаатай хамтарч “Зөөлөн цас ны уянга” шинэ дуугаа дүрсжүүлж эхэлсэн. Удахгүй дэлгэцнээ гарна. Уран бүтээлийн хажуугаар бас суралцаж байна. Манай Хөгжим бүжгийн коллеж дээд сургууль болсон. Сургуульдаа төгөлдөр хуурын мэргэжлээ рээ сурал цаж байгаа. Мөн “Маэстро” хөгж мийн сургал тын төвөө ажиллуулах, телевизү үдийн шинэ жи лийн хөтөлбөрт оролцох, шөнө нь дуугаа бичүүлэх гээд их л завгүй байна даа. Хоногийн 24 цаг ч багадаад байна шүү (инээв).

Р.Номин: -Олон сайхан уран бүтээл хийх гэж хичээж байна. Хамгийн сүүлд “Бидний нандин хайр” гэдэг дууг өөрөө зохиож, зураг авалтаа эхэлсэн. Бараг л кино шиг болох нь. Клипэнд энэ цаг үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тоглож байгаа. Тийм болохоор сонсох таашаал талаа саа ч, харах таашаал талаасаа ч бүх хүний сэт гэлд 100 хувь нийцэх болов уу гэж найдаж байна. Он гараад Төрийн соёрхолт Болдын өгс өн хоёр дуу, Балхаа ахын нэг дууг бичүүлнэ. Өмнө нь дуу болгоноо яарч хийдэг байсан бол энэ удаа арай нухацтай уран бүтээл хийе гэж бодож байгаа. Одоо бид хүүхэд биш. Жаахан байхад авьяас нь байгаад шинэ санаа байхад нь гарахад хүмүүс уучилж, хүлээж авдаг. Алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Тэгээд ч эмэгтэй хүн 30 хүрээд боловсорч эхэлдэг гэдэг. Бидний дотор маш олон төлөвшил сууж байна. Туршлага ч байна. Нөгөө талаар үзэгчдэд хүлээлт үүс сэн, санасан байгааг Сараа эгчийн “Аргагүй амраг” тоглолтын үеэр дуулахдаа мэдэрсэн. Тиймээс нэлээд боловсонгуй, час хийсэн чансаатай уран бүтээл гаргана
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6891437/1b6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
» “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청