Бичлэгийн тоо 3,329

 Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд долоо хоног үлдэв. Ганц гозойх шонгүй байсан өмнийн говийн хоосон талд өдгөө томоохон бүтээн байгуулалт сүндэрлэн босоод буй. Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд ил уурхай, баяжуулах үйлдвэрийг барьж дууссаны зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барьж, гүний ус зөөх 70 км урт хоолой, өмнөд хөршөөс хил дамнуулан 180 км урт цахилгааны шугам татсаныг дурдаж болно.

Эдийн засгийн үр ашгийн хувьд 2010 оноос хойш манай улсад 803 сая ам.долларын татвар төлж, үндэсний компаниудаас 1.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авчээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг сая ам.долларын сан бүхий зээлийн төсөл хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан 10 сая ам.доллар хандивласан байна.

Гаднын компаниуд уг төсөлд оруулсан хөрөнгөө эргүүлэн олж авах үед манай Засгийн газар хэдийнэ 7-8 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байх тооцоо гаргажээ. Бүтээн байгуулалтын оргил үед “Оюутолгой” төсөлд 44 орны 15000 орчим хүн ажиллаж байсны 11000 нь монголчууд байсан бол, одоогоор 3000 орчим хүн ажиллаж байгаа талаар тус компанийн Ерөнхийлөгч Камерон МакРей өчигдөр хийсэн хурлын үеэрээ танилцуулав. “Нарны гүүрийг япончууд гурван жил барьсан. Харин энэ том бүтээн байгуулалтыг хоёр жил хагаст барьж дуусгасан нь дэлхийд гайхагдаж буй. Энэ хугацаанд хамгийн сүүлийн үеийн туршлага, технологийн ололт дэвшлийг ашигласан. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын зах зээл, ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах итгэл найдварыг бид бий болгож байгаа. Энэ бол том амжилт” хэмээн тэрбээр онцлов.

Ирэх долоо хоногийн пүрэв гаригт баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 100 мянган тонн хүдэр баяжуулахаар төлөвлөжээ. Ийнхүү төслийн I шат дуусаж байгаа аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6881271/02d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
» Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청