Бичлэгийн тоо 3,329

Арванхоёрдугаар сарын 15. Энэ бол Эрхлэгчийгээ дурсах бидний өдөр. Энэ өдөр тэр бид нээс, энэ ертөнцөөс салан одсон юм.

“Өнөөдөр”-ийнхөн, “Монгол ньюс”-ийнхэн түүнийг ямагт дурсан санаж, үгүйлэн санадаг, өдөр бүхэн тэр бидэнтэй хамт байдаг. Хэн нэг маань сайхан нийтлэл бичихэд, “Өнөөдөр”-ийн хаягаар урам мялаасан үг сонсдох бүрийд, бас гарц хайн мухардах цагт, үйл явдлын мөн ча нарт хүрч чадалгүй өөрсдийгөө зэмлэн бачимдах мөчид тэр өмөг түшиг болон хажууд ирж, ха луун ду лаан илчээрээ төөнөх шиг болдог. Түүний хэлсэн ярьсан, зөвлөсөн сургамжилсан болгон хав халуунаараа байдаг, яг л хэрэгтэй цагт энүү хэн хажуугаас гараад ирдэгт бид дасчээ. Тэгэхээр Эрхлэгч бидэнтэй дандаа хамт байдаг, түүний үйл хэрэг мөнхийн хутгийг олсон гэсэн үг. Түүний түүчээ нь байж чадсан Монголын чөлөөт сэтг үүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний төл өөх тэмцэл цагийн шалгуур, улс төрийн өнгө аясад өвдөг сөхрөөгүй, урагшилсаар л байна. Эрхлэгчийн маань үйлс зорилго нэгт, журмын анд нөхөд энэ эрхэм үйл хэргийн жолоо цулбуурыг алдаагүй. Гэхдээ “Хэрвээ Бал эрхлэгч байсан бол…” гэсэн асуулт бодолд босож ирэх үе зөндөө.

“Өнөөдөр” болон “Монгол ньюс” хэмээх хэвлэлийн томоохон группийн салаа мөчир, лугших судас нь болсон хэвлэлийн байгууллагууд Эрхлэгчийг эзгүй энэ цаг үед өнгө гандсангүй, өөрийн нэгэнт эзэлсэн байр суурийг алдаагүй яваа. Бал Эрхлэгч хэрвээ байсан бол өнөөдрийнх өөс илүү амжилтад хүрэх нь маргаангүй ч түүний үүсгэсэн голомтын галд өөр өөрийн цучил нэмж, бадраан хөгжөөж, Монголын нийгэмд гэрэл гэгээ сацруулж чадаж яваа бүх сэтгүүлч, ажилтнууддаа, өчигдөрхөн энэ сонины өндөр үүдийг өргөн орсон жаахан охинд хүртэл “Баярлалаа” гэж хэлэх нь зүйд нийцнэ.

Яагаад гэвэл “Бид Балдоржийн цэрг үүд”. Балдоржийн хэмээх сонины сэтгүүл зүйн хамгийн шилдэг дэг сургууль манайд бий. Энэ сургуулийг төгссөн, энд идээшиж чадсан сэтг үүлч Монголын сэтгүүл зүйд хүлээн зөвшөөрөгдөж, бүтэн нэртэй, бүлээн зүстэй явж чаддаг юм. Манай сонинд ганцхан сар болсон хүүхдийг ч бусад сониныхон өөртөө авахын төлөө булаалцалдах нь холгүй байдаг нь үүний жишээ.

БАЛДОРЖ шагнал Монголын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй, том шагнал болж, дөрөв дэх эзнээ тодруулаад байна. Монголын сэтг үүлчид энэ шалгаруулалтад орж уралдан, чадвар чансаагаа сорихыг эрмэлздэг болсон. Жилд нэг удаа манай сэтгүүл зүйн сор болсон эрхмүүд Эрхлэгчийн минь өлмийн өмн ө хуран цугладаг. Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж заавал оролцдог, БАЛДОРЖ шагналыг гардуулдаг. Тэрбээр юуны өмнө сэтгүүлчийнхээ хувиар, тэгээд Бал эрхлэгчийн журмын нөхрийн хувьд, эцэст нь Төрийн тэргүүний хүндлэл үзүүлж морилдог гэж бид ойлгодог. П.Очирбат гуай, Н.Багабанди гуай нар заавал ирдэг. Монголын үе үеийн гурван Ерөнхийлөгч гурвуулаа хамт ирдэг өөр арга хэмжээ болдог эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан Бал Эрхлэгчийг тэд бүгдээрээ чин сэтгэлээсээ хүндэлдэгт бид баярладаг, Эрхлэгчээрээ бас бахархдаг.

Ирэх он Эрхлэгчийн минь 60 насны ойн жил. Монголын сэтгүүл зүй, монгол сэтгүүлчид түүнд дахин гүн хүндэтгэлтэйгээр мэхийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

С.БАТБААТАР 


 Олон түүчээнийх нь нэг нь “Миний гэр” шоу байлаа

Оросын “Дом-2” реалити шоу хойд хөршийн залуусыг ид байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдээ “уяж” байсан тэр үед Бал эрхлэгч маань “Миний гэр” реалити шоуг Монголд зориглон хийсэн юм. Эрхлэгч өөрөө тухайн үед охидтойгоо хамт “Дом-2” шоуг үздэг, гол дүрийн баатруудын улаан фэн нь байв. Гэхдээ жирийн нэг үзэгч байгаагүй юм. Сая сая хүний өмнө амьдралд байдаг олон өнгө, зан араншин, атаа хорсол, хайр дурлал хэрхэн өрнөж буйг бодитоор нь дэлгэн тавьдаг реалити шоу гээч төрөл өнөөгийн үзэгчдэд үгүйлэгдэж буйг тэрбээр соргог анзаарч, магадгүй охидынхоо хүсэлтээр реалити шоуг Монголд хийхээр ханцуй шамласан. “За, бүгдээрээ реалити шоу хийнэ ээ” гэж хэлэхэд нь тэр үед болохоосоо болохгүйг нь хэлсэн хүн олон байлаа. Гэвч хийнэ л гэсэн бол ард нь гарч байж санаа амардаг эрхлэгчийн шаргуу, дайчин, зоримог зан бүгдийг өөрчилж чадсан юм. Маш том эрсдэл хүлээж мэдэх аз сорьсон алхам тэр байв. Бүхэл бүтэн телевизийн студи, техник тоног төхөөрөмж, камер хэрэгсэл гээд маш их хөрөнгө зарсан. Монголын телевизийн урлагт тэр үед реалити шоу атар сэдэв байсныг хэлэх хэрэгтэй. Хоёр давхар хаусыг өнцөг булан үлдээлгүй камержуулж техникийн бэлэн байдлыг хангасныхаа дараа эхлээд оролцогчдоо сонгон шалгаруулж авсан. Анхны хийж буй нэвтрүүлэг байсан болоод тэр байх, Бал эрхлэгч жижиг гэлтгүй бүх ажилд оролцдог, бүгдийг өөрөө гардан зохион байгуулж байлаа. Тэр үед би сонинд ажиллаад жил гаруй л болж байсан болов уу, шинэхэн сурвалжлагч байв. “Миний гэр” реалити шоу хийх гэж байгаа. Энэ талаар “Өнөөдөр” сонинд нүүр бэлтгэнэ. Чи үүнийг хариуц” гэж надад үүрэг болгосон юм. Шоу ч удалгүй эхэлж, анхны нэвтрүүлгээсээ л хүм үүсийн сонирхлыг татсан. Үе тэнгийн хэдэн залуус сайдаж муудаж, уйлж инээж бас болоогүй хайр дурлалын паян өрнүүлж зургаан сар нэг байшинд хамт амьдарсан. Гэхдээ үзэгчдийн нүдэн дээр. “Миний гэр” шоуны оролцогчдыг Монгол даяар удалгүй мэддэг болж, үзэгчид сайтаар бөөн бөөн сэтгэгдэл ирүүлж, сонины хаягаар захидал илгээж, оролцогчдыг дэмжин мянга мянган мессеж нисгэж байв.

Миний хувьд “Миний гэр”-т дуртай үедээ “гэнэтийн шалгалт” хийдэг бүрэн эрхт сурвалжлагч байлаа. Учир нь тэр үед оролцогчдыг орчноос, нийгмээс бүрэн тусгаарласан байсан бөгөөд найруулагч, техникийн ажилтнуудыг эс тооцвол хэнийг ч тэр байшинд нэвтрүүлдэггүй байсан билээ. Шоу амжилттай болж, хаалтын шоу тоглолт зохион байгуулахад “UB palace”- ийн танхим дүүрэн “Миний гэр”-ийнхний фэнүүд цугларч, үнэн сэтгэлээсээ тэднийг дэмжиж байхыг харахдаа реалити шоу хэрхэн хүчээ авсныг, “Миний гэр” шоу ямар том амжилт олсныг мэдэрсэн. Үзэгчид анзаараагүй байж болох юм, эрхлэгч энэ талаараа тэр болгон хэвлэлд ярьж байсангүй. Энэ бүгдийн ардах нууц ноёнтон, хамгийн гол хүн нь эрхлэгч маань байсан юм. Анхны шоу зургаан сар үргэлжилж, ялагчаа тодруулсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ богино хугацаанд Монголд реалити шоу гэдгийг бүрэн утгаар нь нэвтрүүлж чадсан юм. Хамгийн гол нь телевизийн урьдчилж бэлтгэсэн уйтгартай, нэгэн хэвийн нэвтрүүлгүүдийг халж, энтертайнмент агуулгаар нь хөгжүүлэх эхлэлийг Бал эрхлэгч маань тавьсан гэж боддог. Эхний шоуны дараа “Миний гэр-2” буюу “Чи шүү” шоу хийсэн нь мөн амжилт олж, оролцогч залуусын зарим нь өдгөө рок попын ертөнцөд өөрийн орон зайгаа бий болгосон билээ. Эрхлэгчийн уйгагүй зоримог зан, шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд энэ шоу амжилттай болж, олныг хамарч чадсан гэж боддог. Бусдыг уриалан дуудаж, итгэл үнэмшил төрүүлж, ямарваа ажлыг зохион байгуулахдаа тун гарамгай хүн байлаа, эрхлэгч. Эрхлэгчийн дотнын нэгэн анд нь “Бал маань ямагт түүчээ болж амьдарсан” гэж хэлж байхыг сонсож байлаа. Үнэхээр эрхлэгчийн маань олон түүчээний ердөө нэг нь энэ реалити шоу байсан юм. Телевизийн урлагт, залуусын дуртай нэвтрүүлгийг анхлан санаачилж бий болгосон, залуус бидний юу мэдэрч, юу хүсдэгийг анзаарч, ажил хэрэгтээ заавал тусгадаг байсан. Эрхлэгч маань гайхалтай залуу сэтгэлгээтэй хүн байлаа.  

Г.Оюунгэрэл


 Туул голоос өмхий ханхалж байна

…Туул голоос өмхий ханхалж байна гээд бич л дээ. Гарчгаа яг ингэж өгөөрэй, газар дээрээс нь сурвалжлага хийнэ шүү. Байгаль орчны сайдыг Туул дээр очоод өөрөө үнэрт, уснаас нь уугаад үз гээд хэлээч хэмээн Бал эрхлэгч өглөөний шуурхай дээр даалгавар өглөө. “Туул гол ширгэчихвэл Улаанбаатар байх уу, та нар яаж амьдарна гэж бодож байна, найзууд аа” гээд их л нухацтай асууж байж билээ. Чухам тэр үед буюу 2000 оны эхээр арьс, ширний үйлдвэрүүдээс гардаг химийн хорт бодистой хаягдал Туул голыг өмхийрүүлээд зогсохгүй нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлж байсан юм. Иймд “Харгиа” болон Төв цэвэрлэх байгууламжийн техник технологийг нэн даруй шинэчилж, сайжруулах цаг болсныг төр, засгийн удирдлагуудад дохио, сануулга өгөх нь чухал байв.

Түүнчлэн Улаанбаатарт эрчимтэй хөгжиж буй барилгын салбар Туул голд сүйрэл даллаж эхэлсэн. Голын хөндий, орчны бүсэд хэн дуртай нь элс, хайрга олборлож, хатан Туулын хэвлийг хайр найргүй ухсан. Хэдэн зуу, мянган жилийн туршид бүрэлдсэн тогтцыг нь хэдхэн жилийн дотор өөрчилж байлаа. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын хайрга, элсний хэрэглээний дийлэнх хувийг Туул гол дан ганцаараа ханган нийлүүлэгч болж хувирав.

Энэ нь цаашлаад гүний усаар тэжээгддэг Улаанбаатарын хүн амын ундны устай холбоотой асуудал юм. Монгол Улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын дорх усаар хангадаг. Ялангуяа нийслэлчүүд ундныхаа усыг ганцхан Туул голын гүнээс залгуулж байна. Нэг л өдөр Туулын ус газрын хэвлийд шурган алга болбол бид яах вэ? Эрхлэгчийн энэ асуултын цаана нийслэлч үүдийн амьдрал бүхэлдээ энэ голоос хамааралтай гэдгийг ухааруулж байсан юм. Угтаа бол “Туул голоос өмхий ханхалж байна” гарчигтай нийтлэлээр эхэлсэн цуврал сурвалжлагууд хатан Туулын экологийн доройтлын асуудалд олны анхаарлыг анх хандуулсан түүхтэй. Үүнээс хойш Байгаль орчны үе үеийн сайдын анхаарах ёстой зайлшгүй чухал ажлын жагсаалтад арьс, ширний үйлдвэрүүд хийгээд Төв цэвэрлэх байгууламжийн асуудал багтах болсон.

Одоогоос арваад жилийн өмн ө буюу 2003 оны яг өдийд Бал эрхлэгчээс бас нэг содон санаа төрөв. Өлмий харагдахгүй шахам өтгөн утаан хөшиг улам бүр зузаарсаар байлаа. Үнэндээ тэр үед төр, засаг ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч, иргэд хүртэл хотын хорт утаанд тэгтлээ санаа зовдоггүй байв. Харин Бал эрхлэгч утаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар нийслэлийнхний амьдралд хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг, цаашид бэрхшээлтэй асуудлууд улам нэмэгдэхийг анзаарч, нийгэмд цочроо өгөхөөр дуугарах хэрэгтэй гэдгийг бүгдээс түрүүлж сэтгэсэн юм.

Харин цочроог хэрхэн өгөх вэ. Эрхлэгчийн даалгавраар бид ягаан туузаар чимэглэсэн чамин хайрцагтай бэлгийг Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Хотын мээр М.Энхболд нарт гардуулав. Бал эрхлэгчээс хүргүүлсэн мөнөөх бэлгийн хайрцагт хорт хийн баг байсан юм. Хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч, хорт хийн баг нэхэх түвшинд хэдийнэ хүрснийг санаж сэрээсэн захидал энэ байв. Дохио хангинуулсан жигтэй бэлэг хотын утааг багасгах ажлыг төрийн бодлогоор өрнүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүд орж ирж хэрэгжих гол түлхүүр болсон гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх биз ээ.

...2008 оны хоёрдугаар сарын 1. Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” нээлтээ хийв. Эх байгалийг бэлгэдэж бид энэ танхимаа амьд цэцэгсээр гоёж, Хөвсгөл далайн зургаар чимсэн. Түүний “Ашиг хонжоо харж бус алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая” хэмээн гэрээслэн хэлсэн үгнээс нь “Эко танхим”-ын утга санаа, зорилго чиглэлийг таньчихаж болно. 

Ц.Цэвээнхэрлэн


 Гэрэлттэл инээдэг эрхлэгч минь 

Сонин гэж юу байдаг, энэ газарт яаж ажиллах ёстойг ч мэдэхгүй оюутан би төгсөх курсийн үйлдвэрлэлийн дадлага хийхээр “Өнөөдөр” сонины хаалгыг анх татаж билээ. Ямар ч байсан Урлаг соёлын мэдээллийн албанд хоёр сар дадлага хийх зөвшөөрөл аваад хагартлаа баярлаж байснаа санадаг юм. Яагаад гэвэл “Өнөөдөр” сонин дадлагын хүүхэд бараг авдаггүй. Ажиллах, ажиллахгүй нь үл мэдэгдэх сайн дурынхантай зууралдах зав тэдэнд үгүй. Тийм болохоор дадлагаа энэ том газар хийнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байв. Өглөөний шуурхайд өдөр бүр суух анхны үүрэг даалгавраа авлаа. Тэр үед Бал эрхлэгч эзгүй байсан юм. Тухайн үед царайг нь ч хараагүй байсан болохоор эзгүй байсныг нь мэдээгүй л дээ.

Анхны шуурхайдаа суулаа. Мэдээллийн танхимын хойморт байрлуулсан урт ширээний баруун захад орлогч эрхлэгч С.Батбаатар, зүүн захад хариуцлагатай нарийн бичгийн дарга Г.Сарангэрэл, хажууд нь нэгдүгээр орлогч эрхлэгч Л.Болормаа суугаад хүн бүрээс мэдээ асууж эхэллээ. Харин С.Батбаатар эрхлэгчийн хажуугийн сандал дандаа хоосон, тэнд хэн ч суудаггүй байлаа. Би гэдэг хүн өглөө мэдээ олж мэдэхгүй, шуурхай дээр мэдээ хэлж суралгүй нэлээд хэд хонов.

Нэг өглөө шуурхайд бага зэрэг хоцроод ороод ирлээ. Шуурхайгаас хоцрох бол байж боломгүй хэрэг. Хоцорсон бол торгуультай. Харин би орон тооны бус болохоор торгуульд хамааралгүй. Гэхдээ л хүмүүсийн харц мөнг өнөөс хатуу “торгууль” байв. Хоцорсондоо айх, ичих зэрэгцээд сэмээрхэн очоод Г.Цолмон ахын хажууд суулаа. Тэгсэн үргэлж эзгүй байдаг өнөөх сандал дээр цайвар цэнхэр өнгийн цамцтай нэг хүн суучихсан нэлээд шир үүн ярьж байна аа. “Чи юу бичиж байна? Олигтой юм хийж байна уу? Юм хийхгүй байгаа хүмүүсээр туг тахина шүү, би” гэж сүрдүүлээд л. Эрхлэгчийгээ таниагүй би “Энэ одоо хэн бэ” хэмээн Г.Цолмон ахаас хэнэг ч үгүй асуутал “Чшш, чимээгүй. Юу хэн бэ гэж! Балдорж гэдэг хүн урд чинь сууж байна” хэмээн ууртай хэллээ. Яриаг минь сонсчихоогүй байгаа гэж үхтэлээ айн, харчих вий хэмээн толгойгоо доош бөхийлгөн амихандаа нуугдлаа. Тэгсэн “Саяны орж ирсэн хүүхэд, чамайг хэн гэдэг вэ?” гэж байна. Би босож өөрийгөө танилцуулаад хоёр сарын дадлага хийх гэж ирснээ хэллээ. “Мэдээ байна уу, мэдээгээ хэл” гэхээр нь байхгүй л гэлээ. “Тэгвэл онигоо мэдэх үү” гэхээр нь баярлаж “Мэднэ” гээд хоёр, гурван онигоо ярив. Миний ярьсан онигоог сонсооод нөгөө ууртай харагдаад байсан хүн чинь яг хүүхэд шиг тас тас хийн, элгээ хөштөл инээдэг юм байна. “Өнөөдрөөс эхлээд өглөөний шуурхайд мэдээгүй ирсэн хүмүүс онигоо ярина шүү. Оюунцэцэг дандаа онигоо ярьж бай” гэж, би нэг юм аврагдлаа. Ингэж би сэтгүүл зүйн оргил болсон Цэрэндоржийн Балдорж гэдэг хүнтэй танилцсан юм.

Бал эрхлэгч бараг л үзэгдэхгүй. Байсхийгээд л гадагшаа явчихна. Ирэхээрээ их л сүр бараатай. Хурлын танхимын хаалганы цаанаас л алхаа нь андашгүй. Нэг гараа халаасандаа хийгээд их хурдан алхана. Өглөөний шуурхайд суух болгондоо надаар онигоо яриулна. Шүдээ яралзуулаад инээхэд нь царайнаас нь гэрэл цацарч байгаа юм шиг санагддаг байж билээ.

Дадлага хийж байгаа мань мэт бол ер нь бүх даргаас айна. Бал эрхлэгчтэй бол зүрхэлж дуугарна гэж байхгүй. Хажуугаар өнгөрөхөөр нь “Туг тахих вий” гэж үхтэлээ айна. Ер нь бараанаас нь л сүрддэг байж билээ.

Ингээд би дадлагаа дуусаад “Өнөөдөр” сониндоо ажиллахаар шийдэж, 2006 оны долдугаар сард сургуулиа төгсөнгүүтээ ирсэн юм. Тэр жил “Өнөөдөр” сонины 10 жилийн ой тохиож байсан юм. Нэг өдөр эрхлэгч намайг “Чи ярьсан онигоонуудаа хадгалаад байгаарай. Нэг ном гарганаа” гэж хэлчихээд яваад өгч билээ. Би шинэков байсан болохоор Бал эрхлэгчтэй барагтай бол юм ярихгүй л дээ. Тийм болохоор надад хандаж үг хэлэхэд нь намайг таньж, тоож байна гэж баярлана. Бал эрхлэгчтэй өгл өөний шуурхай аймаар юм шиг хэрнээ гоё санагдана.

Сониндоо ажиллаж байгаа би 2007 оны есд үгээр сард жирэмсний амралтаа авсан юм. Хүүхдээ төрүүлээд сар ч болоогүй гэртээ сууж байсан би нэг л өдөр онигоо ярьж өгдөг хайртай Эрхлэгчээ хорвоогоос хальсан гэсэн хар мэдээг зурагтаар үзсэн юм. Нүдэндээ ч итгэсэнгүй. Зөвхөн “Яагаад”, “Арай үгүй байлг үй дээ” гэсэн бодол л төрж байлаа. Яг л аавыгаа алдсан юм шиг харамсал, харуусал төрж байсан тэр үеийг мартдаггүй юм. Гэхдээ үнэн гэдэгт нь итгэснийхээ дараа нэг л зүйлд сэтгэл минь өег байлаа. Тэр мундаг хүнийг амьд сэрүүнд нь бага ч гэсэн инээлгэж байсандаа баярладаг. Сэтгүүл зүйн тод од болсон тэр хүний байгуулсан тогоонд бага ч болов хугацаанд хамт байж, отгон цэргүүдийнх нь нэг болсондоо би өөрийгөө азтай хэмээн тоодог.

Таны гэрэл цацруулсан инээд “Өнөөдөр”- ийнхөнд урам, баяр өгдөг байсан. Одоо ч та инээсэн хэвээрээ “Өнөөдөр” сонины хойморт залран, бидний сэтгэл зүрхэнд амьд сэрүүн хэвээр оршин буй. Тандаа мэхийн ёсолъё.   

Р.Оюунцэцэг


 Бич, би та нарыг хамгаална

Сэтгүүлчийн ангийн оюутан байхдаа “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээр нь анх Ц.Балдорж эрхлэгчтэй эчнээ танилцаж билээ. Сургуулиа төгсөөд “Өнөөд өр” сонинд ажилд ороод л анх удаа бодитоор нь харсан юмдаг. Гаднаас нь харахад их энгийн, гэхдээ цаанаа л нэг сүрдмээр. Над мэтийн шинэ сэтгүүлч бол үг солихоос ч өөрийн эрхгүй эмээдэг байсан юм. Бал эрхлэгчийн удирдлага дор хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа бичсэн нийтлэл маань эрхлэгчийн нүдэнд өртөж байсан нь цөөн. Тэр тусмаа сайшааж, магтуулж амжаагүй юм даг. Харин нэг биш удаа шүүмжлүүлсэн. Энэ бол бас том аз. СӨХ-ны тухай нэг нийтлэл бичлээ. Гаргасан сониныхоо алдаа, оноог дараа өдөр нь бид өглөөний хурал дээрээ ярьдаг юм. Дээрх материалыг бусад дарга нар, манайхан “Дажгүй болсон” гээд магтчихсан байсан юм л даа. Эрхлэгч хааяахан хуралдаа сууна. Нэг удаа хуралд суухдаа “СӨХ-ны тухай хэн бичсэн бэ” гээд асуулаа. СӨХ-ны дээд зөвлөлийг уг материалд шүүмжилсэн байсан юм. Тэндээс гомдол мэдүүлсэн юмдаг уу даа. Намайг эрхлэгч жаахан шүүмжилсэн. Гэхдээ хамгийн хэцүү нь түүнээс хойш миний бичсэн материалтай холбоотой яриа хөөрөө гарвал “Аан, СӨХ Туул уу” гээд байдаг. Нэг шүүмжилснээ мартаж өгөхг үй байгаад нь яс хавталздаг байж билээ. “Давталт ихтэй юм”… Бас нэг материалыг минь ингэж шүүмжилсэн юм. Үүнээс хойш бичсэн материал дотроо санаагаа давтсан байх вий гэж хянадаг болсон.

Өглөөний шуурхай тэр чигтээ хичээл байдаг. Яаж зөв ярих, хэлэх гэж буй мэдээнийхээ агуулгыг хэрхэн илэрхийлэх гээд л ахмад сэтгүүлчид зааж сургана. Цэгцтэй ярих, бичихэд өглөөний шуурхайгаас суралцдаг байж дээ. Нэг удаа мэдээгээ хэлэхдээ “П.Очирбат ….арга хэмжээнд оролцоно гэсэн” гэж хэлээд Бал эрхлэгчид зэмлүүлэв. “Төрийн тэргүүн байсан, бас өөрөөсөө ахмад хүний тухай үеийнх юм шиг ингэж ярьж болохгүй” хэмээн сургаж билээ.

Нэг удаагийн хурал дээр эрхлэгч сэтгүүлчдээ зэмлэж, “Муу материал биччихээд нууц нэрийн ард нуугдаад байна. Үүнээс хойш нууц нэр ашиглахгүй. Бүгд өөрийнхөө нэрээр бичнэ” хэмээн үүрэгдэв. Муу материал биччихг үй юмсан гэж хичээсэндээ ч юм уу, эсвэл эрхлэгч “зарлиг” буулгасан болохоор уу одоо болтол тэр үүргийг нь биелүүлсээр яваа. “Бич, би та нарыг хамгаална” хэмээн эрхлэгч маань сэтг үүлчдээ зоригжуулдаг байлаа. Бас тухайн өдөр болох үйл явдлын шинэ мэдээгүй бол оронд нь онигоо ярьж аврагдаж болдог байв. Инээд хөөртэйгээр ажлаа эхлэхэд өөдрөг, бүтэмжтэй байдаг байлаа. Том сэтг үүлчийн удирдлага дор богино боловч хугацаанд ажилласандаа түүнийг мэдэхгүй сэтгүүлчдийн дэргэд би бардам явдаг.    

С.ТУУЛ


Энхбаярын “эврээр” Түдэвийг мөргүүлэхийг эрхлэгч минь олж харсан

Бөмбөрцөг дэлхий эргэнэ. Долоон тэрбум хүнийг өчигдөр, өнөөдөр, маргааштай нь тээж эргэнэ. Бид дэлхийнхээ эргэлтийг цаг, нараар тоолж хэмжих атлаа эхлэл, төгсг өл нь хаана вэ гэдгийг хэлж чадахгүй. Монголд “Өнөөдөр” хэмээх том далбааг босгосон хүн бол яах аргагүй эрхлэгч минь юм. Тийм ч учраас өчигдөр, өнөөдөр, маргааш гэдэг ойлголт өнө мөнхийн юм даа гэж боддог. Өнөөдөр эрхлэгч маань дэлхийг тойрон чөлөөтэй хэрэх эрх чөл өөг олсон өдөр. Тэр жилийн шинэ жилийн баярыг бид өөрсдөөсөө холдуулан чимээгүйхэн тэмдэглэцгээж билээ. Одоо бол тэгэхгүй. Хорвоогийн хамгийн “хатуу сэтгэлтэн” хүртэл амьд явдаг болохоор гашуудал тайлснаас хойш бид шинэ жилээ Н.Шүр эгчтэйгээ нижгэр сайхан тэмдэглэх болсон. Басхүү хаа нэгтэй Бал эрхлэгчийг санан дурсацгаана.

Яагаад ч юм бэ, бидний баяр Балыгаа дурсалгүй өнгөрдөггүй. Өнөөдөр дэлхий сөнөж мэднэ ч гэх шиг тэнэгхэн цуурцгааж байгаа нь хэтэрхий тэнэг сонсогдоно. Энэ шинэ жил бидэнд бахдам амжилт, дуулах дуу хуур өндөртэй байх биз ээ. Басхүү дурсамж дүүрэн яриа хөөрөө ч татрахгүй гэж бодогдож байна. Мэдээж тэрхүү сул, чөлөөтэй он солигдох мөчийг Бал эрхлэгч маань ч сонсон суух биз ээ. Яагаад ч юм бэ цоо шинэ өдрийг бэлгэдэх энэ мөчид бидний яриа янз бүр байна байх. Бөөн хөгжил, хөөр дотор бас бяцхан гуниг агуулсан яриа ч өрнөнө. Лав л хэдэн ахмадтайгаа зэрэгцээд суухад тэртээх 15 гаруй жилийн өмнө “Өнөөдөр” сониноо гаргах гэж зовж сууснаа лав дурсана. “Өнөөдөр” сонин гарах болсон тэр өдрүүд өнөө ч сэтгэлийн гүнд хадгалагджээ.

Бал эрхлэгч маань “Ардын эрх”-ийг төрд нь өгчихөөд хэсэг нөхрөө аваад гарч байсан тэр цаг миний санаанаас ер гардаггүй юм. Одоо бодоход Ц.Балдорж ажлаа хүлээлгэж өгөхөө бэлдчихсэн байж гэж бодогддог. Маргааш нь эрхлэгч маань ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд л “Өнөөдөр” сонины анхны дугаарыг тэр дор нь бэлдээд гаргаж билээ. Сонины анхны дугаар гарталх өдрүүд үнэхээр хүнд байлаа. “Өнөөд өр” сонины анхны эх бэлтгэхэд суух ширээ байгаагүй. Бид сул өрөөнд орж гаран сонины анхны материалаа эмхэтгэж байлаа. Энд тэнд цаас дэлгээд явган сууж, бичээчээ тойрон материалаа өгч, авна. “Ардын эрх” дотроо цайны газартай байсан цаг хаа байхав. Тийш орж гарах эрхгүй болсон. Нэг өдөр яаж хоол олцгоох вэ гэсэн яриа гарч байтал Бал эрхлэгч орж ирлээ. Бидний юу ярьж, хүсэж байгааг тэр шууд ойлгов. Халаасаа уудлав. Түрүүвчнээсээ цоо шинэ 20-тын дэвсгэр гаргаж ирснээ “Энэ дээр л хэдүүлээ хоол босгоно доо” гэж билээ. Үнэхээр эрхлэгчид түүнээс өөр мөнгө байгаагүй байх. “АЭ”-д эрхлэгчийн алба хашиж явсан соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн, Б.Пүрэвдаш, цоо шинээр гарах “Өнөөдөр” сонины эрхлэгчийн ажлыг хүлээн авсан Б.Галаарид нар бүгд тойрон суулаа. Гаднаас хэн нэгэн хуушуур авч орж ирээд хувааж идлээ. “АЭ” сонинд бужигнаж явахдаа өөрийн цайны газраас мөнгөтэй, мөнгөгүй хоол аваад идчихдэг цаг ч өнгөрсөн хэрэг. Хоолоо идчихээд түр амсхийн сууж байтал бидний дунд Бал эрхлэгчийн хоржоонтой инээд тас тас хийх нь тэр. Тэрбээр “Энхбаярын “эврээр” Түдэвийг мөргүүлэв” гэж гарчиг засчихаад халагдсан, солигдсоноо хүртэл мартчихсан, инээдээ барьж чаддаггүй зангаараа учиргүй тас тас инээж байсан. Бид ч суух сандалгүй хэр нь өрөө дүүрэн инээд болсон юм. Өнөөдөр тэр сонины анхны эх манай сонины Хэвлэлийн бага хурал хийдэг өрөөнд дурайж байна. Балдорж эрхлэгч энэ тал дээр ер хэнэггүйсэн. Тэр анхны дугаартаа ирээдүйн хоёр том өрсөлдөгчийн тухай бичиж, Н.Энхбаяр сонгуульд ялах байх гэсэн том сенсаац дэгдээж байлаа.

Өнөөдөр бид эрхлэгчийг эргэн санахын зэрэгцээ он солигдон тойрч суух торгон агшин хажууд ирснийг мэдлээ. Түүний авсан хуушуурыг бид хувааж идээд “Энхбаярын “эврээр” Түдэвийг мөргүүлсэн” тухай бичсэн 1996 оны есдүгээр сарын 20-ны “Өнөөдөр” сонины анхны дугаар өглөө болгон бидний өмнө дэлгээтэй байна.

Б.НАЦАГДОРЖ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6872648/000/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
» МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청