Бичлэгийн тоо 3,329
Монгол
Улсын Засгийн газар олон улсын зах зээлд бонд арилжин эдийн засгийнхаа
тавны нэгтэй дүйх хэмжээний хөрөнгийг босгоод буй. Уг бондыг “Finance
Asia” сэтгүүлээс шилдгээр тодруулжээ. Тодруулбал, “Засгийн газрын шилдэг
бонд, Монгол Улсын бондын шилдэг арилжаа-2012” шагнал олгосныг Эдийн
засгийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Дээрх сэтгүүлийн мэдэгдэлд “Арван
жилийн хугацаатай гаргасан бондын хүү 5.125 хувиар тогтоогдсон.
Энэ нь
60 тэрбум ам.долларын эдийн засагтай, олон улсын зах зээлд хэд хэдэн
удаа бонд гаргасан туршлагатай Шри Ланк улсын 2007 онд анх гаргасан
бондын хүүнээс доогуур байгаа нь том амжилт” гэдгийг онцолжээ. Мөн “1.5
тэрбум ам.долларын бондын хүү нь Монголын Хөгжлийн банкнаас гаргасан
бондынхоос доогуур тогтоогдсон нь Монгол Улсын эрсдэлийг бууруулж
үнэлгээг өөрчилсөн явдал болсон. Дээрх
бонд нь Монгол Улсын ДНБ-ий 15 хувьтай дүйх бөгөөд улсын валютын
нөөцөөс нь илүү. ОУВС-гаас Монголын ДНБ-ий хэмжээ 9.9 тэрбум ам.долларт
хүрнэ гэж тооцоолсон” гэжээ.