Бичлэгийн тоо 3,329
Финландад болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс манай чөлөөтийнхөн хоёр эрх нэмж авлаа. Тус тэмцээнд жин бүрийн эхний хоёр байрт орсон тамирчид “Лондон 2012”-ын визээ гардах байв. 55 кг-ийн жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний даваанд Мексикийн залуу бөх Алексис Оливераг 1:0, 6:0-ээр, удаах даваануудад Молдавын Александру Чиртаукуг 2:0, 1:3, 1:1-ээр, Беларусын Улазислау Андрейг 1:0, 2:0 ялж, эрхээ авах шийдвэрлэх барилдаанд Азербайжаны бөх Махмуд Магомедовыг 0:1, 2:0, 4:1-ээр буулгаж авлаа. Улмаар шигшээ барилдаанд Тажикистаны Иван Ноевыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн байна.

Харин 60 кг-ийн жинд барилдсан “Гуанжоу 2010” Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран эхний барилдаандаа Армений Артур Арекелянд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ. Энэ жинд Украины В.Федоришин, Германы Т.Шлайчер нар Лондоныг зорих эрхтэй болсон байна. 66 кг-ийн жинд ОУХМ Б.Батзориг эхний тойрогтоо Никарагуагийн бөхийг цэвэр ялсан ч дараагийн даваанд Кыргызстаны Иннокент Иннокентовыг барсангүй. Манай бөх эхний үед 1:0-ээр давамгайлаад удаах хоёр үед 0:1, 1:7-гоор дийлджээ. Энэ жинд Тажикийн Залимхан Юсупов, Туркийн Рамазан Шахин нар үзүүр түрүү булаацалдсан байна.

84 кг-ийн жинд зодоглосон О.Үйтүмэн эхний тойрогтоо Словакийн Даниел Данцакыг цэвэр, дараа нь Румыний Георгита Стефаныг цэвэр ялж, олимпийн эрх олгох шийдвэрлэх барилдаанаа Польшийн Михал Балавендартай хийж, хоёр үед тус бүр 1:0-ээр давамгайлсан юм. Шигшээ барилдаанд олимпийн мөнгөн медальт Тажикситаны Юсуп Абдусаламовт ялагдлаа. Тэгвэл 96 кг-ийн жинд Д.Хүдэрбулга эхний тойрогтоо Германы Уильям Хартад ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжжээ. Энэ жинд Япон, Молдавын бөхчүүд эрхээ авлаа. Ийнхүү Бээжингийн олимпод зургаан бөхтэй оролцож байсан чөлөөтийнхөн Лондонд найман бөхөө сойх нь. FILA-гаас чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгч байгаа бөгөөд уг жинд ямар тамирчин олимпод илгээхийг холбоо нь шийдэх билээ. Одоогоор Монголын баг тамирчид Лондоны олимпийн 29 эрхийг аваад байгаа юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6126143/97d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
» ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
1203 Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
1201 Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
1194 Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
1192 СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
1191 Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청