Бичлэгийн тоо 3,329
 Монгол Улсын Засгийн газар Үндэсний Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нар гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа. Улаанзагалмайн нийгэмлэг нь аливаа улсад ганц байх зарчимтай, тусгай эрх бүхий байгууллага юм.    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрээ байгуулж байгаа нь нэг байгууллагын эрх ашиг, явцуу хүрээний асуудал огт биш. Монголын төр засаг хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг бий. НҮБ-д гишүүнээр элсэхдээ ч Улаан загалмайн нийгэмлэгт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах үүрэг амлалт авсан байдаг гэдгийг энэ үеэр хэлж байлаа. 

Харамсалтай нь өмнөх хугацаанд Үндэсний улаан загалмайгаа бид  эрүүл мэндийн салбар мэтээр, төрийн бус байгууллагатай адилтган харилцаж төр улаан загалмайн хамтын ажиллагааны эрх зүйн тогтолцоог бүрэн зохицуулж чадаагүй ирсэн гэдгийг ч Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэлээ. Төр засаг Улаанзагалмайтайгаа хамтран ажилладаг, төрөөсөө санхүүгийн дэмжлэг авч байж хүчирхэг хөдөлгөөн болж хөгждөг дэлхий нийтийн жишиг байдаг гэдгийг Ерөнхий сайд дурьдаад Засгийн газар хамтын ажиллагаагаа зөв тогтолцоонд оруулж шинэ шатанд гаргах, дэмжлэг үзүүлэх, чадамж чадавхийг нь  нэмэгдүүлэхийн тулд ийм гэрээ байгуулсан гэдгээ онцоллоо. 

300 гаруй мянган гишүүнтэй МУЗН-ийн дэргэдэх Залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөн нь 60 гаруй мянган гишүүнтэй ажээ. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүндэт гишүүнээрээ өргөмжиллөө.   “Сайн санааны үзүүрт тос гэдэг. Хүүхэд залуучууд та бүхнээс эрч хүч, сайхан энерги цацарч байна. Өнөөдөр манай улсад ийм сайн сайхан сэтгэл хэрэгтэй байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүндэт өргөмжлөл авсныхаа дараа хэлээд ийм сайн сайхны үрийг хүүхэд залуучууд та бүхэн тарьж байгаад баяртай байна гэлээ.

Мөн сайн үйлсийн эгнээндээ элсүүлсэнд талархаад хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Бусдын тусын тулд бие сэтгэлээ зориулж оюун санааны амар амгалан, энэрэл нигүүлслийг хайрлаж, хүмүүсийг ёс суртахууны шинэ хандлагад уриалан дуудсан хүмүүнлэгийн баатруудыг энэхүү арга хэмжээний үеэр мөн танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нигүүлсэнгүй үйлстнүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6116137/a65/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
1205 ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
» Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
1201 Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
1194 Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
1192 СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
1191 Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청