Бичлэгийн тоо 3,329

 Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн хүүхдүүд “Дэлхийн монгол хүн болцгооё” сэдвээр ханын сонины уралдаан зарлаж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус сургуулийн хүүхдүүд өөрсдийн санаачилгаар хоёр сарын өмнө Кэмбрижийн стандартаар хичээллэж буй хос хэлний “Шинэ эрин” лаборатори дунд сургуульд зочилсон бол, энэ удаа ханын сонин гаргаж, хүсэл мөрөөдлөө илэрхийллээ. 7-11 дүгээр ангийн сурагчдын дунд зарласан энэхүү уралдаанд 20 бүтээл ирснээс С.Даваацэрэн багштай, 9в ангийнхан түрүүлж, иж бүрэн компьютерээр шагнуулсан юм. Дэлхийн бөмбөрцөг дээр номын хуудас дэлгэгдэж буйгаар дүрсэлсэн энэхүү ханын сонины нэг хуудас нь үндэсний онцлогийг харуулсан уйгаржин монгол бичвэртэй, нөгөө нь дэлхийн иргэн болж буй гэсэн агуулгыг илтгэжээ.

Монгол жаал дэлхийд танигдах өдөр ирнэ гэж хүүхдүүд ханын сониныхоо санааг тайлбарласан. 7в, 9б ангийнхны хийсэн ханын сонин тусгай байрын шагнал хүртсэн юм. Ханын сонины уралдааныг дүгнэж, шагнал гардуулахаар очсон БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Хүүхдүүд та нар Монгол эх орныхоо маргаашийг илүү хүчирхэг, хөгжил дэвшилтэй, өөрсдийнхөө ирээдүйг өөдрөг гэгээнээр харж төсөөлж байгаа юм байна. Кэмбрижийн стандартыг баримжаалсан шинэчлэл Монголд хөгжил дэвшил авчирна. Олон улсад зөвшөөрөгдсөн Монголын онцлогтой боловсрол мөрөөдөл биш, нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн ажил. Mанай улс хоёр жилийн дараа олон улсад зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрт шилжинэ. Таван жилийн дараа нэг биш бүх сургуульд энэ бүхэн бодитой ажил хэрэг болно” гэж хэлсэн юм
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6105420/aca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
1205 ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
1203 Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
1201 Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
» Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
1192 СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
1191 Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청