Бичлэгийн тоо 3,329
Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Ази номхон далайн орнуудын зуслангуудын холбоотой хамтран тавдугаар сарын 6-11-ний өдрүүдэд “Шинэ цагийн бүлгийн удирдагч” ази, номхон далайн орнуудын бүлгийн удирдагчдын сургалтыг зохион байгуулах гэж байна.  Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагийн хүүхдүүдийн хэрэглээ, ухамсар, сэтгэхүй ихээхэн өөрчлөгдөж байгаа энэ үед шинэ цагийн хүүхдүүдтэй ажиллахад арга барилаа өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс өнөө цагийн зуслангуудын бүлгийн удирдагч, багш нарыг чадваржуулах, дэлхийн зуслангуудын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, зохион байгуулж буй хөтөлбөр, үйл ажиллагааны арга зүйг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлахаар энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж. Сургалтад ОХУ, Хонгконг, Вьетнам, Австрали, БНХАУ зэрэг орноос төлөөлөгч ирэхээ мэдэгдээд бйагаа бөгөөд үндэсний зуслангуудын төлөөлөл болсон 25 гаруй бүлгийн удирдагч, мөн хүүхдийн болон нийгмийн байгууллагуудад ажилладаг сайн дурын ажилтнууд хамрагдах юм. Сургалтыг Канадын Tavingo зуслангийн захирал, ОУЗХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Жорги, Австралийн ЗХ-ы сургалтын багийн ахлагч, Ази Номхон далайн орнуудын ЗХ-ны нарийн бичгийн дарга П.Дэвид нар удирдан явуулах юм.  Энэхүү сургалт нь олон улсын зуслангуудын холбооны 25 жилийн ой, Найрамдал төвийн 35 жилийн ойн арга хэмжээг угтсан жил болж буйгаараа онцлогтой. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6112373/32d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
1205 ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
1203 Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
» Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
1194 Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
1192 СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
1191 Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청