Бичлэгийн тоо 3,329

Эмэгтэй волейболчдын оюутны Азийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд зургаан өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Лигийн аварга “Энагурэ”-гийн тоглогчдоор гол цөмөө бүрдүүлсэн манай волейболчид эхний тоглолтдоо өмнөх тэмцээний аварга Тайландыг 3:2-оор хожсон талаар бид мэдээлсэн. Монголын шигшээ үүнээс хойшхи гурван тоглолтдоо Кыргызстан, Малайз, Хонконгийг тус бүр 3:0-ээр хожиж, аваргын төлөө тоглох эрхээ авсан юм. Бусдыгаа ээлж дараалан хожиж байсан Хонконг манайхны эсрэг овоо өрсөлдөж магадгүй гэж харж байсан ч юм болсонгүй. Тайланд хэдийгээр Монголд хожигдон гараагаа тааруухан эхэлсэн ч удаах учраануудаа буулган авсаар финалд шалгарлаа.

Өчигдөр тэмцээний медалийн төлөөх тоглолтууд болж, шилдгүүдээ шалгаруулав. Эхлээд хүрэл медалийн тоглолт болоход Хонконгийн бүсгүйчүүд Кыргызстаныг 3:0-ээр хожиж, өмнөх тэмцээний дөрөвдүгээр байрын амжилтаа ахиуллаа. Кыргызстаны баг тэдний зэрэглэлд хүрэхэд хол байгаа нь энэ тоглолтоос харагдсан. Ингээд бүгдийн хүсэн хүлээж байсан мөч буюу аваргын төлөөх тоглолт эхлэв. Шигшээ багаа дэмжихээр ирсэн монголчууд ордонг сул суудал үлдээлгүй дүүргэжээ. “Буянт-Ухаа” ордон ашиглалтад орсноос хойш ийм олон үзэгч цугласан тохиолдол цөөн болов уу. Эхний үед манай охид давгүй тоглосон ч эцсийн дүндээ 25:20-оор ялагдав. Харин хоёр дахь парт үзэгчдийн цөсийг хөөргөсөн дөө.

Монголын шигшээ дунд үеэс илүүрхэж, 5-6 онооны давуутай хошуучилж явсан боловч удалгүй бариулж, төгсгөл хэрд 23:23 болон тэнцэх нь тэр. Үүнээс хойш Тайланд тэргүүлж, монголчууд тэнцүүлэх замаар явсаар 30:30 боллоо. Манайхан ганц оноо алдахад л хожигдох эвгүй нөхцлөөс удаа дараа мултарч, үзэгчдээ баярлуулсан. Харин энэ үед хаалтаа амжилттай тавьснаар 31:30 болгон тэргүүлж эхэлсэн. Үүний дараа Тайландын багийн довтолгоог дахин нэг амжилттай хааснаар энэ партад 32:30-аар давамгайлсан юм. Харамсалтай нь манай охид удаах хоёр партад тоглолтоо гаргаж чадахгүй байсаар 14:25, 15:25-аар дийлдэж, эх орондоо аваргалах боломжоо алдлаа. Давуулалтаа алдан, хамгаалалтад сул орон зай үүсгэх зэргээр олон алдаа гаргаж, эхнээсээ оноогоор хоцорсон нь ялагдалд хүрэх шалтгаан болсон юм.

Монголын бүсгүйчүүд 2000 онд нутагтаа болсон Зүүн Азийн АШТ-ий хагас шигшээд Хятадын багт 0:2-оор хожигдож яваад хөгжөөн дэмжигчдийн түрлэг, “Хар сарнай” хамтлагийн цөс хөөргөсөн дууны ачаар гайхалтай эргэн ирэлтийг хийж байсан түүхтэй. Харин энэ удаа тийм ялалт тохиосонгүй ээ. Хэдийгээр өмнөх тэмцээний амжилтаа ахиулж, мөнгөн медаль хүртсэн ч үзэгчид, тоглогчид сэтгэл дундуур үлдсэн биз ээ. Учир нь манайханд Тайландыг хожиж түрүүлэх боломж бүрэн байсан. Гэхдээ чамлахаар чанга атгая. Манайхан ямартай ч том тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, тэндээсээ медаль авч чаддаг болсноо харууллаа. Дараа дараагийн тэмцээнд илүү өндөр амжилт гаргах боломж манай охидод байна. Тэмцээний үеэр ажиглагдсан бас нэг зүйл бол Монголын эмэгтэй волейболчид ур чадвар хийгээд нурууны өндрөөр Азийн түвшинд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан. Жаахан тордоод өгвөл оюутны биш, жинхэнэ Азийн аваргаас медаль авах мөч холгүй биз ээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6054721/680/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ӨМНӨХ АМЖИЛТАА АХИУЛСАН Ч... 2012-04-16 9079
1168 Завхан аймагт 6000 шатарчин, 2000 морин хуурч бэлтгэж байна 2012-04-16 9325
1167 Математикийн багш нар онлайн сорил явуулж байна 2012-04-13 10139
1166 Хөх тэнгэрийн аялгуу өмнөд хөршид эгшиглэв 2012-04-13 9851
1165 Эхний 20 өрх байрныхаа батламжийг гардлаа 2012-04-13 7272
1164 ДӨРВӨН БОКСЧИН ЛОНДОНД ӨРСӨЛДӨНӨ 2012-04-12 7902
1163 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД АВАРГУУДЫГ БУУЛГАН АВЛАА 2012-04-12 9238
1162 Гадаадад амьдарч буй иргэд сонгуульд оролцохоо 26 хоногийн өмнө мэдэгдэнэ 2012-04-12 9382
1161 Олимпийн 13 дахь эрх Н.ТӨГСЦОГТЫНХ 2012-04-11 8712
1160 Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд Монгол Улс нэгдлээ 2012-04-11 8543
1159 “Mongolian Mining Corporation” БНХАУ-д их хэмжээний нүүрс нийлүүлнэ 2012-04-11 9800
1158 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО 2012-04-10 10077
1157 Боксчдыг залгуулаад волейболчид... 2012-04-10 10317
1156 Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад “Tyssen Krupp Ude” компанитай хамтарна 2012-04-09 8719
1155 ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ОРОН ДАЯАР ЭХЛЭВ 2012-04-09 9435
1154 “976 ART GALLERY” Монголын дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийд таниулна 2012-04-09 9231
1153 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-04-05 7311
1152 Монголчууд МАЙКЛ ЖЕКСОНЫГ дурсана 2012-04-05 9628
1151 Дорнод Монголын дархан бүс 2012-04-05 10313
1150 БЭЭЖИН ХОТЫГ УТААНААС САЛГАСАН ХИЙН ЗУУХЫГ МОНГОЛД ТУРШИНА 2012-04-04 8705
배너신청
자생병원

배너신청