Бичлэгийн тоо 3,329

 Дүрслэх урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд танилцуулж, сурталчлах үзэсгэлэнгийн танхим нэгээр нэмэгдэж, “Max Mall”-ын тавдугаар давхарт “976 аrt gallery” энэ сарын 5-нд үүдээ нээлээ. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг урлаг сонирхогчдод толилуулах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй уг галерейн хамт олон нээлтэдээ зориулж төрийн шагналт, зураач Ц.Цэгмид, С.Саранцацрал, Ш.Чимэддорж, ур лагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, МУЭ-ийн шагналт зураач Л.Бумандорж, Ц.Нарангэрэл, Д.Ганболд, А.Чадраабал нарын Монголын сор болсон 30 гаруй уран бүтээлчийн шилдэг бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. ICR ХХК-ийн захирал Б.Гантуяа “Олон улсын түвшинд өрсөлдөх хэм жээний авьяас, чадвартай олон уран бүтээлч Монголд байдаг ч тэдний бүтээлийг нийтэд танилцуулах уран зургийн галерей цөөн, мөн гадаадад болдог үзэсгэлэнд Монгол зураачдын бүтээлийг оролцуулах, тэдний бүтээлийг олон улсад зуучлан бор луулах үйл ажиллагааг тууштай явуулж буй хувь хүн, албан бай гуул лага хангалттай байдаггүй. Үүнээс үүдэн ICR ХХК Монголын уран бүтээлчдийг эх орондоо болон олон улсын хэмжээнд таниулах, тэдний үйл ажиллагааг дэмжих, туурвисан бүтээлийг нь дотоод, гадаадад танилцуулах, зуучлан борлуулах үйл ажиллагаа явуулах зорилгоор энэхүү галлерейг нээж байна. Бид Монголын урлагийн байгууллагууд, Эл чин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын компаниудтай нягт хамт ран ажиллахаас гадна олон улсын уран зургийн нийгэмлэг, галерей, зураг цуглуулагчдын холбоодтой холбоо тогтооно” гэв. Галерейн нээлтийн үеэр зураач Р.Дүйнхоржавын хоёр бүтээлийг дуудлагаар худалдаж, эртний эдлэл цуглуулагч А.Алтангэрэл, бизнесмен н.Нармандах нар үнэ хаялцан худалдаж авлаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6027625/aae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1169 ӨМНӨХ АМЖИЛТАА АХИУЛСАН Ч... 2012-04-16 9079
1168 Завхан аймагт 6000 шатарчин, 2000 морин хуурч бэлтгэж байна 2012-04-16 9325
1167 Математикийн багш нар онлайн сорил явуулж байна 2012-04-13 10139
1166 Хөх тэнгэрийн аялгуу өмнөд хөршид эгшиглэв 2012-04-13 9851
1165 Эхний 20 өрх байрныхаа батламжийг гардлаа 2012-04-13 7272
1164 ДӨРВӨН БОКСЧИН ЛОНДОНД ӨРСӨЛДӨНӨ 2012-04-12 7902
1163 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД АВАРГУУДЫГ БУУЛГАН АВЛАА 2012-04-12 9238
1162 Гадаадад амьдарч буй иргэд сонгуульд оролцохоо 26 хоногийн өмнө мэдэгдэнэ 2012-04-12 9382
1161 Олимпийн 13 дахь эрх Н.ТӨГСЦОГТЫНХ 2012-04-11 8712
1160 Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд Монгол Улс нэгдлээ 2012-04-11 8543
1159 “Mongolian Mining Corporation” БНХАУ-д их хэмжээний нүүрс нийлүүлнэ 2012-04-11 9800
1158 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО 2012-04-10 10077
1157 Боксчдыг залгуулаад волейболчид... 2012-04-10 10317
1156 Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад “Tyssen Krupp Ude” компанитай хамтарна 2012-04-09 8719
1155 ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ОРОН ДАЯАР ЭХЛЭВ 2012-04-09 9435
» “976 ART GALLERY” Монголын дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийд таниулна 2012-04-09 9231
1153 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-04-05 7311
1152 Монголчууд МАЙКЛ ЖЕКСОНЫГ дурсана 2012-04-05 9628
1151 Дорнод Монголын дархан бүс 2012-04-05 10313
1150 БЭЭЖИН ХОТЫГ УТААНААС САЛГАСАН ХИЙН ЗУУХЫГ МОНГОЛД ТУРШИНА 2012-04-04 8705
배너신청
자생병원

배너신청