Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас ардын язгуур урлаг, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, хүүхэд залуусыг мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах иргэн болгон төлөвшүүлэх үүднээс “Гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж, морин хуур, шатар, компьютер гурвыг аймгийнхаа хүүхэд залууст онцгойлон сургаж байгаа аж. Үүний дүнд өнгөрсөн жил Завхан нутгийн 999 морин хуурч нийслэлд ирж, морин хуурын аялгуугаар их хотын “жаврыг үргээсэн”. Тэгвэл энэ удаа аймагтаа 3333 хүүхэд оролцуулсан шатрын тэмцээн зохион байгуулж байна. Уг тэмцээн өнгөрсөн бямба гаригт эхэлсэн бөгөөд аймгийн төв болон сумдын 30 сургуулийн 105 ангийн сурагчид оролцож буй. Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав “1952 онд Куба улсад 5000 шатарчин тоглосон гэдэг. Тэгвэл бид ирэх онд 6666 хүүхэд тоглуулахаар төлөвлөж байгаа. Манай аймгийн дунд сургуулийн сурагчдын 75 хувь нь шатар тоглож сурсан. Үлдсэн хэсэг нь тун удахгүй шатрын спортод дурлан татагдана гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн завханчууд ирэх жил хоёр мянга гаруй морин хуурч тоглуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Засаг даргаас энэ талаар тодрууллаа.
-Хүүхдүүдэд морин хуур сургах хөтөлбөрөө үргэлжлүүлж, 2000 морин хуурч бэлтгэж байгаа гэв үү?
-Ирэх онд манай аймгийн 90 жил, Хүннү гүрний 2222 жилийн ой тохионо. Энэ ойн баяр наадмыг 2222 морин хуурчийн тоглолтоор эхл үүлэхээр төлөвлөж бэлтгэж эхэлсэн. Мөн 2013 онд аймагтаа гадаад, дотоодын жуулчдыг татах олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Нүү дэлчдийн соёл иргэншил, малчдын ахуй амьд ралыг харуулсан хөтөлбөр бэлтгэж, аялал жуулчлалын өдрүүд зохион байгуулна. Энэ үеэрээ 2222 морин хуураа эгшиглүүлж, 6666 шатарчнаа өрсөлдүүлнэ.
-2222 морин хуурчийг хэрхэн бэлтгэж байна вэ?
-Өнгөрсөн жил нийслэлд очиж тоглосон мянга гаруй хүүхэд нэг, нэг хүүхэд дагал дуулан сургаж байгаа.
-Хоёр мянга гаруй морин хуур хөгжим бэлэн байхгүй нь мэдээж. Хөгжмийн зэмсгээ хэрхэн хангаж байна вэ?