Бичлэгийн тоо 3,329
“Математикт
дурла” гэсэн гарчиг бүхий surlaa.blog.gogo.mn блог хуудас бий. Энэхүү
хуудсыг багш нар ажиллуулдаг бөгөөд их сургуулийн элсэлтийн шалгалтад
бэлтгэж байгаа 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан гэнэ. Тус блогт
долоо хоног бүр математикийн хичээлийн сорил явуулдаг бөгөөд уг сорилд
сурагчид багш нараараа дамжуулан оролцдог юм. Тэгэхээр сорилд оролцохыг
хүссэн багш нар хүсэлтээ тавьж, сурагчдадаа сорил явуулах бөгөөд дүнгээ
нэгтгэж зарладаг уламжлалтай.
Хамтарсан сорил өнгөрсөн жилээс хойш зогссон боловч багш нарын хүсэлтээр энэ даваа гаригт сэргээн, дахин явуулах болжээ. Түүнчлэн хамтарсан сорилыг ирэх долоо хоногт англи хэл, нийгмийн ухаан, физик гэсэн дөрвөн хичээлээр авч эхлэх юм байна.
Энэхүү сорилыг “Мон турк” сургуулийн математикийн багш Ж.Батбаяр, англи хэлний багш М.Мөнхзул, нийгмийн ухааны багш Л.Гэрэлмаа Б.Халиун, физикийн багш С.Гэрэлмаа Баянхонгор аймгийн математикийн багш С.Цагаан, “Гёте” сургуулийн математикийн багш Ж.Уламбаяр, англи хэлний багш Оюунбат болон бусад багш нар хөтлөн явуулдаг гэнэ.
Эдгээр багш Улсын олимпиадын эхний гуравт шалгардаг бөгөөд шавь нар Улсын олимпиад болон ЭЕШ-ын хамгийн хүч тэй өрсөлдөгч нар гэсэн. Сонирхуулахад, энэ долоо хоногийн сорил 15-нд эхэлж, 19-нд дүнгээ гаргана.