Бичлэгийн тоо 3,329
Ираны
Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнээс
ОУХМ Б.Урантунгалаг Лондоныг зорих “виз” хүртлээ.Тэрбээр Шри-Ланкийн
Д.Салгодог 6:0, Ираны С.Адасиг 6:0-ээр ялж, улмаар аваргын төлөө
Индонезийн Ю.Рочмаватид 5:6-гаар дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм.
Ийнхүү гурван олимп өнжсөн байт харваачдын буухиаг Лондонд Ж.Гантөгс,
Б.Урантунгалаг нар үргэлжлүүлэхээр боллоо.