Хөвч тайгын хүйтэн жаврын догшин хатууд ахуй заншлаа марталгүй авч яваа дархад ястны өдөр тутмын амьдралыг үзүүлдэг уг бүтээлд даяаршиж буй ертөнцөд цөөн хүн амтай бага ястны хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс бий болгож өвлүүлсэн хамгийн эрхэм нандин бүхэн устаж үгүй болох аюул нүүрлэснийг анхааруулахыг зорьжээ. Сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч З.Батбилэг нар сүүлийн таван жилд 20 гаруй баримтат кино бүтээсэн бөгөөд АНУ-ын Колорадогийн Теллюрайд хотноо болсон олон улсын кино наадам, Чикагод болсон дэлхийн хүүхдийн кино наадамд “Нарны тоостой морины хүүхдүүд” киногоороо амжилттай оролцсон юм.
Мөн Кыргыз улсад болдог Хүний эрхийн олон улсын кино наадмын тусгай шагналыг хоёр жил дараалан хүртжээ.
А.АМИНА