НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, “Хүний эрх ба ардчиллын институт”- тэй хамтран “Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагуудын үүрэг” сэдэвт бүсийн семинарыг Тажикстаны Душанбе хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Зохион байгуулагчид Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийг энэхүү арга хэмжээний эксперт зөвлөхөөр ажиллуулах санал тавьсны дагуу тэрбээр оролцоод иржээ.
Энэ нь
манай ХЭҮК-оос олон улсын арга хэмжээнд НҮБ-ын эксперт зөвлөхөөр
ажилласан анхны тохиолдол аж. Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг нээлттэй
хяналт шалгалтыг Ази Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд анхлан зохион
байгуулсан. ХЭҮК-ын эл туршлагыг олон улсад үнэлэн, бусад улс оронд
нэвтрүүлэхийг зорьсон нь энэ юм. Уг семинараас “Душанбегийн тунхаглал”
баримт бичгийг батлан гаргасан байна.
Л.ЧИМЭГ