
Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашины утаа агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээнд 1000 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа бөгөөд үүний дийлэнх нь утаа ялгаруулдаг. Тиймээс Засгийн газрын “Цэвэр агаар” сангаас ЗТБХБЯ, БОАЖЯ-тай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг нэмж үйлдвэрлэхээр болжээ.
Эхний ээлжинд монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн есөн дуобусыг ирэх оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэж, үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буй аж. Энэ ажлын хүрээнд нийт 30 орчим троллейбус, монбус, дуобусаар “Цахилгаан тээвэр” компанийн паркийг шинэчлэхээр төлөвлөөд байна. Үүнд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг “Цэвэр агаар” сангаас гаргана.
Ингэснээр
“Цэвэр агаар” сангийнхан Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхэд бага ч
гэсэн хувь нэмэр оруулахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэн, нийт 50 орчим монгол инженерт ажлын шинэ байр
гаргаж буй юм.
Д.Оюун
Wow ymar goy medee ve.
Bayrtai bna.