Бичлэгийн тоо 3,329

Монголд чөлөөт бөхийн спорт үүссэний 50 жилийн ой энэ долоо хоногийн сүүчээр тохионо. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар гавьяатыг “Хүмүүс” буландаа урилаа. Түүнийг эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийг Монголд хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хүн гэдгээр нь спорт сонирхогчид мэднэ.

-Та Монголын чөлөөт бөхийн дунд үеийн тамирчдын нэг. Чөлөөт бөхийн спортод хөл тавьсан, ид барил даж явсан үеэ дурсаач?

-Би хүүхэд байхын барилдах дуртай, хаана л тэмцээн болно тэнд явж байдаг хүү байлаа. 1974 онд Октябрийн районы сургуулиудын аварга шалгаруулах тэм цээний гуравдугаар байрт шал гарч, Монгол Улсын гавьяат дасгал жуулагч А.Басхүү багшийн шавь болсон. Үүнээс хойш их спортод зүтгэж байна. Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аварга, Монгол Улсын гавьяат тамир чин Г.Дамдиншарав, Б.Болд нарын олон сайхан багшаар бөхийн эрдэм заалгасан азтай хүн дээ. Би 48 кг-ийн жинд барилд даг байлаа. Намайг ид барил даж байхад 1986 онд Москвад Сайн санааны тоглолт болсон юм. Тэр тэмцээнээс хүрэл, 1986, 1987 онд дэл хийн цо моос мөнгөн медаль хүртсэн.

Олимпод нэг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож, дэлхийн шилд гүүд тэй ноцолдож явлаа. Мон гол доо спартакиадын гурван удаагийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрв өн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан.

-Таны дүү олон улсын хэмжээний мастер Т.Зүүнбаян бас чөлөөт бөхийн сайн тамирчдын нэг. Та дүүгээ энэ спорт руу уруу татсан уу?

-Т.Зүүнбаянг чөлөөт бөхийн спортод дурлахад миний нөлөө байсан байж таарна. Дүү маань Азийн аварга шалгаруу лах тэмцээний алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрт орж байсан.

-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулж, өдий зэрэгт хүргэхэд таны хувь нэмэр их байсан гэдэг?

-Онгирсон болох байх даа. Гэхдээ үнэн юм чинь яах вэ дээ. Монголд чөлөөт бөхөөр эмэгтэй хүн хичээллээд 13 жил болж байна. Үүний 11 жилд нь би охидтойгоо хамт явжээ. Тэгэхээр Монголын эмэг тэй чөлөөт бөхийн түүхийг би чилцэж яваа хүний нэг гэж өөрийгөө боддог. Би чөлөөтийн эмэгтэй тамирчдыг анх лан хичээллүүлэгчдийн нэг болж, өдий зэрэгтэй болоход нь хамт яваадаа баярлаж байна. Тив, дэлхийд улсынхаа нэрийг гаргах тамирчин бэлтгэж, Монголынхоо чөлөөт бөхийг өндөрт өргөж явахыг хүсдэг. Энэ хүсэл маань биелж байна. Манай охид олимп болон бусад томоохон тэмцээнээс медаль авлаа шүү дээ.

-Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг бэлтгэж эхэлсэн тухайгаа яриач?

-Би 1991 онд чөлөөт бөхийн шигшээ багаас гарч, Хүүхдийн соёл, спортын сургалтын “Солонго” өргөөнд багшаар очиж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Эндээс улсын харцага Г.Ганхуяг, улсын начин М.Цанлиг нарын олон сайн тамирчин төрөн гарсан. Энэ бол одоогийн “Монгени” сургууль шүү дээ. Сүүлд “Есөн туг” клубт ажиллаж байлаа. Монголын төмөр замын “Замчин” спорт хороонд 2000 онд очсоноор эмэгтэй бөхийг дасгалжуулж эхэлсэн. Тэр үед Ц.Энхжаргал, Буянхишиг гэсэн хоёр охиныг авч байлаа. Үүнээс өмнө шигшээ баг бүү хэл чөлөөт бөхөөр дагнан хичээллэдэг эмэгтэй тамирчин байгаагүй шүү дээ. Тэр үед эмэгтэй бөхийг ойлгодог хүн ховор, бэлтгэл хийх заалгүй хэцүүхэн л байлаа.

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн заалыг царайчилна. Тэндээс хөөгдөж туугдаж, эмэгтэй хүн дэвжээн дээр гаргаж, бузарлалаа гэсэн яриа хөөрөөнд өртөж л явлаа. Нэг хэсэг Спортын төв ордны “А” заалны хажуугийн жижиг өрөөг тохижуулж, “До оон бурхан” нэртэй клуб хичээллүүлсэн. Сүүлд надтай нэг үеийн бөх, “Женко”-гийн захирал Х.Баттуул дэргэдээ авч, чамгүй ивээн тэтгэж, дэмжиж байлаа. Ц.Энхжаргал, О.Бурмаа хоёр анх 2004 оны Афины олимпод цуг үзсэн. Тэр үед би О.Бурмаагийн олимпийн эрх авах тэмцээний зардлыг хувиасаа гаргаж, авч явсан. О.Бурмаа сайн барилдаж, олимпийн эрх авсан болохоор биднийг ирэхэд зардлыг маань улсаас өгсөн. Эрх аваагүй бол тэгээд л өнгөрөх байсан.

Тэр үеэс эмэгтэй бөхчүүд олимпод орж, амжилт гаргаж болох юм гэсэн ойлголт бий болж, 2005 оноос шигшээ баг байгуулсан. Миний зам үргэлж дардан байгаагүй. Уйлж дуулж, унаж тусаж явлаа. Одоо тэр үеийг бодвол харьцангуй хангамж сайтай, сайхан байна. Төр засаг, Биеийн тамир, спортын газар, Чөлөөт бөхийн холбоо, гэр бүл гээд бүгд ойлгодог боллоо. Манай охид олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм чинь ойлгохоос ч яах вэ.

-Гэр бүл чинь ойлгохгүй асуудал байсан гэж үү?

-Юун хэдэн охин дагуулчихаад амь, амьдралаа зориулаад яваа юм бэ гэх асуудал гардаг л байлаа. Клубийн системээр ажиллана гэж хэдэн охин авчихаад тэднийхээ цалинг өгөх гэж байр сууцаа зараад явж байсан хүнийг тэгэлг үй яах вэ дээ. Өнөөгийнх шиг цалин хангамж байхгүй учраас охидоо гэртээ байлгаж, хооллож, унд лаад, эд хогшлоо зараад тэмцээнд явж байсан үе ч бий. Харин ч миний хань тамирчдын жаргал зовлонг сайн ойлгодог тулдаа тэр хүнд үеийг давсан. Бусад хү- мүүс, манай бөхчүүд хүр тэл ойлгохгүй, “Эмэгтэй хүнд яаж мэх заадаг юм бэ” гэдэг л байсан. Тэгэхэд нь би “Миний шавь, тамирчин л гэж боддог. Миний шавь энэ спортод амжилт гаргах нь чухал болохоос эрэгтэй, эмэгтэй байх нь надад ялгаагүй” гэж хариулдаг байв.

-Одоо бол цалин хангамж гайгүй болсон биз дээ?

-Гайгүйгээр барахгүй сайн барилдвал цол тэмдгээ аваад, байр орон сууцтай болчихож байна. Миний уйлан дуугарч, гуйлга гуйж явсан үе ард үлдсэн. Үндэсний шигшээ багийн тамирчдыг улсаас цалинжуулдаг. Тамирчдын амжилт ахиад ирэхээр компаниуд ивээн тэтгэж, нэр дээрээ барилдуулах санал тавьдаг. Ер нь боломжийн байгаа.

-Таныг их ширүүн дасгалжуулагч гэдэг юм билээ?

-Би цаг нар, хэлж ярьж буй зүйлээ ягштал хийлгэхийг хүсдэг. Дасгалжуулагчийн ажил ер нь инээгээд суух аргаг үй. Чанга байх, хатуу үг хэ лэх шаардлага гардаг. Бас урам зориг өгч магтах, аргадах үе ч бий.

-Эмэгтэй, эрэгтэй тамирчидтай ажиллахад ялгаа байх уу?

-Хүн л бол хүн, эрэгтэй, эмэгтэйн ялгаа байхгүй гэж хандаж болохгүй. Бид чинь эрэгтэй багшаар заалгаж, эрэгтэй хүүхдүүдтэй бэлтгэл хийж байгаад л тамирчин болсон. Манайд эмэгтэй хүүхэдтэй ажиллах туршлага байхгүй байлаа шүү дээ. Би эхний үед хөвгүүдийн бэлтгэлийг яаж хийлгэдэг байсан, яг түүн шиг л хичээлл үүлж байлаа. Олон жил ажиллаад ирэхээр эмэгтэй хүний бие махбод, зан ааш, сэтгэл зүйн онцлогийг нь мэддэг болсон. Эмэгтэй тамирчинтай ажиллахад онцлог бий. Дандаа хатуурхаад байж болохгүй. Эмэгтэй хүн нэг зүйлд зори вол эрчүүдээс илүү хөдөлмөрч байдгийг багш хүний хувьд анзаарсан. Хэр баргийн зүйлд няцахгүй, эцсийг нь үзэх гэж зүтгэдэг сайхан чанар охидод байдаг.

-Тамирчид адилхан нөхцөл боломж, цалин хангамжтай байдаг хэрнээ яа гаад чөлөөтийн эрчүүд амжилт гаргахгүй байна вэ?

-Манай эрэгтэй шигшээ багт дэлхийн хэмжээнд өрсөлдчихөөр хүн байхгүй байх шиг санагддаг. 1990-2011 он хүртэл хорин жилийн хугацаанд Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар гэсэн гуравхан хүний л нэр сонсогдож байгаа биз дээ. Дэлхийн хэмжээний бөх гэдэг арай өөр байдаг. Суурь нь зөв, сайн тавигдаагүй хүүхэд цаашдаа амжилт гаргана гэхэд хэцүү.

-Таны шавь нар их сайн барилдаж байгаа. Та хүүхдүүдийг хэрхэн сонгож авдаг вэ?

-Эмэгтэйчүүд бөхөд шимтэж сонирхдоггүй болохоор шилж, сонгоно гэдэг хэцүү. Миний шавь нар өөрс дөө ирсэн. Тэднээс шалгаран үлдсэн хүүхдүүдийн дөрөв нь дэлхийн аваргын медальтай боллоо. Би охиддоо “Эр зоригийн спорт шүү. Сүүлд нь няцаж, буцах явдал гарах вий. Та нар өөрсдөө л чадна, дийлнэ гэж л ирсэн шүү” гэж хэлдэг.

-Спортыг төр засгаас нэг их дэмждэггүй байсан тэр үед яагаад дасгалжуулагчийн ажлыг сонгосон юм бэ?

-Чөлөөт бөх, их спортоос холдмооргүй санагдаж, дас галжуулагч болохоор шийдсэн. Одоо энэ ажилдаа их дуртай, хайртай. Дасгалжуулагчийн ажил их нервтэй шүү дээ. Тэмцээнд оролцохоор гадаад, дотоодод явахад гоё сайхан юм үзэж харах зав байхгүй. Хэдэн хүүхдээ барилдуулах, жинг нь тааруулах гээд өөртөө бол их мундаг ажилтай хүн болно шүү дээ. Тэгээд нервтээд хоол унд ч орохоо больдог. Тэмцээн дуусахад хүүхдүүд маань амжилттай барилдвал нэг сайхан амьсгаа авна. Энэ л дасгалжуулагч хүний жаргал даа.

-Тэмцээн уралдаанд амжилт гаргахад тамирч ны нэр л гарахаас дасгалжуулагчийн нэрийг тэр бүр дурддаггүй шүү дээ?

-Тэр ч тийм шүү. Гавьяат тамирчин тэр тийм медаль авлаа л гэж яриад байхаас энэ хүнийг төдөн настай бай хад нь тэр дасгалжуулагч авч, тэгж хүмүүжүүлсэн гэж ярьдаггүй. Өчнөөн жил зааж зөвлөөд, нойр хоолоо хасаж, наснаасаа түрүүлж хөгшрөөд, үс толгой нь бууралтаж, турж эцээд явж байна гэж анзаардаг хүн цөөхөн. Гэх дээ шавь нар маань амжилт гаргаад явж байгаа нь надад хангалттай. Ийм л амжилтыг хүсэж, үүний төлөө л бие сэтгэлээ зориулаад яваа юм шүү дээ.

-Шавь нар чинь медаль авахад өөрөө амжилт гаргаснаас ялгаагүй баярлана биз?

-Эмэгтэй шигшээ багийг анх байгуулахад З.Дүвчин багш бид хоёр дасгалжуулагчаар очиж, 2005-2006 онд нэг жил шахам ажилласан. Тэгээд дунд нь хэсэг хугацаанд завсарлаад 2009 оноос одоо хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн медаль авлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2005 онд Ц.Энхжаргал хүрэл, 2007 онд Д.Нармандах хүрэл, 2008 онд О.Насанбурмаа хүрэл, 2009 онд О.Бурмаа мөнгө, Б.Одончимэг хүрэл, 2010 онд С.Батцэцэг алтан медаль хүртсэн.

Энэ жил олон сайхан түүх бичсэн дэлхийн аваргын тэмцээн боллоо. Энэ тэмцээнээс Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн нар мөнгө, О.Насанбурмаа хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа. Олон хүний тус дэмээр манай тамирчид ийм амжилтыг гаргасанд баяртай байгаа. Монгол Улсад чөлөөт бөх үүссэний 50 жилийн ойд чөлөөтийн охид сайхан бэлэг барилаа. Б.Оюунсүрэн мөнгө, О.Насанбурмаа нар миний унаган шавь. Тэгэхээр би баяртай байлгүй яах вэ.

Х.УЯНГА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5259880/8a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
909 Хелен Кларк тахийн унаганд нэр өгч, хоёр бөхтэй тэмээ унав 2011-10-28 6996
908 Монголын хөгжмийн зохиолчийн тоглолт хилийн чанадад болно 2011-10-28 8757
907 ГЭР ХОРООЛОЛД ТӨВЛӨРСӨН ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛЛАА 2011-10-27 7551
906 Б.Урантунгалаг Лондоны олимпод оролцоно 2011-10-27 7270
905 БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв ажиллана 2011-10-27 7322
904 УЛСЫН НАЧИН Ц.ОДБАЯР: ПҮҮЖЭЭ АХАД УНАЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ ҮЗСЭЭР БАЙГААД ДАВСАН ДАА 2011-10-26 6941
903 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ДУОБУС НЭМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ [1] 2011-10-26 6001
902 УЛААНБААТАРЫН ХОГ ХАЯГДЛЫН 80 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА 2011-10-26 7603
901 C.Баярцогт: Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүтэхгүй бол би хариуцлага хүлээнэ 2011-10-25 6456
900 МОНГОЛЫН АНХНЫ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2015 ОНД АШИГЛАЛТАД ОРНО 2011-10-25 7138
899 “Тайгын дууч” Нью-Йоркийг зорино 2011-10-25 7249
» Т. СҮХБААТАР:ОНГИРСОН БОЛОХ БАЙХ ДАА, ГЭХДЭЭ ҮНЭН Л ЮМ ЧИНЬ 2011-10-24 6940
897 “Тоттенхэм”-ийнхэн манай уншигчдад мэндчилгээ илгээв 2011-10-24 7154
896 Хийн гар буучид хүрэл медаль хүртлээ 2011-10-24 7146
895 Дэлхийн цөлжилттэй тэмцэх 10 жилийг Монголд зохион байгуулна [1] 2011-10-21 6596
894 Малын эм, вакцин үйлдвэрлэдэг “Женера” компанитай хамтран ажиллана 2011-10-21 7839
893 Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэв 2011-10-21 7486
892 ХООЛООР “ТОГЛОСОН” СИМФОНИ 2011-10-20 8146
891 “Хөх толбот хүмүүс” киноны нээлт Францад болно 2011-10-20 7423
890 Монгол бүсгүй НҮБ-ын эксперт зөвлөхөөр АЖИЛЛААД ИРЭВ 2011-10-20 7122
배너신청
자생병원

배너신청