Бичлэгийн тоо 3,329

 Оюутолгойн ордод одоогоор 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Барилгын ажил 2013 онд дуусна, 2012 оны наймдугаар сараас олборлолтоо эхэлнэ хэмээн тооцсон. Уг ордыг ашиглах хэлэлцээ 2007 оноос эхэлсэн. 34 хувийг Монголын төр эзэмшиж, “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компани хөрөнгө оруулагчаар ажиллаж байгааг бид мэднэ. Монголын тал 34 хувиа худалдаж авч байна, эзэмшлийн хувь долоо болж буурлаа, Засгийн газар УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэнгүй, харийнхны эрх ашигт нийцсэн гэрээ хийсэн, энэ бүхнээ зас хэмээн хэсэг гишүүн шаардаж байгаа. Сангийн сайд С.Баярцогт өчигдөр сэтгүүлчидтэй уулзан, уг ордыг ашиглах гэрээ эхэлсэн 2007 оноос хойш УИХ, Засгийн газрын төвшинд гаргасан шийдвэр, баримтыг сэтгүүлчдэд дэлгэлээ.

Уг ордын талаарх гэрээг хуульд нийцүүлэх, төрийн эзэмшил 34 хувь байх, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс нь хойш төрийн эзэмших хувийг 50-д хүргэх гурван заалт бүхий 57 дугаар тогтоолыг УИХ 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан. Дөрөв хоногийн дараа Засгийн газар хэлэлцээ хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилснөөр Сангийн сайд ахлах болжээ. Үүний дагуу Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, аравдугаар сарын 6-нд нь гэрээг үзэглэснийг уншигчид санаж буй биз. Уг гэрээг 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр мөрдөж байна. Ажлыг хэсэг Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Авто зам, Усны тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулганаар шийдсэн. Ингээд 57 дугаар тогтоолын “Гэрээг хуульд нийцүүлэх” эхний заалт биелсэн аж. 34 хувийг нь төр эзэмшиж байгаа. Бас гэрээнд “30 жилийн дараа төр 50 хувиа эзэмшинэ” хэмээн заачихсан. Асуудал алга хэмээн тэр тайлбарлав.

Ингэхдээ энэ оны нэгдүгээр сарын 16-нд Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулсан хамтарсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн тогтоолыг иш татав. Уг тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцээ хийж шийдвэрлэх, нөөц ашигласны төлбөрийн татварыг Оюутолгойгоос авах” хэлэлцээ хий хэмээн Засгийн газарт чиглэл өгчээ. Үүнийг Сангийн сайд “Энэ бол Засгийн газар 57 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдгийг баталж байна. Гэрээг хуулийн дагуу байгуулсан байна, одоо сайжруул гэсэн үг” гэлээ. Оюутолгойн ордын ТЭЗҮ-г 2059 он хүртэл хийчихсэн.

Энэ хугацаанд тонн зэсийг 4408 доллар байхаар тооцоход манай улс 29 тэрбум долларын ашиг олно. Энэ бол нэрлэсэн үнэ цэнээр нийт ашгийн 59 хувийг Монгол Улс хүртэнэ гэсэн үг гэнэ. Уг ашгийн 66 хувийг татвараас, үлдсэнийг нь ногдол ашгаас олох юм. Мөн зэсийн үнэ 4408 долларт хэлбэлзэнэ гэвэл “Оюутолгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эерэг гарахаар тооцжээ. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зөвхөн ногдол ашгаас 25 тэрбум доллар олно. Тэд олборлолт эхэлсний дараа ашгаа хүртэх бол манай улс үйл ажиллагаа эхэлсэн цагаас татвараа аваад эхэлсэн, тиймээс Монголд илүү ашигтай гэрээ болсон хэмээн Сангийн сайд онцоллоо. Тэрбээр хийсэн гэрээндээ 100 хувь итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодрууллаа.

-57 дугаар тогтоолын гурав дахь заалтад “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэх талаар хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” гэсэн. Үүнд 30 жилийн дараа нөхнө гэж байхгүй. Тэгэхээр уг тогтоолыг хэрэгжүүлсэн гэх үндэсгүй юм биш үү?

-Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Уг хуулийн дагуу хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод төр 34 хувь, төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50-иас доошгүй хувь эзэмшдэг. Үүнийг өөрчилнө гэхээр хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод төр 50, өөрийн хөрөнгөөр хийсэн бол 66-гаас доошгүй хувийг эзэмших болно гэсэн үг. Хэрэв 50 хувьд хүргэнэ гэвэл хөрөнгө оруулагч тал 16 хувиа зах зээлийн үнээр худалдана. Бас нэрлэсэн үнэ цэнэ ярих аргагүй болно. Ингэвэл бидэнд ашиггүй. Бид хуулийг өөрчлөхгүйгээр гэрээг биелүүлсэн. Ер нь анх хөрөнгө оруулагч тал “Эрдэнэт үйлдвэр шиг танай тал 50 хувиа эзэмш. Хариуд нь бүх татвараас чөлөөлөөч” гэсэн хүсэлт тавьсан. 50 хувийг эзэмшлээ гээд манай олох ашиг нэмэгдэхгүй. Асуудлын гол нь хувьд биш эдийн засгийн үр ашигт байгаа юм. Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал тавьж буй 20 гишүүний байр суурь бол тэдний л байр суурь. Хоёр Байнгын хорооны тогтоол бол УИХ-ын байр суурь.

-“Монголын талд ашиггүй” гээд Засгийн газар хууль биелүүлээгүй хэрэг үү?

-Биелэлтийг хангалаа, нөхцөл ийм байна гэдгийг УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газар танилцуулсан. УИХ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хэн нэг хүн дур мэдэн хууль биелүүлээгүй юм биш.

-Байнгын хорооноос гаргасан чиглэлийн дагуу хэлэлцээ хийхийг хөрөнгө оруулагч талд Засгийн газар санал болгосон ч тэд “Тэгэх шаардлагагүй” гэсэн хариу өгсөн. Энэ нь Төрийн эзэмшлийн 50 хувьд ерөөс хүргэхгүй гэсэн үг үү, эсвэл зөвхөн одоохондоо л .. гэж ойлгох уу?

-Тэд “одоохондоо шаардлагаг үй” гэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Хоёр тал бичгээр тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулна” гэсэн байгаа. Тиймээс уг ордоос ашгаа аваад эхэлмэгц асуудлыг дахин ярих нь нээлттэй. Үүний дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасныг “Буулт хийлээ” гэх мэтээр шүүмжилсэн. Буулт хийсэн юм биш. Асуудалгүй гэдгийг л хөрөнгө оруулалтын банкуудад батлах нэг мессеж шүү дээ.

-30 жилийн дараа 50 хувьд хүргэнэ гэснийг 15 жил болгож богиносгож болдоггүй юм уу?

-Оюутолгойн төсөл 70 настай. Одоо дөнгөж хоёр л насалж байна. Хоёр настай хүүхдээ шууд л “төгс хүн бай” гэж шаардаж байгаатай адил шүү дээ. 18 нас хүрснийх нь дараа ямар ч асуудлыг ярьж болно. Тэгэхгүйгээр л хоёр настай төслийг шууд “нухчих” гээд байх юм.

-2012 оны сонгуулийн дараа УИХ дахь намуудын харьцаа өөрчл өгдөнө. Тэр үед гэрээг өөрчлөх асуудал хөндөгдөнө гэж үзэж байна уу?

-Монгол Улс энэ гэрээгээ үргэлжл үүлэн мөрдөнө гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Гэрээг хийсний дараа Ерөнхийлөгч “Монголчууд нэг алхам урагшиллаа” гэж хэлсэн. Алдвал ганц би биш бүх монголчууд алдана. Би гэрээний эдийн засгийн тооцоонд итгэлтэй байгаа. Гэрээнд ОУВС, Дэлхийн банкны мэргэжилтнүүд судалгаа хийгээд “Монголын Засгийн газарт ашигтай гэрээ болжээ” гэж дүгнэсэн. Хэрэв асуудал гарвал хариуцлагаа хүлээнэ.

С.ТУУЛ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5263363/be4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
909 Хелен Кларк тахийн унаганд нэр өгч, хоёр бөхтэй тэмээ унав 2011-10-28 6996
908 Монголын хөгжмийн зохиолчийн тоглолт хилийн чанадад болно 2011-10-28 8757
907 ГЭР ХОРООЛОЛД ТӨВЛӨРСӨН ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛЛАА 2011-10-27 7551
906 Б.Урантунгалаг Лондоны олимпод оролцоно 2011-10-27 7270
905 БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв ажиллана 2011-10-27 7322
904 УЛСЫН НАЧИН Ц.ОДБАЯР: ПҮҮЖЭЭ АХАД УНАЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ ҮЗСЭЭР БАЙГААД ДАВСАН ДАА 2011-10-26 6941
903 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ДУОБУС НЭМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ [1] 2011-10-26 6001
902 УЛААНБААТАРЫН ХОГ ХАЯГДЛЫН 80 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА 2011-10-26 7603
» C.Баярцогт: Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүтэхгүй бол би хариуцлага хүлээнэ 2011-10-25 6456
900 МОНГОЛЫН АНХНЫ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2015 ОНД АШИГЛАЛТАД ОРНО 2011-10-25 7138
899 “Тайгын дууч” Нью-Йоркийг зорино 2011-10-25 7249
898 Т. СҮХБААТАР:ОНГИРСОН БОЛОХ БАЙХ ДАА, ГЭХДЭЭ ҮНЭН Л ЮМ ЧИНЬ 2011-10-24 6940
897 “Тоттенхэм”-ийнхэн манай уншигчдад мэндчилгээ илгээв 2011-10-24 7154
896 Хийн гар буучид хүрэл медаль хүртлээ 2011-10-24 7146
895 Дэлхийн цөлжилттэй тэмцэх 10 жилийг Монголд зохион байгуулна [1] 2011-10-21 6596
894 Малын эм, вакцин үйлдвэрлэдэг “Женера” компанитай хамтран ажиллана 2011-10-21 7839
893 Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэв 2011-10-21 7486
892 ХООЛООР “ТОГЛОСОН” СИМФОНИ 2011-10-20 8146
891 “Хөх толбот хүмүүс” киноны нээлт Францад болно 2011-10-20 7423
890 Монгол бүсгүй НҮБ-ын эксперт зөвлөхөөр АЖИЛЛААД ИРЭВ 2011-10-20 7122
배너신청
자생병원

배너신청