Бичлэгийн тоо 3,329
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн захирагч Хелен Кларк 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсад урт удаан хугацаанд амжилттай ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархаад харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэлээ.  Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьд хүрэн, эдийн засаг өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл бууран, ажлын байр нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Цаашид эерэг энэ үзүүлэлтүүдийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахыг зорьж байгааг тэрээр хэлэв. Засгийн газар уул уурхайн салбараас орж байгаа орлогоос “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хишиг, хувь хүртээж, хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, мал аж ахуй гээд бусад салбарынхаа хөгжилд зарцуулж байна. Мөн далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөнгөвчлөхийг зорьж байгаагаа ч Ерөнхий сайд дуулгалаа. Цаг зав гарган хүлээн авсанд нь НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа орны нэг гэдгийг онцлон тэмдэглэв.   

Байгалийн баялаг ихтэй улсын хувьд энэ давуу талаа ашиглах, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар, экспортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн үр шимийг нийгмийн салбарт түлхүү наалдуулах нь чухал гэж хатагтай Хелен Кларк үзэж байна. Иргэдийнхээ амьдрал, амьдрах орчинг сайжруулах, улс орноо хөгжүүлэх нь Мянганы хөгжлийн зорилтын гол зорилго. Зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хоёр талаас ажлын хэсэг гаргах, тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тэрээр хэлснийг Ерөнхий сайд талархан хүлээж авлаа. 

Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурал 50 хувь буурсан гэсэн нь чухал үзүүлэлт. Сүүлийн үеийн өндөр технологи ашигладаг учир Дэлхийн банкны судалгаанд илүү итгэдэг, гэхдээ ядуурал байгаа гэсэн яриа хэвээр байгааг тэрээр хэлээд тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх чиглэлээр НҮБХХ хамтран ажиллахад бэлэн гэлээ.  Талууд уулзалтын үеэр мөн байгаль орчин, жендэрийн тэгш байдлыг хангах талаар ярилцсан байна. Хатагтай Хелен Кларк айлчлалынхаа үеэр Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж үзүүлж байгаа хөгжлийн тусламж, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар төлөвлөжээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол дахь НҮБ, олон улсын байгууллагууд, эмэгтэй лидерүүдтэй уулзаж, НҮБХХ-ийн байгаль орчныг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих төсөлд хамрагдсан малчдын бүлэг, нөхөрлөлийн ажилтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5240893/4c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6708
888 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6651
887 Хүнсний аюулгүй байдалд олон улсын стандартыг нэвтрүүлнэ 2011-10-19 8736
886 Итали Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ 2011-10-19 9039
885 ТЭНГЭРИЙН “ШАР ЗАЛААТ” НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ 2011-10-18 7814
884 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв 2011-10-18 6996
883 ПАНДА БҮХЭН ӨӨРИЙН ГЭРТЭЙ 2011-10-18 7366
882 Э.Халиунболд Өвөр Монголд түрүүлэв 2011-10-17 7563
881 АЛБАА ХААГААД, АЖИЛТАЙ БОЛООД ХАРЬЖ БАЙНА 2011-10-17 7264
880 Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ 2011-10-17 7472
879 ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОНД НООС НООЛУУРЫНХАНД УРАМ ӨГЧЭЭ 2011-10-14 7327
878 ЕРӨНХИЙЛӨГЧ РОМЫН ПАПТАЙ УУЛЗАЖ, ОКСФОРДЫН КЛУБТ ЛЕКЦ УНШИНА [1] 2011-10-14 6682
877 Ивээн тэтгэгчдийн шагналыг Г.Баяр “хамжээ” 2011-10-14 7349
876 Ардчилсан залуус Facebookээр хэлэлцүүлэг явуулна 2011-10-13 7734
875 МОНГОЛЫН БЕЙСБОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 2011-10-13 6767
874 МОНГОЛ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ ЕВРОПЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ БАЙНА 2011-10-13 7305
873 “Бодлын хулгайч” киноны зураг авалтыг хорих ангид хийжээ 2011-10-12 7439
872 ХӨДӨӨНӨӨС ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРСЭН ӨВЧТӨНҮҮД ТҮР СУУЦАНД БАЙРЛАХААР БОЛЛОО 2011-10-12 7403
871 МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ТӨРХӨӨР ТОДОРЛОО 2011-10-12 6942
870 НАСА Хар нууранд санаа тавилаа 2011-10-11 7097
배너신청
자생병원

배너신청