“Бусдын
бодлыг хулгайлж болох уу”. Хэзээ ч юм бэ та хэн нэгэнд бодол, санаагаа
алдаж байсан бол “Бодлын хулгайч”-ид дуулгаарай. Бас ойр дотныхныхоо
сэтгэл рүү зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол “Бодлын хулгайч”-аар
зуучлуулан уучлалт хүсээрэй. Хүний бодол санаа гэдэг хэн ч халдаж
боломгүй цайз байх ёстой. “Бодлын хулгайч”. Ийм нэртэй нэгэн бүтээл тун
удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Хайр сэтгэл, гэр бүл, нөхөрлөл, хүн
чанар, гэнэн томоогүй явдал, сургамж, ухаарал.
Энэ бүхний тухай, бас туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар үзэгч танд “90 сая”-ын Гансүх “ярьж” өгөх болно. “Wisdom” продакшны бүтээл “Бодлын хулгайч” уран сайхны киноноос түүний ээдрээт амьдралын түүхийг сонирхох боломжтой. Хорих ангид, бас Хятадад зураг авалтыг нь хийсэн энэхүү киног бүтээхэд 600 гаруй хүн оролцсон бөгөөд 300 хоригдол зураг авалтын ажилд хамрагджээ.
Уг киноны ерөнхий продюссерээр А.Уянга ажиллан кино зохиолыг сэтгүүлч Д.Төрмөнх бичиж, гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон. Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий зураглаачаар Д.Ангараг ажилласан юм байна.