Хөдөөгийн
иргэд хүнд өвчтэй хүүхдээ эмчлүүлэхийн тулд улсдаа ганц байдаг Эх
хүүхдийн эрүүл мэндийн төвийг зорьдог. Гэтэл холоос ирсэн хүмүүст хотод
хамаатан садан байхгүй бол бараг л гудамжинд хонох шахам байж хүүхдээ
эмчлүүлдэг билээ. Харин уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдийн эцэг,
эхийн хувьд энэ байдал ард хоцорчээ. “Уруул тагнайн төрөлхийн эмгэг
судлалын нийгэмлэг”, “АСЕ энд Т” брокер дилерийн хөрөнгө оруулалтын
банктай хамтран амьжиргааны төвшнөөс бага орлоготой өрхийн хүүхдүүдэд
туслах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус хөтөлбөр нь уруул тагнайн
төрөлхийн эмгэгтэй хүүхдийг хагалгаанд орохын өмнөх, хагалгааны дараах
асаргаа сувилгаа хийхэд зориулагдсан сувилахуйн байр буюу түр сууц
гаргаж өгчээ.
Хоёр өрөө байр түрээсэлж өгч буйн зэрэгцээ тэдний хоол хүнс, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэгсэл, орон нутгийн ирж, очих замын зардлыг төслийнхөн бүрэн дааж байгаа аж. Тус эмнэлгийн баруун талд буюу Баянгол дүүр г ийн XV хорооны 29 дү гээр байр ны аравдугаар давхарт энэ сувилахуйн байр бий. Бидэнд сувилагч Б.Пүрэвжав эмчилгээний өрөөнүүдээ танилцууллаа. Цэвэрхэн, тохилог сувилахуйн байр ба эм чилгээ, асаргаанд шаардлагатай эм нэлгийн хэрэгсэл, мөн гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүртэй юм байна. Өчигд рийн байдлаар ДарханУул, Сэлэн гэ аймгаас ирсэн хоёр хүүхэд эмчлүүлж байсан. Мөн Ховд аймгаас ирсэн нэгэн ээж уруул нь сэтэрхий хүүхдээ энд хэвтүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж байлаа.
Хэвтэн эмчлүүлэгч хоёр настай Г.Гантуяа охины ээж Г.Болормаа “Миний охин тагнайны хагалгаанд орох гээд бэлтгэгдэж байна. Энэ төвд хоёр дахь удаагаа хандаж байгаа нь энэ. Анх Сэлэнгэ аймгийнхаа Эрүү нүүр заслын н.Мөнхтуяа эмчтэй холбоо бариад энэ төвийг мэдэж ирсэн. Тагнай цоорхой хүүхэд өсгөх хэцүү. Хөхөө хөхөж чадахгүй, юм идэхээр хамраар нь гарч ирдэг. Хүүхэд маань 10 сар хүртлээ их л зовоосон. Одоо гайгүй болж л байна. Би дөрвөн хүүхэд төрүүлсэн. Бага охин ийм эмгэгтэй төрсөн. Шалтгааныг нь хэлж мэдэхгүй юм. Идэж уусан хоол хүнснээс болдог байх” гэлээ.
Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг нь төрөлхийн уруул тагнайн сэтэрхий болон эрүү нүүр орчмын тө рөлхийн гаж хөгжилтэй өвчтөн, тэдний ар гэрийнхэнд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлдэг байна. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Аян га “Эрүү, нүүрний эмгэгтэй хүүх дүүдэд тусалж буянтай ажил хийж байгаа Хонконгийн Чан Кван Хунг эмчид баярлаж байна. Энэ хүн байрны түрээс, эмчилгээний зардал гээд бүх зардлыг даадаг. Сувилахуйн байр энэ оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 20-иод хүүхэд эмчлүүлсэн. Тэдний найман хүүхэд хагалгаанд орж эдгэрсэн.
Нэг
байранд дөрвөн хүн байх боломжтой. Хүн ам нь тархай бутархай суурьшсан
манай орны иргэдийн амьд ралын боломж тааруу байдаг” гэлээ. Сувилахуйн
байранд байрлаж хүүхдээ эмчлүүлэх хүсэлтэй хүн орон нутгаасаа аймаг,
хорооны даргын тодорхойлолт, өрхийн орлогоо тодорхойлуулсан бичигтэй
ирэх хэрэгтэй. Мөн гэрийнхээ доторх байдлыг харуулсан гэрэл зураг авчирч
болох аж. Дээрх бичиг баримтаа бүрдүүлээд Эх хүүхдийн эрүүл мэндийн
төвийн Эрүү нүүрний тасаг, мөн “АСЕ энд Т” брокер дилерийн банктай
холбоо барьж болох юм байна.
Б.АРИУНТУЯА