ХХААХҮЯ-наас “Монголын ноос ноолуурын холбоо”-той хамтран гаргадаг “Монгол ноос ноолуур- 2012” үзэсгэлэн худалдаа “Улаанбаатар хотын банк”-ны төв байран дахь үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Ноос, ноо лууран бүтээг дэ хүүнийг үйлдвэрээс гарсан үнээр нь иргэдийн гарт хүргэж, тансаг хэрэглээг мэдрүүлдэг уг арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэс гэлэнгийн үеэр ноос, ноолуурын сал барынхан өнгөрсөн оны ажлаа дүгнэж, салбарын шилдгүүдээ тодруулснаас гадна ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох юм.
Дөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд “Алтай кашмир”, “Улаанбаатар хивс”, “Буян кашмир”, “Монгол нэхмэл”, “Хатан сүлжээ”, “Бат-Өлзий”, “Төгс кашмир” зэрэг 30 гаруй компани бүтээгдэхүүнээ дэлгэжээ. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг “Ноос, ноолуурын салбарынхны хувьд олон чухал үйл явдал давхацсан онцгой жил тохиолоо. УИХ-ын тогтоолоор ноос, ноолуур боловсруулах хөнгө- лөлттэй зээл олгохоор болсон. Түүнчлэн I зэргийн ноос тушаасан малчдад нэг кг тутмаас 2000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан.
Эдгээр арга хэмжээнд зориулан 150 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдсэн нь энэ салбарынханд урам зориг өглөө. Сүүлийн жилүүдэд ноос, ноолуурын үйлдвэрүүд эрчимтэй ажиллах таатай нөхцөл бүрэлдэж буй. Ноолуур бол тансаг хэрэглээ. Европын орнуудад ноолуураар дотуур хувцас хүртэл хийж байгаа нь ямар ч хувцас хийж болдгийг харуулж байна” гэлээ. Намар цагийн жиндүү өдрүүдтэй айлсан тохиодог эл үзэсгэлэнг хү- лээдэг, сонирхон оролцдог иргэн цөөнг үй. Энэ нь нээлт эхлээгүй байхад бүтээгдэхүүн худалдан авч байсан иргэдээс илэрхий байв. Худалдан авагчдын дийлэнх нь сарлаг, тэмээний ноосон оймс, ноолууран малгай, ороолт сонгож харагдсан. Энэ жилийн ноолууран эдлэлийн сонгомол өнгө нь ягаан, нил ягаан байх нь. Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад хонины 14 мянган тонн ноос бэлтгэсэн байна. Үүнээс боловсруулах үйлдвэрүүд 8400 тонныг авсан нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт аж.