Бичлэгийн тоо 3,329

2010 оноос Монголд бейсболын дасгалжуулагчаар ажиллаж байгаа Японы ЖАЙКА байгууллагын мэргэжилтэн Сайто Юүхэйтэй Японы “Бейсбол магазин” сэтгүүлийн сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Яагаад Монголд очих болов оо?

-Намайг Сайто гэдэг. Би Хоккайдод бага, дунд ангид байхаасаа бейсболоор хичээллэж байсан. Их сургуульд сурч байхдаа сонирхогчдын лигэд тоглож байгаад ЖАЙКА байгууллагад ажилд орсон. Монголд очно гэж өөрөө хүсэлт гаргаагүй л дээ. Гэхдээ Монголд ирснээ хувь заяа гэж боддог.

-Монголын талаар анх бодож байсан зүйл чинь яг очоод үзэхээр өөрчлөгдөж байгаа биз дээ?

-За даа, өвөл хүйтэн гэдэг төсөөллөөс бусад нь өөрчлөгдсөн гэж хэлж болно.

-Монголын бейсболын талаар Японы уншигчдад танилцуулаач?

-Одоо Монголд бейсбол тоглож байгаа хүн гэвэл 9-10 насны шинэ 25 хүүхэд, 1-4 жил тоглож байгаа дунд сургуулийн 40 хүүхэд л байна. Дасгалжуулагч гэвэл надаас гадна нэг хүн байгаа. Гадаа талбайд хийдэг бэлтгэл гэвэл 4-5 сард хагас бүтэн сайндаа, 6-8 сард өдөр бүр, 9-10 сард хагас бүтэн сайн өдөртөө хийдэг. Хүйтэн тул 11-3 сар хүртэл танхимд хичээллэдэг. Улаанбаатарт бейсболын талбай ганцхан, дээр нь хэрэглэл цохиур гээд дандаа энд тэндээс хандиваар ирсэн зүйл байдаг даа.

-Монголд бейсбол хөгжихгүй байгаа шалтгаан юу байна?

-Хэт олон шалтгаан байгаа болохоор алийг нь хэлэхээ ч мэдэхээ болилоо. Мэдээж бейсбол дөнгөж хөгжиж байгаа орнуудтай адилхан мэргэжилтэн багш, хувцас хэрэглэл, зохион байгуулалт гээд олон дутагдалтай тал байгаа ч Монгол орны онцлог, соёл уламжлал, зан заншил нь ч ихээхэн саад болж байгаа гэж би үздэг. Жишээ нь талбайг аваад үзье. Өргөн уудам хээр талын орон Монгол гэхээр бейсбол тоглох талбай хаа сайгүй баймаар санагдаж байвч Улаанбаатарт нь Бейсболын холбооны талбайгаас өөр тоглочихоор газар байхгүй. Хээр талд нь газар байлаа ч хүнгүй болохоор яалтай билээ. Харин ганц ч гэсэн талбайтайдаа баярлаж, бурханд залбирсан минь дээр. Хүүхдүүдийн сургууль, гэрийн ойролцоо сул зай юу ч байхгүй нь гайхалтай. Сургуулиуд нь биеийн тамирын талбайгүй болохоор хүүхдүүд хаана бейсбол тоглох билээ.

Мэргэжлийн ганц талбайдаа ирэх гэж автобусаар нэг цаг явдаг хүүхэд ч бий. Хоёр талдаа автобусны мөнгө зарцуулахаар зун өдөр бүр ирж бэлтгэл хийнэ гэдэг тэр хүүхдүүдэд хүндрэлтэй тусдаг нь бейсбол тоглох хүслийг нь мохоодог. Монголд гадаа талбайд бейсбол 6-8 сард л тоголж болно. Энэ гурван сард өдөр бүр бэлтгэл хийвэл монголчууд сайжрах ч энэ нь бас л хэцүү. Учир нь монголчууд зуны хэдэн сардаа хөдөө явах, зусланд гарах, өвөө эмээгийндээ очих зэргээр өнгөрөөдөг уламжлалтай. Тэгээд дунд, ахлах ангийн хүүхдүүд зундаа хөлсний ажил хийдэг гэж байгаа. Өнөөдөр ирсэн хүүхэд маргааш нь алга болоод урьд нь ирээгүй нь өнөөдөр ирээд л. Энэ хүү байнга ирэх юмаа гээд баярлаж байтал бүтэн сар хөдөө яваад өгөх жишээтэй. Ингэхээр яаж чанартай бэлтгэл хийж, гар нийлж тоглох вэ дээ. Ингээд мунгинаж байтал өвөл болчихно. Есдүгээр сар болж, хичээл эхлээд хүүхдүүд цуглахаар сайхан хичээллэх гэхээр сургуулийн биеийн тамирын танхим олдохгүй. Тэгэхээр бейсболоор хичээллэдэг хүүхдийн тоо улам цөөрөөд л байна.

Монголын бейсболын холбоонд ч асуудал их байна. Дарга нар нь хүний үг сонсохгүй, ямар ч төлөвлөгөө байхгүй. Хэзээ ямар тэмцээн хийх вэ, яах вэ гэдэг талаар ч ярилцана гэж байхгүй. Тэмцээний хуваарь мэдэгдэж байвал ядаж хүүхдүүд бэлтгэл сайн хийнэ шүү дээ. Холбоо дасгалжуулагч нарын харилцаа муу болохоор өнгөрсөн жил нэг дасгалжуулагч ажлаасаа гарсан чинь ирэх хүүхдийн тоо их цөөрсөн. Ингээд бодохоор заримдаа өөрийн хүч чадал мөхөстөн гутрах үе гардаг.

-Монголын Бейсболын холбоо гэж ямар зохион байгуулалттай газар вэ?

-Намайг анх ажилд орж байхад янз бүрийн будлиан асуудал их л гардаг байлаа. Одоо харин гайгүй болж эхэлж байна. Холбоо гэхээр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн ах, дэд ерөнхийлөгчийн найз тэгээд намайг оруулаад тавуулаа л байна. Одооноос эхлэн шинээр ажиллаж эхлэнэ гэж амлаад байгаа.

-Азийн бейсболын холбооноос солонгос дасгалжуулагч ирсэн гээ биз дээ.

-KBO-гоос ирсэн хүн. БНСУ-ын мэргэжлийн бейсболын лигт тоголж байсан гэнэ лээ. Зодог тайлаад дасгалжуулагчаар ажиллаж байгаад Монголд ирсэн.

-Өдий хүртэл таны хийж чадсан зүйл, цаашдаа хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна?

-Монголд ирэхээсээ өмнө төлөвлөж байсан зүйлүүд маань бараг бүгд биелээгүй. Монголын бейсболын төлөө юу ч хийж чадсангүй гэж бодож байгаа. Гэхдээ ажлын хугацаагаа дуустал зүтгэнэ гэж бодож байна. Шавь нараа мэргэжлийн тамирчин болохгүй ч бейсболын төлөө ажиллах хүмүүс болоосой гэж хүсэж байна. Өнгөрсөн жил ажиллаж байсан дасгалжуулагч нарыг эргэн ирээсэй гэж хүсэж байгаа ч бүтэхгүй зүйл бололтой. Гэхдээ тэднийг бейсболдоо үнэнч үлдээсэй гэж хүсэж байна.

-Монголын шигшээ баг Азийн наадамд оролцсон нь ихээхэн туршлага болсон байх даа.

-Гуанжоугаас ирээд шигшээ баг тарсан болохоор одоохондоо тэдэнтэй хичээллээгүй байна. Бэрхшээл зовлон их байгаа ч олон юм үзэж, нүд тайлан хувь хүнийхээ хувьд туршлага суулаа. Үлдсэн хагас жилийн хугацаандаа Монголын бейсбол, хүүхэд багачуулын төлөө чадах бүхнээ хийнэ гж бодож байгаа.

Орчуулсан М.СУГАРАА
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5217725/8c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
889 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6708
888 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6651
887 Хүнсний аюулгүй байдалд олон улсын стандартыг нэвтрүүлнэ 2011-10-19 8736
886 Итали Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ 2011-10-19 9039
885 ТЭНГЭРИЙН “ШАР ЗАЛААТ” НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ 2011-10-18 7814
884 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв 2011-10-18 6996
883 ПАНДА БҮХЭН ӨӨРИЙН ГЭРТЭЙ 2011-10-18 7366
882 Э.Халиунболд Өвөр Монголд түрүүлэв 2011-10-17 7563
881 АЛБАА ХААГААД, АЖИЛТАЙ БОЛООД ХАРЬЖ БАЙНА 2011-10-17 7264
880 Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ 2011-10-17 7472
879 ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОНД НООС НООЛУУРЫНХАНД УРАМ ӨГЧЭЭ 2011-10-14 7327
878 ЕРӨНХИЙЛӨГЧ РОМЫН ПАПТАЙ УУЛЗАЖ, ОКСФОРДЫН КЛУБТ ЛЕКЦ УНШИНА [1] 2011-10-14 6682
877 Ивээн тэтгэгчдийн шагналыг Г.Баяр “хамжээ” 2011-10-14 7349
876 Ардчилсан залуус Facebookээр хэлэлцүүлэг явуулна 2011-10-13 7734
» МОНГОЛЫН БЕЙСБОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 2011-10-13 6767
874 МОНГОЛ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ ЕВРОПЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ БАЙНА 2011-10-13 7305
873 “Бодлын хулгайч” киноны зураг авалтыг хорих ангид хийжээ 2011-10-12 7439
872 ХӨДӨӨНӨӨС ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРСЭН ӨВЧТӨНҮҮД ТҮР СУУЦАНД БАЙРЛАХААР БОЛЛОО 2011-10-12 7403
871 МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ТӨРХӨӨР ТОДОРЛОО 2011-10-12 6942
870 НАСА Хар нууранд санаа тавилаа 2011-10-11 7097
배너신청
자생병원

배너신청