Лондон
хотын Калвертийн танхимд Төв Азийн орнуудын “Бурхад газар дэлхийн
хооронд” нэртэй орчин үеийн урлагийн үзэсгэлэнг өнгөрсөн сарын 14-нд
нээсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.
Казахстан, Кыргыз, Тажикстан, Афганистан гээд олон орны зураачдын бүтээл
зэрэг европчуудын сонирхлыг маш ихээр татаж байна. Тэр тусмаа Монголын
зураач Д.Үүрийнтуяагийн эртний “Торгоны зам”-ын домогт тулгуурласан
нууцлаг санаа бүхий бүтээлүүд өндөр үнэлгээ авч байгааг Английн сонинууд
бичиж байна.
Бичлэгийн тоо 3,329