Бичлэгийн тоо 3,329
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, доктор Ражендра Кумар Пачаурийг хүлээн авч уулзлаа. Дэлхий дахинд “ногоон эдийн засагч” хэмээн танигдсан нэрт эрдэмтэн Р.К. Пачаури нь сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, байгалийн нөөц баялгийг зүй зохистой зарцуулах, ашиглах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, туршин, зарим шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр 2002 оноос НҮБын мэргэжлийн байгууллага болох “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжлийн бүлэг”-ийн даргаар ажиллаж байгаа аж. Уг бүлэг АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Альберт Горын хамт Нобелийн Энхтайвны шагналыг 2007 онд хүртсэн юм.

Доктор Р.К.Пачаури “Ерөнхийлөгч таны хэрэгж үүлдэг “Ногоон бодлого”-ыг би талархан дэмжиж байна. Бидэнд энэ чиглэлээр хамтран ажиллах маш их боломж бий. Хүн төрөлхтөн улам бүр эрчим хүчээр цангах боллоо. Хэрэглээ нэмэгдэж, нөөц хомсдох тусам бид эрчим хүчийг хэрхэн хялбар арга замаар үйлдвэрлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Сүүлийн үед Энэтхэг, Мяньмар, Африкийн зарим оронд “нарны дэнлүү” их хэрэглэж байгаа нь энэ асуултын нэг хариулт. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой газар нутаг. Говьд нарны эрчим хүчээр айл өрх бүр гэрэл цахилгаантай, цахилгаан үүсгүүртэй болох бүрэн боломжтой. Бид энэ чиглэлээр судалгаа туршилт эхлүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.

Мөн ургамлаас түлш гаргаж авдаг технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Энэ нь цөлжилтөөс хамгаалах давхар ач холбогдолтой технологи юм” гэлээ. Газрын гүний усыг хэмнэлттэй, зөв зарцуулах судалгааг тэрбээр хийж буй гэнэ. Мөн байгаль орчин, экологийн мэргэжлийн оюутан солилцох талаар МУИС-тай ярьж байгаагаа хэлэв. Түүнчлэн хотжилтын талаар тусгайлан төсөл хэрэгжүүлж, нийслэлийн утаа, тээвэр, орон сууцны асуудлыг шийдэхийн тулд нар салхинаас дулаан, эрчим хүчээ ашигладаг шийдэлтэй “эко барилга”-ууд барих боломжтой хэмээн үзэж буйгаа ярьжээ. Түүний саналыг дуртайяа хүлээн авч, хамтрахаа Ерөнхийлөгч мэдэгдэв. Ноён Р.К.Пачаури судал гааны багаа Монголд илгээх, Ерөнхийлөгчийн багтай хамтран судалгаа хийх, “Ногоон хөгжил”-ийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5209416/2a2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» “Монголд ургамлаас түлш гаргаж авах боломжтой” 2011-10-11 6844
868 “Itunes store”-д монгол дуу байршуулах санал ирүүлжээ 2011-10-11 7531
867 ХУБИЛАЙ ХААНЫ ҮҮСГЭСЭН ХУТОН ДАХЬ АЯЛАЛ [1] 2011-10-10 6745
866 БОКСЧИД НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ ИРЛЭЭ 2011-10-10 7127
865 ЭМШУИС-ийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрлөө 2011-10-10 7567
864 Д.ОТГОНБАЯР: “BEST OF KHURD” ТОГЛОЛТ ХИЙЖ МАГАДГҮЙ 2011-10-07 7423
863 ХБНГУ-д “ Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа 2011-10-07 6682
862 СПОРТЫН МАСТЕРТ СЭТГҮҮЛЧДИЙН ДЭЭД ШАГНАЛ ОЧЛОО 2011-10-07 8252
861 “Tokyo Open”-оос хос алттай 2011-10-06 7254
860 МЭДЛЭГИЙГ БАЯЛАГ БОЛГОХ ТӨВ БАЙГУУЛЛАА 2011-10-06 7467
859 Хөдөөгийн эмнэлэгт ажиллах 37 оюутанд тэтгэлэг олгов 2011-10-06 7380
858 ГЭР ХОРООЛЛЫН БАГАЧУУД ПАРКТАЙ БОЛЛОО [1] 2011-10-05 6399
857 ЯПОН УЛС ЗҮҮ, ТАРИУР УСТГАДАГ АППАРАТ БЭЛЭГЛЭВ 2011-10-05 7129
856 П.СЭРДАМБА, У.МӨНХ-ЭРДЭНЭ НАР ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА 2011-10-05 7173
855 “Тамгагүй төр” тэргүүн шагнал хүртэв 2011-10-04 7358
854 Монголын хамгийн том авто вокзалыг нээлээ 2011-10-04 6740
853 Монгол хүүхдүүд Азийн кино наадамд оролцоно 2011-10-04 7778
852 3D төхөөрөмжөөр машин жолоодож сурна 2011-10-03 7564
851 Ардын бүжигчид гран притэй ирлээ 2011-10-03 7281
850 “ЭРЧИМ” МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН “PRESIDENT’S CUP”-Т ОРОЛЦОНО 2011-10-03 8454
배너신청
자생병원

배너신청