Өнгөрсөн сарын 15-нд болсон БНХАУ-ын Аялал жуулчлалын шилдэг 10 хотыг шалгаруулах ёс лолын арга хэм жээнд оролцохоор явсан бид Бээжингийн олон улсын нисэх буудалд газардлаа. Бид Хятадын олон улсын радио (ХОУР)-гийн урилгаар энэхүү арга хэмжээнд оролцсон юм. 1941 онд байгуулагдаж, өдгөө тус улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч таван төлөөлөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог энэ байгууллага Хятад улсыг дэлхий дахинтай холбох мэдээллийн асар том сүлжээг бий болгосон бөгөөд өдөр бүр хятадаас гадна 38 хэлээр нийт 211 цагийн нэвтрүүлгийг дэлхий дахинаа цацдаг. Мөн 61 орны хэлээр үйл ажиллагаа явуул даг онлайн албатай. Уг алба нь Англи, Орос, Франц, Япон, Герман зэрэг 26 орны үндэсний томоохон мэдээллийн сайтуудтай хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсаас “Өнөөдөр” сонины онлайн алба Mongolnews.mn сайттай энэ оны гуравдугаар сараас хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
ХОУР нь онлайн олон хэлний вэб сайт болон хамтран ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Хятад улсын аялал жуулчлалын шилдэг 10 хот шалгаруулах арга хэмжээ зохион байгуулж, гар утасны мессеж болон сайтуудаар санал хураан авчээ. Уг санал асуулгад нийт 30 хот өрсөлдсөнөөс хоёр сарын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс нийтдээ 5.76 сая санал ирсний 65.8 хувь нь гадаадын онлайн сүлжээ ашиглагчид байлаа. Уг санал асуулгаар аялахад хамгийн тааламжтай шилдэг 10 хотоор Бээжин, Чэндү, Ши-Ань, Наньжин, Лхас, Дали, Гуанжоу, Гүйлинь, Пин-Яо, Чиндао шалгарчээ.
Энэ оны өнгөрсөн сарын 16-ны 16.00 цагт ХОУР-гийн ёслол хүндэтгэлийн танхимд шилдэг хотуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор БНХАУ-ын удирдагчид болон тус улсад суугаа Элчин сайдын яамны хан, зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууд цуглажээ. Энэ удаа гийн арга хэмжээнд нийтдээ 12 орны төлөөлөгчид уригдсан билээ. Энэхүү үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдсан юм. Ёслолын ажиллагааны дараа гадаадын сэтгүүлчдийг Бээжин, Чэндү, Нанжин, Сүжоү хотоор 11 хоног аялуулсан.
Монгол, Орос, Филиппин, Герман, Малайз, Вьетнам, Тайланд, Араб, Египет, Турк, Австри, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд
Гадаадын төлөөлөгч бүрт хэлмэрч дагалдуулсан бөгөөд тэд аяллын хугацаанд орчуулах үүрэг гүйцэтгэхээс гадна мэдээлэл бэлтгэх үүрэг хүлээжээ. Миний хамтрагчаар ХОУР-гийн Монгол редакцын сэтгүүлч Шэньжэнь мужийн иргэн Н.Пүрэвжав хэмээх өвөр монгол залуу томилогдов.
ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕЭС Л МОНГОЛ ҮГ ХЯТАДЫН ҮГИЙН САНД СУУРЬШЖЭЭ
Цагаан хэрэм дээр очоогүй бол, “чамин”-гийн гудамжаар алхаагүй бол, шарсан нугас идээгүй бол Бээжин хотыг үзлээ гэж яриад хэрэггүй гэдэг. Бээжин хотоор хийх аяллаа бид эртний соёл, ахуй амьдрал, дүр төрхийг хадгалан үлдсэн “чамин”-гийн гудамж дахь 600 жилийн түүхт Хутоноос эхлэв.
“Чамин”-гийн гэдэг нь үнэн дээ Чиэн-мэний гэсэн үг юм би лээ. Монголчууд ийнхүү дуудсаар хэвшсэн гэнэ. Түүх сөхвөл, уг нэр нь Юань гүрний буюу Хубилай хааны үед үүссэн байна. Тэр үед Ли-жи мэнь нэртэй байснаа Мин, Чин гүрний үед улам өргөжин тэлж өнөөгийн нэр нь Өмнөд хаалганы буюу Чиэн-мэний гу дамж болжээ.
Хутон
гэдэг нь Юань гүрний үеэс үүсэлтэй бөгөөд “худаг” хэмээх монгол үгээс
гаралтай аж. Их Монгол Улсын хаан Хубилай улсынхаа нийслэлийг Бээжинд
нүүлгэн шилжүүлэх үед тус хот ундны усаар их дутмаг учир худаг ухаж,
гүний ус ашигладаг бол гожээ. Чухам тэр үеэс л Бээжинд газар сайгүй
худаг бий болж, худгаа тойрон бөөгнөрөн амьдардаг болсон гэх юм билээ.
Тэр үеийн хүмүүс “Би энэ худгийнх, тэр худгийн хүн” гэхчилэн ярьдаг
байснаас “худаг” гэдэг монгол үг мухар нарийн гудамжны нэр болон хувирч,
хятад хэлний үгийн санд орсон түүхтэй.
Хутон бол машин зөрөх боломжгүй, нарийн гудам жаар тусгаарлагдсан бие бие тэйгээ залгаа байрладаг шавар байшингууд юм билээ. Хутон их нарийхан учраас явган, эсвэл хүн тэргээр л явна. Зарим гудамж нь хоёр хүн ч зөрөх зайгүй. Аяллын багийн хүн бүр тус бүртээ хүн тэрэг хөлөглөн эртний Хятадын ард түмний ахуй амьдралтай танилцахаар Хутоны гүн рүү орлоо.
Айл
бүрийн хаалганы хоёр талд суурин дээр байршуулсан бөөрөнхий, эсвэл
дөрвөлжин барималтай байх юм. Хаалганы хажууд бөөрөнхий байвал тэнд
сайд, түшмэл болон тэдэнд харьяалагдах албатууд суудаг гэсэн үг.
Дөрвөлжин бол цэргийн жанжин ба түүний харьяат гэсэн үг.
Бид энэхүү Хутоныг анх үүссэнээс хойш үе дамжин амьдарч байгаа нэгэн айлаар зочиллоо. Дөрвөн жижиг байшингаар тус гаарлагдсан, амарч, тоглож наадахад зориулагдсан гэмээр тохижуулсан нийтийн талбай нь Хутоны айлуудын нийтлэг дүр төрх. Урд талын байшин нь өрхийн тэргүүний байрладаг гэр. Баруун талд байрлах бай шин бол удам залгах хүүгийнх. Хятадын ард түмэн удам залгах эр хүнийг маш их хүн дэтгэн өрхийн тэргүүн, төрийн хүн хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай бөгөөд энэхүү байшин нь бусдаасаа арай өндөр том байна. Зүүн талын байшинд нь гэрийн бусад гишүүн амьдарна. Хойд талын байшин нь гал тогоо болон гийчдийг хүлээн авахад зориулагдсан.
Цаг,
минуттай уралдан хөгжиж буй Бээжин хотын орчин үеийн барилгууд дунд
эртний түүхт дурсгалын хотоо бүтнээр нь авч үлдсэн нь үнэхээр бахадмаар.
Энд очсон хүн бүр өнгөрсөн ба одоо үед зорчих шиг болно. Хятадын соёлын
түүхийн уламжлалын гүн рүү орох мэт сэтгэгдэл төрж, мэдрэх боломжтой.
Үүний дараа бид “чамин”- гийн гудамжинд байрлах “Чюаньжюйдэ” хэмээх зоогийн газарт шарсан нугас идсэн юм. Тус зоогийн газар нь 100 гаруй жилийн түүхтэй, үе уламжлагдан ирсэн гэнэ. Эндхийн нугасыг идэхээр зорьж ирсэн гийчдийн хөл тасрахг үй. Хүлээлгийн танхим нь үргэлж дүүрэн хүнтэй байх юм билээ. Биднийг тусгайлан VIP өрөөндөө хүлээн авлаа. Бээжин шарсан нугасыг хоёр янзаар бэлтгэдэг аж. Бид ний зочилсон зоогийн газарт нугасыг галын сороор бол годог. Шарсан нугасыг тус гайлан хэрчих аргатай бө- гөөд мэргэжлийн тогооч 108 хэрчим болгон зүсэж, ширээн дээр тавина. Ийнхүү бэлтгэсэн нугасны махыг хэрч сэн сонгино, өргөст хэмх, ам тат жантай хольж, нимгэн хайр сан цагаан гурилан бинд боож иддэг. Үнэхээр амтлаг, тэ жээллэг чанараараа дэлхийд ал дартай шарсан нугасыг заа вал амталж үзүүштэй юм байна гэж бодогдсон шүү.
Үргэлжлэл бий