Бичлэгийн тоо 3,329
Инновацийн тогтолцоо бий болгох, мэдлэгийг үйлдвэрлэлд ашиглах зорилгоор МУИС дэргэдээ “Технологи дамжуулах төв” байгуулснаа өчигдөр нээлээ. Нээлтэд БСШУЯ, ШУА, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, ШУТИС, ХААИС, ЭМШУИС-ийн төлөөлөгчид орол цож, хамтран ажиллахаа илэрхийлэв. Их сургуулийн зарим судлаачийн судалгааны үр дүнгээр биологийн салбарт хүнсний нэмэлт тэжээл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний гэрээ хэлцлийг БНСУ-ын KAIST буюу Гуаньжу их сургуулийн технологийн төвтэй хийх болсон тухайгаа МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор Ч.Ганзориг энэ үеэр мэдэгдсэн юм.

МУИС-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд үүдийг нь нээсэн энэхүү төв эрдэмтэн судлаачдын мэдлэгийг баялаг болгон хувиргах ажлыг чиглүүлэн зохион байгуулж, улмаар Монгол оронд мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт албаны хүмүүс санал нэг байв. “Технологи дамжуулах төв” нь эрдэмтдийн судалгааны үр дүнг шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн болгон хувиргаж зах зээлд нэвтрүүлэхээс гадна тэдний оюуны өмчийг хуулиар баталгаажуулж, нууцлалыг чанд хадгалах юм.

Эрдэмтэн судлаач гэлгүй оюутнуудыг ч үйл ажиллагаандаа татан оролцуулж, ирээдүйн шинэ бүтээл, оновчтой загварын эздийг тодруулах давхар зорилготой. Энэ бүхний үр дүнд багш, судлаачид амьдралд ойрхон, зах зээлд нийцсэн судалгаа хийдэг болохоос гадна их сургуулийг хувийн хэвшлийнхэнтэй бүтээлчээр хамтран ажилладаг болоход тусална. Манай улсын их, дээд сургуулиудаас ийм төвтэй болж буй анхны сургууль нь МУИС.

Энэ талаар “Технологи дамжуулах төв”-ийн мэргэжилтэн Д.Батхуягтай ярилцлаа.

-Төвийг яагаад байгуулах болов?

-Төрийн бодлогод нийцүүлсэн. 2020 он хүртэл технологийг хөгж үү лэх мастер төлөвлөгөөг 2007 онд баталсан. 2010 онд өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, өмнө нь инно вацийг хөгжүүлэх хөтөлбөр гарсан. Ин новацийг дэмжих тухай хуулийг Зас гийн газраас дэмжин, УИХ-ын нам рын чуулганаар хэлэлцэх гэж байна. МУИС-ийн багш судлаачид оюу ны өмчөө зах зээлд гаргах ямар ч ме ханизм байхгүй байгаа нь уг төвийг нээх хамгийн том шалтгаан. Гадаадын тэргүүлэх их сур гуулиуд заавал технологи дамжуулах бүтэцтэй байдаг.

-Эдийн засгийн ямар бодит үр өгөөж авчрах вэ?

-Асар олон. МУИС-ийн техноло гийг зах зээлд арилжсанаар түүнээс олох орлого нь сургууль, багш, оюутнуудын орлогын шинэ эх үүсвэр болно. Судлаачдын гаргасан шинэ бүтээл, оновчтой санаа зах зээлийн эргэлтэд орно.

-Үр өгөөжөө хэдийд өгч эхлэх бол?

-Жилийн дараанаас. Одоо бол хүмүүс МУИС-ийн асуудал мэт хүлээж авч болох юм. Гэсэн ч улс үндэсний хөгжлийг тодорхойлогч томоохон салбарын эхлэл тавигдаж байгаа юм шүү. Бусад сургууль ч манайхаас үлгэр авч, ийм төвтэй болох байх. Хэтийн зорилго маань их сургуулиудын технологи дамжуулах төвүүд хоорондоо сүлжээ болон нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлж, ашиг тусаа улсынхаа хөгжилд оруулах явдал юм.

О.НАМЧИН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5191828/287/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
869 “Монголд ургамлаас түлш гаргаж авах боломжтой” 2011-10-11 6844
868 “Itunes store”-д монгол дуу байршуулах санал ирүүлжээ 2011-10-11 7531
867 ХУБИЛАЙ ХААНЫ ҮҮСГЭСЭН ХУТОН ДАХЬ АЯЛАЛ [1] 2011-10-10 6745
866 БОКСЧИД НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ ИРЛЭЭ 2011-10-10 7127
865 ЭМШУИС-ийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрлөө 2011-10-10 7567
864 Д.ОТГОНБАЯР: “BEST OF KHURD” ТОГЛОЛТ ХИЙЖ МАГАДГҮЙ 2011-10-07 7423
863 ХБНГУ-д “ Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа 2011-10-07 6682
862 СПОРТЫН МАСТЕРТ СЭТГҮҮЛЧДИЙН ДЭЭД ШАГНАЛ ОЧЛОО 2011-10-07 8252
861 “Tokyo Open”-оос хос алттай 2011-10-06 7254
» МЭДЛЭГИЙГ БАЯЛАГ БОЛГОХ ТӨВ БАЙГУУЛЛАА 2011-10-06 7467
859 Хөдөөгийн эмнэлэгт ажиллах 37 оюутанд тэтгэлэг олгов 2011-10-06 7380
858 ГЭР ХОРООЛЛЫН БАГАЧУУД ПАРКТАЙ БОЛЛОО [1] 2011-10-05 6399
857 ЯПОН УЛС ЗҮҮ, ТАРИУР УСТГАДАГ АППАРАТ БЭЛЭГЛЭВ 2011-10-05 7129
856 П.СЭРДАМБА, У.МӨНХ-ЭРДЭНЭ НАР ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА 2011-10-05 7173
855 “Тамгагүй төр” тэргүүн шагнал хүртэв 2011-10-04 7358
854 Монголын хамгийн том авто вокзалыг нээлээ 2011-10-04 6740
853 Монгол хүүхдүүд Азийн кино наадамд оролцоно 2011-10-04 7778
852 3D төхөөрөмжөөр машин жолоодож сурна 2011-10-03 7564
851 Ардын бүжигчид гран притэй ирлээ 2011-10-03 7281
850 “ЭРЧИМ” МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН “PRESIDENT’S CUP”-Т ОРОЛЦОНО 2011-10-03 8454
배너신청
자생병원

배너신청