Азербайжаны
нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын ДАШТ-д манай тамирчид
амжилттай оролцож байна. Өчигдөр доод таван жингийн тамирчид олимпийн
эрхийн төлөөх тулааныг хийснээс гавьяат тамирчин П.Сэрдамба,
У.Мөнх-Эрдэнэ нар учраагаа ялж, Лондонд зодоглох эрхээ аваад байлаа.
Манай бусад боксчны мэдээлэл хараахан ирээгүй байв. Аваргаа хамгаалан
тоглож буй П.Сэрдамба (49 кг) эхний даваандаа гоц мөргөж, шилдэг 32-д
үлдсэн. Үүний дараа Камеруны Т.Эссомбаг 11:6-гаар зовлон багатай буулган
авсан манай аварга өчигдөр Колумбын С.Авилатай хүнд хэцүү тулаан хийж,
13:12-оор хожсоноор жингийнхээ шилдэг наймд шалгарч, Лондоны олимпод
оролцох эрхээ авлаа.
Тэрбээр өнөөдөр Кубын Ё.Веитатай медалийн төлөө тоглох юм. Түүний өрсөл дөгч нь 19 настай бөгөөд өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авч байжээ. 52 кг-д хүч сорьж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт Болгарын С.Иванов, Энэтхэгийн С.Сингх нарыг угсруулан “өвд өг шороодуулж” мөн 16-д шалгарсан. Тэр өчиг дөр олимпийн эр хийн төлөөх чухал тулааныг Азербайжаны Э.Мамишзадегийн эсрэг хийсэн. Энэ тамир чин өнгөрсөн жил Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Мэдээж Төгс цогт түүнийг ялах магадлал илүү ч эзэн орны боксчдод шүүгч талтай ханддагийг мартах ёсгүй. Тиймээс илт давуу тоглохгүй бол бо лохгүй. Хожлоо гэж бодоход Орос, Кубын аль нэг түүнийг хүлээж байх болно.
ДАШТ-д анх удаа орж буй ОУХМ Д.Отгондалай (56 кг) Армений Х.Бачков, БНСУ-ын Ли Жин Ён нарыг дараалан хожиж, 16-д үлдээд байна. Манай хүн өчигдөр Ирландын Ж.Невинтэй тоглосон. Ирланд залуу Бээ жингийн олимпод манай Э.Бадар-Ууганд ялаг дан хоосон хоцорсон ч дараа жил нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Д.Отгондалайгийн нэгэн адил ДАШТ-ий утааг анх удаа үнэрлэж буй Б.Жавхлан давг үй урагшилж байгаа. Тэрбээр Колумбын С.Вилларрага, Венесуэлийн Э.Манзаннилла нарыг буулган авлаа. Өчигдөр тэрбээр Казахс таны Г.Жаилаувтай нударга зөрүүлсэн юм. Хож вол Лондонг зорих эрхтэй болох билээ. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (64 кг) эхний гурван учраагаа илт давуу хожиж Сэрдамбын нэгэн адил олимпийн эрхээ авлаа. Тэрбээр Камеруны Б.Смаилаг 20:10, Сент Лю сигийн Л.Марчеллинийг 20:6, Ираны М.То лоу ти бандбийг 24:9-өөр буулгаж авсан юм.
Өнөөдөр манай тамирчин хүрэл медалийн төлөө Италийн В.Мангиакапретай нударга зөрүүлнэ. Энэ боксчин 1989 онд төрсөн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард болсон тивийнхээ АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.