Бичлэгийн тоо 3,329
Энэ
сарын эхээр Японд зохиогдсон жюүжицүгийн “Tokyo Open” олон улсын
тэмцээнд манай улсаас зургаан тамирчин өрсөлдлөө. Тэмцээний
эрэгтэйчүүдийн 76 кг-д Ё.Зоригтбаатар, 81 кг-д О.Болд-Эрдэнэ, 94 кг-д
Г.Дашдаваа, 100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-д Б.Энхчимэг,
74 кг-д Б.Сугар нар хүч сорьсоноос “Хилчин” спорт хорооны тамирчин
О.Болд-Эрдэнэ өөрийн болон үнэмлэхүй жинд аваргалсан байна.