Бичлэгийн тоо 10

Чүнчон аймаг

Уншсан 2665 vote 0 2010.01.19 13:44:24

Чүнчон аймаг
Хойд Чүнчон аймаг нь манай улсад далайгүй цорын ганц аймаг бөгөөд уул ус тэгш, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар билээ. Эх орны газар нутгийн дунд байрлах тул эртний Гурван улсын үед Кугүрё, Пэгжэ, Шилла, Каяа улсын соёл хосолсон өвөрмөц соёлыг бүрдүүлжээ. Чонжү хотод дэлхийд хамгийн анх төмөр бараар “Жигжишимгён”ыг хэвлэсэн Хындог хийд байдаг ба Танян Жэчон суманд уул ус тэгш, үзэсгэлэнт байгальтай газрууд олон. Вораг уул, Сунни уулын бэлд улсын цэцэрлэгт хүрээлэн байдаг тул энэхүү аялал жуулчлал, амралтын газруудад ирэх хүний тоо олон. Түүнчлэн хуучин чулуун зэвсгийн үеийн ул мөр үлдсэн Жоммал агуй, Чонжү дүрү уулын оройн агуй зэрэг нь энэ нутгийн түүхийг хэлж өгч байна. Өмнөд Чүнчон аймагийн нутгаар Кым мөрөн урсаж, шим тэжээлтэй газрыг бий болгосон өндөр биш ч үзэсгэлэнт уулс ихтэй тул хүн амьдрахад сайхан нутаг билээ. Энэ аймгийн хүмүүсийг “сайхан сэтгэлтэй” хэмээн ярьцгаадаг. Үүнийг орчны байгалийн байдал, өнө удаан жилийн түүхт соёлтой холбоотой хэмээн үзэж болно. Энэ нутгийг Гурван улсын үеийн Пэгжэ улс нийслэлээ болгож байсан түүхт газар билээ. 475онд Пэгжэгийн Мүнжү хаан нийслэлээ Кунжүд шилжүүлж, 660онд Пэгжэг мөхөх хүртэл 200аад жилийн турш Пэгжэгийн соёлын төв болж байлаа. Далайн зам дагуу Хятадын дэвшилтэт соёлыг нэвтрүүлж, үүнийг улам баяжуулж Японд дамжуулсан бөгөөд Японы эртний соёлыг бүрдүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. Энэ аймгийн аялал жуулчлалийн нэртэй газруудыг нэрлэвэл Пэгжэ улсын нийслэл байсан Кунжү, далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн, Керюун уулын цэцэрлэгт хүрээлэн зэрэг болно.
[Сунни уулын цэцэрлэгт хүрээлэн ба Бобжү хийд]
Сунни уул нь хойд Чүнчон аймгийн Буын сум, Квэсан сум, хойд Кёнсан аймгийн Санжү хот хүртэл сунаж тогтсон том уул билээ. Энэ уулын Бобжү хийд, Хваян 9 гүвээ, Жонипүм гацуур зэрэг нь алдартай. Хамгийн өндөр Чонван оргил(1,058m)ийг тойрон Пиру, Мүнжандэ, Кваным, Ибсогдэ зэрэг 9жижиг оргил байдаг тул 9оргилт уул хэмээн нэрийдэх нь ч бий. Ялангуяа Бобжү хийд нь “бурханы морилдог хийд” гэсэн утгатай ба байгалийн үзэсгэлэнт, соёлын өв ихтэй газар билээ.
[Кунжү, Бүёо ]
Кым гол урсаж, өргөн тал цэлийсэн нутаг. Ээлж дараалан Пэгжэ улсын нийслэл болж байсан Кунжү, Бүёо нь Пэгжэгийн түүх шингэсэн түүхэн газар. Кунжүд байх Мүнён хааны булш нь Дорно дахины 3том археологийн олдворын нэг бөгөөд булшны эзнийг тодруулах булшны тулгуур чулуу, алтан хайрцаг зэрэг нь Кунжүгийн музейд тавиастай байх ба тэр үеийн соёлын ололтыг илтгэнэ. Бүёо нь Пэгжэгийн сүүлчийн 123жилийн турш нийслэл нь байсан газар. Энд Пэгжэгийн үеийн түүхийн олдворуудыг байрлуулсан Бүёогийн музей, Пэгжэгийн үеийн хийд байсан Жоннимсатод 5 давхар чулуун цамхаг бий. Пэгжэгийн Мү хааны хийлгэсэн гэх Күннамжи цөөрөм нь эртний төрхөө хэвээр нь хадгалж байгаа бөгөөд Пэгжэгийн хааны өргөө байсан Бүсу уулын бэлд 3 хүний сүнсийг хамгаалдаг гэх шадар гурван хийд байдаг. Мөхсөн Пэгжэ улсын төлөө амь насаа золиосолсон Кебэг, Сончүн, Хынсү нарыг хамгаалдаг ба уул руу жаахан өгсч гарвал Пэгжэгийн олон хүмүүс дайснаас зугатаж, үсэрсэн хэмээх Нагхуа хад, түүний доохно талд сайн устайгаараа алдартай Куран хийд байрладаг.
[Сүдог хийд ]
Догсүн уулын хормойд орших Сүдог хийд нь Пэгжэгийн сүүл үед баригдсан ба одоо манай улсын 5том буддын засаг захиргааны нэгж болох Чуннимын нэг Догсүчуннымд тооцогдох бөгөөд буддын Жуге урсгалын 7дахь хэсгийн үндсэн хийд билээ. Уулын бэл дагуу барьсан Сүдог хийд нь олон өргөө, жижиг хийдтэй ба эдгээрээс Тэүнжон өргөө нь улсын хамгаалалтад байгаа түүхт дурсгалын зүйлд тооцогддог. Уг өргөө нь 1308онд баригдсан бөгөөд хойд Кёнсан аймгийн Андуны Бунжон хийдийн Кыннаг өргөө, Ёнжүгийн Бүсог хийдийн Мүрянсү өргөөний дараагаар баригдаад хамгийн удсан 3дахь өргөө юм. 1937онд барилгын засвар хийх үед баригдсан он нь тогтоогдсон бөгөөд, үүгээр манай улсын эртний барилгын хөгжлийн эхлэлийг тооцдог ба улсын хамгаалалтад байгаа түүхт дурсгалын зүйлийн 49дүгээрт оржээ.
[Эрх чөлөөний цамхаг ]
Эрх чөлөөний цамхаг нь 1987оны 8сарын 15нд ард түмний хандиваар барьсан бөгөөд гаднын довтолгоог даван туулж, эрх чөлөөгөө хамгаалсаар ирсэн тухай мэдээ материалыг цуглуулан үзэсгэлэн гаргажээ. Үндэстний түүхийг нэг бүрчлэн нэг дор мэдэж болох тул сурагчид түүхийн хичээлээрээ их ирдэг. Чонан Хыгсон уулын орчмын өргөн талд орших уг цамхаг нь үндэстний эв нэгдлийг билэгдэж баригдсан 51метр өндөр үндэстний цамхаг, талбай, цагийн зүүний дагуу 7 жижиг үзэсгэлэн болон дугуй театр зэргийг хагас дугуйлан байрлуулсан. Энд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн үндэстний маань түүхэн материал, сэргэн мандлын хөдөлгөөн, японы колоничлол, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, тусгаар тогтнолын төлөөх дайн зэрэг түүхэн үйл явдалтай холбогдолтой материалууд тавиастай. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674932/e34/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5678
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2959
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2597
» Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2665
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2541
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3486
4 Сөүл Levi`s 2010-01-19 7016
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4098
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4840
1 Солонгос Levi`s 2010-01-19 4304
배너신청
자생병원

배너신청